Бүртгэлийн ажиллагаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна

Канcай бүcэд cурч , ажиллаж амьдарч буй Монгол улcын иргэд та бүхнийг иргэний шинэчилcэн бүртгэлдээ идэвхтэй оролцож , иргэний үүргээ ухамcартайгаар биелүүлэхийг уриалж байна.
Бүртгэлийн үйл ажиллагаа 9 cарын 2-нд дууcах тул та бүхэн төрөө хүндэтгэн , ажил албаа зохицуулан ирж бүртгэлийн ажиллагаандаа оролцоно гэж найдаж байна.
Энэхүү бүртгэлд хамрагдcнаараа та "Хүний хөгжил cан" гааc cар бүр олгож буй мөнгийг хүртэх болон, Таван толгойн ордоос хувь эзэмших 536 хувьцааны эзэн болох эрх нээгдэх зэрэг олон чухал үйл явдлууд хүлээж буйг cанагтун!

Бүртгэл хийх газрын нэр: Осака
Бүртгэлд хамрах хот, муж: Томияма, Ишикава, Фүкүй, Яманаши, Нагано, Гифү, Шизүока, Айчи, Мие, Шига, Кёото, Осака, Хёго, Нара, Вакаяма
Бүртгэл явагдах хугацаа: 2011.VIII.27–IX.02
在大阪モンゴル国名誉領事館
〒559-0034 大阪府大阪市
住之江区南港北2-1-10
ATCビル 4階 J-5 TEL: 06-6612-7201;
FAX: 06-6612-7202;
**********************************
559-0034 JAPAN Osaka city
Suminoe-ku Nanko-kita 2-1-10
ATC build. 4F-J-5 Honorary Consulate of Mongolia in Osaka
http://www.registrationmongolia.com/
http://www.registrationmongolia.com/gadaad/

Канcай Монголчуудын Холбоог төлөөлөн
Б. Эрдэнэболд.

Фукушима Дай ичи станцын цацрагын тархалтын зураг


А.Саруул: Цөмийн хаягдал булуулах хэлэлцээрийг Д.Зоригт сайд болон А.Ундраа, Р.Бадамдамдин нар хийсэн

