Монголдоо ирэх хүсэлтэй иргэд Сөүлээр дамжих болов

Япон улсад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас тус улсад оршин суугаа иргэдээ нүүлгэн шилжүүлж авчрахад манай талаас нислэг хүрэлцэхгүй байгаа. Тиймээс ажлын хэсгийнхэн БНСУ-аас тусламж хүсч өчигдөр Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Гэрэлийг тус улсын ГХЯ-ны төлөөлөгчтэй уулзуулжээ. Уг уулзалтаар монголчуудыг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлэхэд БНСУ-аар дамжин зорчиход виз хамаарахгүй байлгах талаар тусламж хүсчээ. БНСУ уг хүсэлтийг хүлээн авч улмаар Токио-Сөүлийн чиглэлийн нислэгт манай улсын иргэдийг” Нарита” Олон Улсын нисэх онгоцны буудлаас виз хамаарахгүй зорчих боломжийг олгосон байна. Өөрөөр хэлбэл Японоос монгол руугаа буцах хүсэлтэй иргэд виз хамаарахгүй Сөүлээр дамжин нутагтаа ирэх боломж бүрджээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design