Кансайн Монголчууддаа хандаж гаргах уриалга

A woman carrying a child on her back walks over debris in Rikuzentakada
Газар хөдлөлт, цунами, цацраг идэвхт бодисын аюулд нэрвэгдсэн бүс нутгийн иргэдэд хэлж баршгүй их гай зовлон учирлаа.
Тэд өнөөдөр гэр орон, эд материалаараа хохироод зогссонгүй хань ижил,үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд зэрэг олон мянган хүний эрдэнэт амиар хохирч амьдын хагацалд уналаа.
Монголчууд зовж зүдэрсэн нэгэндээ сайхан сэтгэлээр хандаж туслахдаа бусдаас илүү өр нимгэн ард түмэн билээ.
Иймээс гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүмүүст тусламж үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулахыг КМХ-ны нэрийн өмнөөс та бүхэндээ уриалж байна.
-Тусламж үзүүлэх арга хэлбэр нь сэтгэл санаа,эд материал , хөрөнгө санхүүгийн гэх мэт олон арга хэлбэрээр байж болох боловч үүнээс хамгийн оновчтой хэлбэрийг сонгох , хэрхэн яаж зохион байгуулах тал дээр та бүхэн санал бодлоо илгээнэ үү?
Миний оруулж буй эхний санал бол:
-3 хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулах
-Тусламж үзүүлэхийг хүссэн хүмүүс нэг өдрийн цалингаа хандивлах
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг
Энэхүү хандив тусламж үзүүлэх ажиллагаанд таныг оролцоно гэдэгт гүнээ найдаж байна.
Та бүхнийг хүндэтгэн КМХ -г төлөөлж Б.Эрдэнэболд
Осака хот. 2011-03-14

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design