Улс төр судлаач А.Саруултай ярилцлаа.
-Та Германд жил гаруй болохдоо ямар ажил амжуулав?
-Германы шинжлэх ухааны сангаас "Дэлхийн уур амьсгалыг хамгаалах" тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Анхны тэтгэ­лэгт хөтөлбөрт эрдэмтдээс гадна терийн бус байгууллага, нийгэм, улс төр судлаачид оролцсон л доо. Би тэр сангийн шугамаар ажиллаад ирлээ.
-Суүлийн үед манай улсад цөмийн хаяг­дал булна гэх мэдээлэл гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр гарах боллоо. Ногоон эвслийг тэргүүлдгиин хувьд Германд байхдаа энэ талаар судлав уу?
-Ийм мэдээлэл сонсоод Японы баттай эх сурвалжуудтай уулзсан. Монголд цөмийн хаягдал булахаар хөөцөлдөж байгаа ньүнэн юм билээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд А.Ундраа, "Мон-Атом"-ын Р.Бадам­дамдин нар 2009 оны аравдугаар сард Америкт очиж Эрчим хүчний газрын удирдах албан тушаалтантай уулзсан байдаг. Тэгэхдээ манай хүмүүс "Монголд уран баяжуулаад гаргая" гэсэн юм байна. Тэгэхэд нь Америкийн талаас"Танай улс уран баяжуулаад гаргахад их мөнгө олохгүй. Харин цөмийн түлш үйлдвэрлэчих. Дараа нь үйлдвэрлэсэн түлшээ эх орондоо бул. Ингэвэл танайд маш ашигтай" гэсэң са­нал дэвшүүлж. Цаашлаад "Энэ саналыг хүлээж авбал танай улсад Атомын цахилгаан станц барьж өгье" гэсэн байгаа юм. Энэ саналыг сонсоод манай улсын албан тушаалтнууд баярлачихгүй юу. Ийм хэлэлцээр хийснийхээ дараа буюу өнгөрсөн оны хоёрдугаар сард яг тэр багаараа Японд очиж энэ талаар уулзалт хийсэн байна. Тэгэхэд Японы тал ч дээрх саналыг дэмжжээ. Гэтэл өнгөрсөн оны гуравдугаар сард Фүкүшима дэлбэрчихсэн хэрэг. Ингээд Японы тал ерөнхийдөө тэр яриаг хойшлуулах санал гаргасан байна.
-Монголд Атомын цахилгаан станц барих хэлэлцээрээс Япон татгалзсан гэ­сэн үг үү?
-Фүкүшима дэлбэрснээр дэлхийн цөмийн эр­чим хүчний бодлогод том өөрчлөлт гарлаа шүү дээ. Улс орнууд цөмийн эрчим хүчээс татгалзаж байхад харин манай улсын ахмад дипломатч хүн өн­гөрсөн тавдугаар сарын 10-13-ны хооронд Японы Засгийн газарт хэлэлцээрээ үргэлжлүүлье гэ­сэн санал тавьсан байна. Манайхан өөрсдөө гуйж гүйгээд байгаа нь тэр.
-Хэн гэдэг дипломатч юм бол?
-Эх сурвалжууд Луузан гэж байсан. Ямар ч л байсан манай улсын ахмад дипломатч юм билээ. Луузан гуай Францын "Авера"-гийн талд үйлчилж байсан хүн.
-Хэлэлцээр үргэлжлүүлэх саналыг талууд хэрхэн хүлээж авсан юм бол?
-Ерөнхийдөө Америк, Японы талууд энэ асуудлаар хоёр, хоёр хуваагдчихсан байгаа юм байна. Америкийн Эрчим хүчний газрынхан Монголд цэвэр бизнесийн зорилгоор ажиллах саналтай. Харин засаг захиргаа нь Монголд цөмийн бүс байгуулах стратегийн бодлоготой байна.
-Харин Японы тал?
-Японы талыг манайхан өөрсдөө дуудаж оруулаад байгаа юм байна. Энд "Тошиба", "Мицубиши" корпорациуд голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Японы тал ч энэ асуудалд хоёр хуваагдчихсан Японы Эдийн засгийн сайд, "Тошиба" корпораци нар Монголд цөмийн хаягдлаа булах санаатай. Харин Засгийн газар, ялангуяа Гадаад харилцааны яам нь "Манай хоёр улс найрсаг харилцаатай. Япон Монголыг дэмждэг учраас ийм эрсдэлтэй зүйл хийхгүй" гэсэн байр суурьтай. Үүнээс болж зөрчилтэй байгаа юм билээ.
-Та энэ мэдээллийг хэвлэл мэдээллийн ажилтнуудаас ав­сан юм уу. Эсвэл албаны хүнээс авсан уу?
-Баттай эх сурвалжаас ийм мэдээлэл авсан.
-Нэгэнт албан ёсны хэлэл­цээр хийж байгаа бол нууцлах ямар хэрэг байгаа юм бол?
