СУМА-2010-ДАЛАЙ






КМХ-с зохиосон СУМА-2010 далайн амралтыг 8 сарын 15 нд зохион байгууллаа. Ойрын өдрүүдэд маш их халуун байгаа учраас далайн усанд шумбан сэлж, биеэ наранд шаран амрах нь үнэхээр сайхан амралт боллоо.
Оюутнуудын амралт эхэлж нутаг орондоо харьсантай холбогдон оролцсон хүмүүсийн тоо харьцангуй цөөхөн байсан ч дийлэнх нь эрчүүд байсан болохоор бие биентэйгээ хурдан танилцаж, шар айраг шимэнгээ, янз бүрийн сэдвээр чин сэтгэлийн халуун дотно яриаг өрнүүлэн нэгэн сайхан өдрийг өнгөрөөлөө..

Манай хүндтэй зочин гэвэл 8 сартай бяцхан МОНГОЛЖИНГОО охин түүний ээж Цэлмэг нар эмэгтэйчүүдийн маань төлөөлөгч боллоо.
30 метрийн чөлөөт сэлэлтийн уралдаанд Кобе их сургуулийн оюутан Эрдэнэбилэг маань аргагүй л Сэлэнгийн хүү гэсэн шиг хол тасран түрүүллээ.
Ингээд манай холбооноос зохион байгуулах дараа дараагийн арга хэмжээнүүдэд маань та бүхэн идэвхтэй оролцож байгаарай гэж хүсэж байна.
Бидний цөөхөн монголчууд биесээ хүндэтгэн,үйл ажиллагаагаа нэгтгэн нягтруулж чадвал ямар ч амжилтанд хүрч чадах авхаалжтай хүмүүс билээ.
Хүний газар ч гэсэн та бүгдийг маань аз, од ивээж байх болтугай!

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design