МОНГОЛД ЦӨМИЙН ОРШУУЛГЫН ГАЗАР БАРИХ ГЭРЭЭ ЭНЭ ОНД БАТЛАГДАНА

“Майничи шимбүн” сонин, сэтгүүлч Айкава Харүюки, долдугаар сарын 31

Цөмийн хэрэглэгдсэн түлш буюу цөмийн хог хаях олон улсын оршуулгын газрыг Монголд барих Америк, Японы тө- лөвлөгөө нууцаар эрчимтэй явагдсаар байна. Энэхүү төлөвлөгөөг тавдугаар сард “Майничи шимбүн” сонин мэдээлснээс хойш Монголоос уран авах сонирхолтой байгаа Арабын нэгдсэн Эмират улс шинээр нэмэгдсэн бө- гөөд Америкийн Эрчим хүчний яамнаас гэрээгээ энэ ондоо багтаан эцэслэн батлах хэрэгтэй байна гэд гээ холбогдох улсуудад мэдээлжээ.

Байгаль орчинд хор хохирол учруулахгүй болтлоо 100 мянган жил зарцуулдаг гэгдэх цөмийн хогийг хойч үедээ үлдээхдээ хөгжилтэй орнууд хөгжиж буй буурай орныг ашиглах тус төлөвлө- гөө үргэлжилж байна. 2009 оны тавдугаар сарын 6-нд Монголын нийслэл Улаанбаатар хотын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд гурван эр онгоцноос буулаа.

Америкийн "Worldwatch Institute” судалгааны хүрээлэнгийн хоёр ажилтан, Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны өндөр тушаалтан нар “Монгол Зүүн Азийн Швей царь болох ёстой” хэмээн Монголын Гадаад харилцааны сайд С.Батболд (одоогийн ерөнхий сайд), Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт ярингаа нэгэн санал тавьсан нь хожим Монголд цөмийн оршуулгын газар барих төлөвлөгөө болон хэрэгжиж эхэлсэн юм. Өмнө талдаа Хятад, хойд талдаа Орос гэсэн хоёр орны дунд орших Монгол улс аварга том хөршүүдээсээ болж хангалттай зовсон.

Монголд ирсэн гурван эр төвийг сахисан Швейцарь орон олон улсын байгууллагуудын ачаар аюулгүй байдлаа бататгаж чадсан жишээг дурдангаа “Цөмийн хаягдал хаях газар байгуулаад олон улсын байгууллагууд аюулгүй байдлыг нь хангавал Хятад, Орос аль аль нь Монголд гар далайж чадахгүй. Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдалд ч ихээхэн үүрэг гүйцэтгэх болно” гэж хэллээ.

Энэ нь Монголын говь цөлд байгаа ураны орд газрын ойролцоо цөмийн түлш үйлдвэрлэх газар, судалгааны хүрээлэн, цөмийн хог хадгалах агуулах бариад Олон улсын цөмийн эрчим хүчний газар (IAEA) хяналт тавина гэсэн төлөвлөгөө байв.

Гэхдээ Монголын талд тайлбарлахдаа аюулгүй байдлын хангалтыг л голлон ярьж. Гэвч дараа нь Америкийн Невада мужид цөмийн оршуулгын газар барих гэсэн төлөвлөгөөг нь нутгийн ар дууд эсэргүүцсэн тул Оба магийн Зас гийн газар га даадад газар хай хаас өөр ар гагүй болсон. Америкийн Эрчим хүчний яам цөмийн хаягдал хаях газар тай болбол цө мийн эрчим хүч ний экспорт нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа бөгөөд Америк, Япон хоёр улсад цөмийн реактор үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Тошиба” энэ ажлыг голлон гүйцэтгэжээ.

Олон улсын цөмийн эрчим хүчний газрын мэдээгээр одоо дэлхийд 330 мянган тонн цөмийн хаягдал байгаа аж. Жил бүр 10500 тонн хаягдал гарч, 8500 тонныг нь дахин ашиглахаар хадгалж, 2000 тонныг дахин боловсруулдаг гэнэ. Дахин боловсруулсан ч цацраг идэвхт бодис ялгарсаар байдаг тул бүрэн аюулгүй болоход тэр чигээр нь устгахтай адилхан хэмжээний цаг хугацаа шаардлагатай.

Япон, Америкийн хувьд ард олон эсэргүүцэж байгаа тул нутагтаа цөмийн хаягдал агуулах газар барих нь хүндрэлтэй байгаа. Тиймээс тэд НҮБ-ын гишүүн орнуудын дунд хүн амын нягтралаар хамгийн бага, хатуу газар шороотой Монголыг сонгож авсан байна.

Ингэхэд Цөмийн хогийн оршуулгын газар гэдэг маань ямархуу газар юм бол. Хүн ардын эрүүл мэндэд хохирол учруулахгүйн тулд энэ хогийг яаж хадгалах вэ. Цөмийн хаягдал нь ямар ч аюулгүй болтлоо 100 мянган жил зарцуулдаг гэнэ. 100 мянган жилийн өмнө дэлхий дээр неандерталь хүн гүйж явсан гээд бодоод үз. Энэ бүх асуултдаа хариу авахаар Финландын баруун өмнөд хэсэгт орших “Онкаро” буюу нуух газар нэртэй цөмийн оршуулгын газарт очиж үзлээ. Финландын “Онкаро” оршуулгын газар 2020 оноос ашиглалтад орох бөгөөд Орикүрүото хэмээх арал дээр байрладаг.