-Ер нь цөмийн асуудлаарх хэлэлцээр нууцаар явагддаг. Фран­цын "Арева" компани 1996 оноос Монголд орж ирснээр энэ асуудал ноцтой яригдаж эхэлсэн. Франц бол цөмийн эрчим хүчний хувьд олон улсад маш муу нэртэй. Мон­голд орж ирсэн "Арева"-гаас л гэхэд Герман улс татгалзсан. "Арева" одоо Арабын улсуудыг шахаж байна. Монголд цөмийн хаягдал булах асуудлыг Франц, Герман, Америк, Энэтхэг, Тайвань, Өмнөд Солонгос дэмжиж байгаа. Манайд цөмийн хаягдал булах болж шаараа яахаа мэдэхээ байчихсан Европын холбоо цаана нь алгаа ташин хүлээж авна. Европын холбоо цөмийн түлш үйлдвэрлэх сан байгуулчихсан. Монголд цө­мийн түлш үйлдвэрлэвэл тэд сандаа цугласан 152 сая еврог өгөх байх. Тэгээд цөмийн түлш үйлд­вэрлэх нэрийдлээр дэлхийн бүх хог, хаягдал манай улсад цуглах болно. Европын холбоо цөмийн хаягдлаа экспортлох хоригоо цуцалсан нь ч үүнтэй холбоотой.
-Энэ мэдээллийг албаны хүмүүс худлаа мэдээлэл гээд байгаа шүүдээ. Зорилготойгоор худлаа мэдээлэл цацаад байгаа юм биш үү?
-Манай улсаас УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Л.Гантөмөр, академич Б.Чадраа, Элчин сайд А.Ундраа, Р.Бадамдамдин нар л идэвхтэй дэмжиж байгаа. Манай улстөрчид ихэнхдээ хулгайгаар ажилладаг. Цөмийн эрчим хүчний хуулийг УИХ хулгайгаар шахам хоёрхон цагийн дотор баталж байсан. О.Чулуунбат гишүүн "Цөмийн хог хаягдлын бизнес ашиггүй байсан юм бол Америк, Орос хоёр юу гэж хийх вэ дээ" гэсэн. Америк, Орос хоёр өөрийнхөө хог хаягдлыг булах газраа олохгүй байна шүү дээ. Хэн Орос, Америк хоёрт мөнгө төлөөд шаараа булуулж байгаа юм бэ. Дэлхийд цөмийн хогийг өөрийн­хөө нутаг дэвсгэрт булуулдаг нэг ч улс байхгүй. Эрхэм гишүүн О.Чулуунбат "Улаанбаатараас хэдхэн км-ийн зайд цөмийн хаягдал булахад аюулгүй" гэж байна. Чернабель дэлбэрэхэд 25 жилийн өмнө Францын "Арева", Олон улсын атомын энергийн газар хоёр бүх баримтыг нуугаад өнгөрч байсан. 40 мянган хүн хорт хавдар туссаныг хүртэл дөрвөн мянга болгож өөрчилсөн. Өнөөдрийг хүртэл Чернабелийн дэлбэрсэн станцыг булахын тулд 230 тэрбум евро зарчихаад байна. Ийм аймшигтай зүйлийг яагаад аюулгүй гээд бай­гаа юм бэ.
-Атомын цахилгаан станц байгуулах нь Монголд ашигтай, хөгжлийн нэг гарц гэж үзэх хүн олон байгаа.
-Нэг Атомын цахилгаан станц барихад дор хаяж 20 тэрбум евро шаардлагатай юм байна. Ажиллуулж эхлэхийн тулд 10-аад жил болно. Гучин жил ажиллаад л хаах шаардлагатай. Атомын станц маш их зардалтай. Ашигт малтмалаа ухаж авахад л ундны ус хорддог. Ямар ч даатгалын компани Атомын станцыг даатгаж авдаггүй. Жижиг ослыг засахад л маш их хөрөнгө ордог учраас ямар ч компана даат­гаж авдаггүй. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөнөөс л бүх зардал гардаг. Европ сүүлийн 60 жилд эрчим хүчний үнээ тав дахин нэмсэн байдаг. Зардлыг нь эрчим хүчний үнэ дээр нэмчихдэг юм байна. Цөмийн эрчим хүч хэзээ ч хөгжил авчирдаггүйг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Атомын станц шиг эрсдэлтэй, зардалтай бизнес байхгүй.
-Германы мэргэжилтнүүд энэ мэдээлэлд хэрхэн хандаж бай­на вэ?
-Германчууд цөмийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа. Мэргэжилтнүүдийн хэлснээр цөмийн салбарыг хөгжүүлэхгүй байх ёстой улс гэж байдаг. Тэдгээр улсуудын тоонд Монгол байдаг юм.
-Яагаад?
-Авлига ихтэй, улс төр нь ил тод биш, ард түмэн нь ядуу, цөмийн мэргэжилтэн байдаггүй гэх зэрэг бүх нөхцөл нь Монголд бүрдчихсэн байгаа. Ийм улсад цөмийн салбар нээвэл сүйрэл ирнэ гэж ярьдаг юм байна.
-Нэгэнт нууцаар хэлэлцээр хийж байгаа юм бол Монголд Атомын цахилгаан станц барьж, хаягдал булах нь тодорхой юу?
-Америк зэрэг том гүрнүүд дэмжиж байгаа үед эсэргүүцэх хэцүү байх. Гэхдээ Ерөнхийлөгч энэ асуудлыг дэмжихгүй гэж найдаж байна. Ерөнхийлөгчийн хэлээд байгаа Иргэний нээлттэй засаглал хэрэгжвэл иргэд хэзээ ч энэ асууд­лыг хүлээн зөвшөөрөхгүй. Интернэтэд 10 мянган хүн энэ асуудлыг эсэргүүцэж нэгдсэн байгаа. Үндэсний аюулгүй байдлын шинжээчийн ярианаас харахад зөвшөөрөхгүй юм байна гэсэн найдлага төрж байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Хятад эхлээд Монголыг залгина

