Японд ажиллах хүчин гаргах талаар ярилцжээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Японы олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага ЖИТКО-гийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Кензүке Цүзүки болон албаны бусад хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Япон улсад ажиллах хүч гаргаж буй өнөөгийн байдал, эрх зүйн орчин, цаашид хамтран ажиллах тухай асуудлаар санал солилцжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн дагуу гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг эрхлэн, гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тус яамнаас нийт 14 байгууллага аж ахуйн нэгж зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд Япон Улсад үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлж, ур чадварыг нь дээшлүүлэх, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийг хангах, хөдөлмөрийн ая тухтай нөхцлөөр хангахад НХХЯ, зуучлагч байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг сайд цохон тэмдэглэв.

Мэргэжилтэй ажиллах хүчин эрэлт, хэрэгцээтэй байгаа салбаруудад үндэсний мэргэшил, ур чадвар бүхий ажиллах хүчнийг бэлтгэхэд туслан дэмжих, Япон улсад дадлагажигчаар болон мэргэжил дээшлүүлэхээр явж буй иргэдийн талаар мэдээллийн сан байгуулах, дадлагажигч нарыг гэр бүлээр нь явуулах, мөн түүнчлэн Японд тодорхой чиглэлээр мэргэшсэн залуучуудад мэргэжлийн үнэмлэх олгуулах талаарх саналыг ЖИТКО–д тавьжээ.

Японы цагаачлалын хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан хоёр байгууллагын хооронд ажиллах хүч солилцохоор байгуулсан санамж бичгийг тухайн орны хууль, журамд нийцүүлэн шинэчлэх байгуулах асуудлаар хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design