Дэлхийн долоон том театрын нэг гэгддэг Английн хатан хааны “Рояал Альберт”-д “Хөсөгтөн” хамтлаг тоглоод иржээ. ВСС телевиз 1895 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг “BCC prom” хөгжмийн наадмыг зохион байгуулж Монголоос “Хөсөгтөн” хамтлаг ийнхүү оролцсон байна
Хатан хааны 5 мянган суудалтай энэхүү театрын үзэгчдийг байлдан дагуулахын зэрэгцээ ТВ-ийн 10 сая үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан монголын ардын урлаг олон улсад гайхагдаж чаджээ. Энэхүү наадамд таван орны уран бүтээлчид оролцсон байна. Харин монголчууд энэ тайзнаа 20 минутын турш тоглолтоо үзүүлсэн гэнэ. Мөн Дэлхийн шилдэг 10 төгөлдөр хуурчийн нэг Хятадын Лан лан тоглосон гэхлээр энэхүү наадам хэрхэн чансаатай гэдэг нь харагдаж байгаа юм. Хөсөгтөн хамтлагийнхан Монгол ардын язгуур урлаг болох Хөөмийг өрнийн сонгодог хөгжимтэй хослуулж шинэ хөгжмийн мэдрэмжийг олон улсын иргэдэд мэдрүүлсэн байна. Тоглолт үзсэн 5 мянга гаруй үзэгч, оролцож байсан хөгжимчид жинхэнэ алмайрсан хэмээн хамтлагийн гишүүн өөрсдөөрөө бахархахын зэрэгцээ ярьсан байна. Түүнчлэн тоглолтын дараагаас олон улсын хэвлэлийнхэн “Хөсөгтөн” хамтлаг өмнө нь хэн ч сонсож чадаагүй гайхамшигт хөгжмийг эгшиглүүллээ хэмээн нийтэлж байсан гэнэ.
Хөсөгтөн хамтлаг 10 сая үзэгчийг алмайруулжээ


0 Сэтгэгдэл:
Post a Comment