Энэхүү http://www.pravda.ru/world/asia/ fareast/21-01-2011/1064287-mongol-0/ сайтад “Китай начнёт поглощение с Монголии” хэмээх нийтлэл хоёр хоногийн өмнө хэвлэгджээ. Сэтгүүлч Сергей Балмасов уг нийтлэлийг “Financial Times”-ын нэгэн нийтлэлд хариу болгон бичсэн байна. Бүрэн эхээр нь хүргэе. Америк болон Британийн шинжээчид түгшүүрийн харангыг дэлдэж эхэллээ. Далайд гарцгүй Монгол орон Орос болон Хятад улсаас өмнөхөөсөө ч илүү хараат байдалд орох гэнэ. Ялангуяа “Financial Times” Оросын далайн боомтуудад хүрэх төмөр замд монголчууд хөрөнгө оруулалт хийсэн талаар бичжээ.
Оросуудтай хамтарч төмөр зам барьснаар Хятадын эдийн засгийн хамаарлыг багасгана гэж монголчууд найдаж байгаа. Гэсэн ч Монголын экспортын 70 хувь нь Хятад руу гарсаар байна. Энэ үзүүлэлтээрээ хятадууд эргэлзээ байхгүй оросуудыг хожиж явна. Манай улс Алс Дорнодынхоо бүс нутгийг дорой чигээр нь барьсаар байтал Бээжин Монгол улстай залгаа бүсүүддээ хот суурин босгож, харилцаа холбоо зэргээ идэвхтэй хөгжүүлсээр ирлээ.
Бидний мэдэж буйгаар, Монголын төмөр замын хувьцааны 50 хувь нь Оросын мэдэлд бий. Гэвч Хятад улс энэ зах зээлээс биднийг шахаж гаргахгүй гэх баталгаа алга. Олон улсын шинэчлэл хөгжлийн банк хүртэл монголчуудын хөтөлбөрүүдэд шүүмжилсэн байрь сууриа хэдийнэ илэрхийлсэн. Урт бөгөөд гүйцэд тавигдаагүй байгаа Оросын төмөр замаар тээвэрлэлт хийснээс, илүү ойр байрлалтай Хятадын хойт хэсгийн боомтууд руу тээвэрлэх нь гурав дахин бага өртөгтэй болохыг дээрх банк онцлон тэмдэглэсэн. Тиймээс энэ бүх асуудал Монгол улсыг геополитикийн чухал газрын нэг гэдэгт анхаарлаа дахин хандуулахад хүргэж байна. Энэ дашрамд тэмдэглэхэд, тус орон Орос болон Хятадаас хамааралтай байсаар ирсэн. Одоо ч ач холбогдолтой хэвээр байна. Учир нь Монгол улс олборлосон байгалийн баялгаа нутгаасаа гаргахын тулд Москва, Бээжин хоёртой тохиролцох шаардлагатай тулгардаг.
Хэмжээгээрээ бараг Европын тал шиг энэ том орон 2.7- хон сая хүн амтай. Өөрөөр хэлбэл, нэг монголд 520 хятад ногддог гэсэн үг. Тийм ч учраас улаанбаатарчууд нэг сайхан нартай өдөр хятад луу Монгол улсыг залгиж орхино гэдгээс эмээдэг. Ийн эмээх нь ч үндэстэй юм. Бээжин дээр үед Оросын газар нутгийн асуудал дээр явуулж байсан тэр л бодлогоо өнөөдөр илүүдэл ажиллах хүчнээ экспортлох замаар Монгол улсад хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Монголын эдийн засаг жил ирэх тусам Хятадаас хамаарах нь ихэссээр байгаа. Өнөөг хүртэл тус улсын томоохон үйлдвэрүүд оросуудын хяналтад байдаг гэж тооцогддог бол жижиг дунд бизнесийг бараг бүхэлд нь хятадууд хянадаг юм. Гэхдээ хятадууд Монголын томоохон бизнес рүү нь ч шургалж эхэлсэн.
Монголчуудын дунд Хятадын эсрэг үзэл бодол улам л өссөөр байгаа нь учиртай. Нутгийн үндсэрхэг үзэлтнүүд хятад ажилчид руу дайрах нь олширлоо. Хятадууд ч үнэхээр энэ орныг “шударга бусаар хагацсан нутаг дэвсгэр” гэж ихэмсэг ханддаг. Учир нь Монгол улс 1911 онд Бээжингээс хараат бус болж чадсан. Ингэхдээ Орос