Арал дээр хоёр цөмийн реактор бий. Нэмж хоёрыг барих гэж байгаа гэх. Тус газрын ажилтны хэлснээр цөмийн хаягдлыг аюулгүй болгоход 1021 дүгээр зуун хүртэл хадгалах шаардлагатай гэв. Финландчууд цөмийн оршуулгын газар барих газраа 1980 оноос сонгож эхэлжээ. Анх 100 гаруй газар нэр дэвшсэн ч 1986 онд болсон Чернобылийн атомын цахилгаан станцын ослын дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөн Орикүрүото арлыг сонгосон байна. Дэлхийн ямар ч орон цөмийн хаягдал булшлах газар барих зөвшөөрөл ард түмнээсээ авч чадахгүй байхад энэ арлынхан зөвшөөрсөн талаар Финландын албаны хүмүүс “Бид анхнаасаа юу ч нууж хаагаагүй. Аюул осол бүгдийг үнэн шударгаар ярьсан” хэмээн хэлж байна.

Гэхдээ Монголоос ялгаатай нь Финланд гадаадын цөмийн хог хүлээн авахгүй гэж зарласан нь ард олны санаа бодолд нөлөөлсөн. Цөмийн хаягдлын газар барих гэсэн төлөвлөгөө Финланд, Швед хоёр орноос бусад газарт ард түмний эсэргүүцлээр зогсоод байгаа. Японд 1980-аад оны үед Хоккайдо, Иватэ мужид барих гэсэн боловч нутгийн иргэд эрс эсэргүүцсэн.

Австралийн Парао аралд Олон улсын цөмийн оршуулгын газар барих гэсэн боловч бас л бүтээгүй. Олон улсын цөмийн эрчим хүчний газар, Америк цөмийн хаягдлыг олон улс хамтран хадгалах, хянах нь чухал хэмээн уриалж байгаа бол Япон орон Турк зэрэг улсад зарсан цөмийн түлшнийхээ хаягдлыг Монголд хадгалах бодолтой байгаа. Монголд цөмийн ор шуулгын газар барих төлөвлөгөөг “Майничи шимбүн” сонин илчилснээс хойш Монголын сонин хэвлэлүүд “Эзэн Чингисийнхээ нутгийг бузар лаж болохгүй” хэмээн шүүмжилж байгаа. Монголын Засгийн газар яах учраа олохгүй болж, Гадаад харил цааны яамны цөмийн асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа, “Монатом” төрийн өмчит компанийн захирал Р.Бадамдамдин нар хэвлэлийн бага хурал хийлгэж, ийм төлөвлөгөө байхгүй хэмээн мэлзсэн билээ.

Америк, Япо ны Засгийн газар ч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа зүйл үгүй гэж байдлыг намжаахыг оролдсон. Харин Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны зургадугаар сарын 16-нд Америкт айлчлахдаа Б.Обаматай уулзаж, цөмийн эрчим хүчний тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Япо ны “Тошиба” компани Монголд цөмийн оршуулгын газар барих төлөвлөгөө илрэн гарсны дараа ч Америкийн эрчим хүчний яамны орлогч сайд Понэманд захидал илгээн, төлөвлөгөөгөө үр - гэлж лүүлэхийг хүсчээ.

Поне ман ч гэрээг батлахын тулд ихэд хичээн зүтгэж, Фүкүшима цөмийн цахилгаан станцын ослын талаар ярилцахаар Америкт очсон Японы Ерөнхий сайдын туслах Хосоно Гоошиг зургадугаар сарын 10-нд хүлээн авч уулзахдаа Америк, Япон, Монгол улсууд дээр Арабын нэгдсэн Эмират улсыг нэмэн, төлөвлөгөөгөө хэрэгжүүлье гэж ярьсан байдаг.

“Майничи шимбүн” сонины олж авсан “Цөмийн эрчим хүчний цогц үйлчилгээнд хамаарах дөрвөн улсын харилцан ойлголцлын бичиг” гэгчид цө мийн түлш ний нийлүүлэлт, боловсруулалт, хадгалах, устгах гэсэн цогц зүйлс багтсан байлаа. Мөн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний дагуу Монголд уран баяжуулах үйлдвэр барихыг зөвшөөрнө зэрэг Монголын талд таатай сонсогдох зүйлс ч бичигдсэн байсан.

Фүкүшимагийн цөмийн ца хил гаан станцын ослыг нүдээр харсан дэлхий нийт цөмийн эрчим хүчний аюулг үй байдлын талаар ярьж байна. Цаашдаа хүн төрөлхтөн цөмийн эрчим хүчийг ашиглах уу, үгүй юү гэдэг дээрээ тулаад байгаа. Гэвч цөмийн хаягдлыг яах вэ гэдэг асуудал одоо болтол нууц хэвээр. Тэр тусмаа Монголд цөмийн оршуулгын газар барих асуудлыг холбогдох улсууд үгүйсгэж байгаа мөртлөө далдуур үргэлжлүүлэн ярьсаар байгаа нь хачирхалтай.

Цөмийн эрчим хүчтэй орнуудын хадгалж байгаа хаягдлын хэмжээ:

Америк 61000 тонн

Канад 33700

Япон 19000

Франц 13500

ОХУ 13000

БНСУ 10900

Их Британи 5850

М.Сугар-Эрдэнэ

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design