Халуу өдрүүдтэй хэрхэн тэмцэх вэ?

Халуун өдрүүд үргэжилсээр. Токиод борооны улирал дууссанаас хойш 100 гаруй хүн халууны хордлогоор \бодвол наршиж гэх гэсэн бололтой\ нас барсан гэсэн сурагтай байна.

-Усыг хангалттай уух. Хүйтэн ундааг нэг дор уувал ходоод гэдсэнд муу байдаг тул олон удаатай бага багаар ууна уу. Усанд давс, чихрийн агууламж нь тус тус 5% агуулсан шингэн бол хүний биед хамгийн шингэц сайтай байдаг. ポカリスエット(POCARI SWEAT) гэсэн ундаа бол хүний биеийн шингэнтэй маш ойрхон бодисоор хийгдэж байгаа тул түүнийг уусан ч болно. Харин тэр нь давс чихрийн агууламж ихтэй тул ус хийж 2-3 дахин шингэрүүлж уувал зүгээр.

-Хүйтэн жин тавих. Хэрэв бие халуудаад ухаан манарсан хүн байвал зүрхийг нь хамгаалах үүднээс цээжин дээр адъяал нөмрүүлж хамаг биенд нь хүйтэн ус цацах хэрэгтэй. Арай гайгүй тохиолдолд хүзүүний хоёр тал болон гуяны дотоод хэсэгт хүйтэн жин тавьж бүдүүн судсыг хөргөнө үү. Хүзүүг сэрүүцүүлэх зориулалтын хүйтэн жин эмийн сангуудад зардаг тул авч хөргөгчид хийж бэлтгээд байвал зүгээр.

-Бүлээн усаар биеэ угаах. Хэрэв агааржуулагч байхгүй нөхцөлд суудаг бол өдөрт хэд хэдэн удаа шүршүүрт бүлээн усанд биеэ булхаж байвал зүгээр. Хэрэв ханиад хүрэх аюулгүй гэвэл бүр хүйтэн ус нь илүү гоё байдаг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design