улс өмнөд хөршийнхөө хүчийг сулруулахын тулд Хятадын эмх замбараагүй байдлыг ашиглан Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийхнийг дэмжсэн юм. Үүний дараагаар Монгол улс нэг хэсэгтээ зарим талаараа Орос улсаас хамааралтай болсон байдаг. Гэвч 1917 онд Орос улсад өөрт нь эмх замбараагүй байдал үүссэнээр Хятад улс байдлыг ашиглан Монгол дахь байр сууриа эгүүлэн олж авсан юм.
1921 онд барон Унгерн фон Штернбергийн командлал дор хэдэн зуун цагаантан Хятадын ноёрхолыг дахин унагасан байдаг. Гэвч энэ ялалтыг коммунистууд тэр дор нь ашиглан цагаантны цэргүүдийг бут цохиж Улаанбаатарт өөрийн гэсэн коммунист дэглэмийг тогтоов. Нэрэн дээрээ тусгаар тогтносон улс гэгддэг байсан ч нидэр дээрээ Москвагийн бүх тушаалыг биелүүлж 1991 он хүртэл үнэнч холбоотон нь байлаа. Өнөөдөр монголчууд тэр үеүдийн талаар эсрэг тэсрэг үзэл бодол илэрхийлдэг. Нэг хэсэг нь оросуудыг “улаан дарангуйлагчид” гэдэг бол нөгөө хэсэг нь Бээжингийн мэдэлд үлдсэн Өвөр Монгол улсаас жишээ татан “Хятадын гентэй холилдохоос аварсан” хэмээн коммунистуудад талархаж явдаг юм билээ.
ЗСБНХУ задарсны дараа Хятадын нөлөөлөл эрс ихэссэн. 1990-ээд оны үед Хятадын хөрөнгөтэй хамт мянга мянган хятад иргэн цагаачлан ирэв. Тиймээс Хятадын залгиурт орох аюул ойртож буйг ухаарсан монголчууд Өвөр Монголын хувь заяаг давтахгүйг хичээн өнөө үед ОХУ-аас зүүгдэх боллоо.
Эрчим хүчний болон байгалийн нөөц боловсруулах, төмөр замын сүлжээг боловсронгуй болгох тал дээр олон оронтой чухал гэрээ, хэлцлүүд байгуулснаар монголчууд агуу том хоёр орны дундах тэнцвэртэй байдлаа хадгалахыг мэрийж байна. Монголын баялгийн төлөө олон орны дунд хүчтэй өрсөлдөөн ажиглагдах боллоо.
Олон жилийн турш Монгол улс үзэсгэлэнт байгалиас өөр зүйлгүй мэт санагдаж хөдөө аж ахуйн ядуу оронд тооцогддог байлаа. Гэвч геологичид энэ улсад вольфрам, цайр, молибден, тугалга, зэс, алт, хий, газрын тос гээд олон ордыг илрүүлсэн юм. Хамгийн гол нь тус улс ураны асар их нөөц (1.3 сая тонн) эзэмшиж байна. Дээрх баялгуудыг Орос улс их сонирхож байгаа. Гэхдээ эрчимтэй хөгжиж буй Хятад улс бүр ч их сонирхож байна. Ялангуяа Хятадад эрчимтэй өсөн нэмэгдэж буй ган хайлуулах үйлдвэрүүдэд Монголд их хэмжээгээр агуулагдаж байгаа коксжих нүүрсний шаардлага их байгаа юм.
Гэтэл Монгол улс өнгөрсөн алдаагаа давтахгүйн тулд зөвхөн хоёр хөршдөө анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэхээ больсон нь байдлыг хүндрүүлж эхэллээ. Энэ улс барууны орнууд болон Япон улсад боломж олгохыг эрмэлзэх болов. Харин барууны орнууд Монгол улсыг дэлхийн ураны нөөцийн гол эзэмшигчдийн нэг гэсэн стратегийн ач холбогдлыг нь үнэлэн бусад орнуудын хоорондох зөрөлдөөн дээр тоглолт хийхийг оролдож байна.
Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Монголын хамгийн сайн түншээр ОХУ шалгараад байгаа. Араас нь хоёр дахин бага саналаар АНУ удаалав. Харин Хятад улс Японыг урдаа оруулснаар дөнгөж дөрөвдүгээр байрыг эзэлсэн. Гэхдээ энэ байрыг хятадууд “авлигадаж” авсан гэж хэлж болно. Үүнд монголчууд өөрсдөө буруутайгаас гадна эрх баригчдынх нь шунал нөлөөлсөн. Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын, тэр дундаа оросын компаниуд өөрсдийнх нь эрх ашиг болон хэдийнэ оруулсан хөрөнгө оруулалт нь юугаар ч хамгаалагдахгүй байгаад гомдол мэдүүлдэг. Учир нь монголчууд хэн нэгнээс нь мөнгө авсан ч эзэмшил ордоо нөгөөд нь шилжүүлж өгөх тохиолдол цөөнгүй. Тиймээс тус улсад үйл ажиллагаа явуулах хүнд байдаг аж. Харин хятадуудтай харьцахдаа монголчууд тэдний эрх ашгийг аль болох хавчихгүйг хичээдэг. Тэр утгаараа өнөөдөр тус улсад Хятадын байр суурь нэлээд бат бөх оршиж байна. Хятадууд өнгөт металл, газрын тосны олборлолт болон автозам барих асуудалд хяналтаа тогтоохын төлөө бүхнийг хийж байна.
Нөгөө талаар, Монгол улс Хятадаас ашигтай нөхцөлөөр том том зээл авдаг нь тэднийг тус улсаас улам л хараат болох нэг шалтгаан болоод байна. Ганцхан Хятад улс л өнөөдөр худалдааны гол түнш нь боллоо.
Одоогийн байдлаар Монголд 1100 хятад компани үйл ажиллагаагаа явуулж байхад оросын компани хавьгүй цөөн байна. Нийтийн хоолны салбар бүхэлдээ хятадуудын гарт. Нэхмэлийн салбарын тал нь, тэр бүү хэл ноолуурын үйлдвэрлэл бүхэлдээ хятадуудын эзэмшилд байна. Арьс ширний үйлдвэрлэлд ч хятадууд тэргүүлсээр байгаа. Монголын нэг агентлагийн даргын нотолсноор, тус улсад өдөр бүр Хятадын нэгэн шинэ компани үүд хаалгаа нээдэг аж. Тэд геологийн эрэл хайгуулын ажилд ч улам бүр хяналт тогтоож эхэлжээ. Мөн энэ эрхэмийн хэлснээр, “Хятадын зах зээл зэс ч бай, төмөр ч бай, цайр ч бай бүхнийг залгигч харанхуй ангал”. Тийм учраас Монгол улс Хятадтай түншлэхийг илүүд үзэж буйг тэрбээр нуусангүй. Сүүлийн жилүүдэд тус улсад хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 30 гаруй сургууль бий болсон нь дээрх санааг баталж байгаа юм. Үүний үрээр орос хэл илт шахагдах болсон.
Бээжин нэр хүндээ өсгөхийн тулд өөрсдийн соёлыг сурталчлах, Монголын нийслэлийн дүр төрхийг шинэчлэхэд хөрөнгө оруулах зэргээр бүх бололцоогоо ашиглаж байна. Чухам хятадууд л шинэ байр, бизнес төвүүдийг нь босгож байгаа. Үүнээс гадна Хятад улс зуу зуун монгол оюутанг сургах төлбөрийг төсвөөсөө гаргаж аажмаар тус улсын сэхээтний давхрагыг өөртөө татаж байна. Өнөөдрийн оюутан ирээдүйд эх орныхоо дээд ангийг бүрдүүлэгч нэг хэсэг нь болно. Тэгэхээр маргааш Хятад улс өөрийг нь түших монгол төрийн түшээдтэй болно гэсэн үг.
Орос улсын хувьд Монгол дахь байр сууриа алдах бас нэг нөхцөл нь хэтэрхий хүнд визийн системтэйд оршиж байна. Энэ шалтгаанаар монголчууд манай улсыг зорихоо больж хойд зүг рүү зорчих боллоо. Тус улсын сэтгүүлч Ганболдын үзэж буйгаар “Энэ хүнд суртал, үеэ өнгөрөөсөн үзэл бодол Орос улстай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд саад учруулсаар байгаа” аж.
Ингээд дээрх бүхнээс үндэслэн Монгол улс чухам хэдийд Хятадын нэгэн муж улс болох вэ гэдэг дээр өнөөдрөөс эхэлж бооцоо тавьж болох нь. Юутай ч эдийн засгийн нөхцөл нь бүрдчихлээ. Одоо улстөрчдөөс нь бүх юм шалтгаална. Бээжингийн хувьд одоогоор Монгол улс өөрөө хүсээгүй ч хятад цуурны аянд “бүжсээр” байгаад нь сэтгэл хангалуун байна.

Япон машин авбал үүнийг заавал шалгаарай


Аукционы хуудас
Япон автомашинтай цуг ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ зэргийг эндээс харах боломжтой.

Японы аукционууд дээр өдөр бүр хэдэн зуу, мянган автомашин зарагддаг тул авч байгаа дилер бүх машинаа нэг бүрчлэн үзэж амжихгүй нь ойлгомжтой. Иймээс тэд уг хуудсан дээрх мэдээлэлд үндэслэн сонголтоо хийдэг.

Энэ хуудсыг бүрдүүлдэг япон мэргэжилтнүүд үүнд маш хариуцлагатай, бодитоор хандахыг хичээдэг байна. Хэрэв үндэслэлгүйгээр үнэлгээг өсгөлөө гэхэд уг мэргэжилтэн ичгүүртэйгээр ажлаасаа халагдах, тухайн аукцион лицензээ хураалгах зэрэг эрсдэл хүлээж байдаг тул тэд ингэж давслахгүйгээр барахгүй харин ч бага зэрэг дарсан үнэлгээ тавих нь их.

Тэгвэл бид энэ хуудсан дээрх мэдээллийг (xарамсалтай нь энэ нь зөвхөн япон хэл дээр, дүрс үсгээр бичигддэг) тайлж уншаад сурчихвал наад зах нь худалдаж авах унаагаа баримжаагаар аз туршин сонгохгүй болно.

Ихэнх аукцион өөр өөрийн үнэлгээний системтэй байдаг учраас тодорхой хүндрэл бий. Гэхдээ үндсэндээ 5, 6 баллын систем ашигладаг.

Дараах хуудсыг жишээ болгож үзье.




Хуудсыг тайлбарлахад хялбар болгохын тулд хэд хэд хуваасан.



1 – багцын дугаар
2 – автомашины түүх: Хувь хүний эзэмшилд байсан, түрээсэнд байсан, эсвэл өөр байдлаар ашиглаж байсныг тодорхойлдог. Энэ тохиолдолд хувь хүн эзэмшиж байсныг заасан бичиглэл байна.

3 – хөдөлгүүрийн багтаамж; сантиметр куб-ээр
4 – кузовын төрөл
5 – аукционы үнэлгээ.

Үүнд:
• S, 6- Дээд оноо. Шинэ автомашин
• 5- 25 000 хүртэлх гүйлттэй автомашин
• 4.5- Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой
• 4- Сайн машин, Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно
• 3.5- Бага зэргийн сэв, хонхор, зураастай, Зарим эд анги солих, салон цэвэрлэх шаардлагатай
• 3- Нэлээд сэв, хонхор, зураастай, кузов засуулах шаардлагатай, салон толботой, бохир, тамхины галд түлэгдсэн эсвэл эдгээр дефект байхгүй ч 110 мянгаас дээш явсан машинд энэ оноог тавьдаг
• 2- Дээрхтэй адил боловч илүү дефекттэй эсвэл их гүйлттэй
• 1- Техникийн хувьд муу машин-усанд авахуулсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон
• 0, А- Осолд орсон ч сайн сэргээсэн, Үндсэн эд ангиудад гар хүрээгүй
• R- Осолд орж засагдсан машин

6 – Салоны үнэлгээ
Салоныг үнэлэхдээ латин үсэг ашигладаг.
А- өөгүй салон
В- бага зэргийн бохирдолтой
С- бага зэргийн бохирдол толботой, тамхины галд энд тэндээ түлэгдсэн
D- Бохирдол, толбо ихтэй, тамхинд их түлэгдсэн
7- Модель (манай тохиолдолд RVR байна), Кузовын төрөл буюу хаалганы тоо (манай жишээнд 4), Загвар (энэ жишээнд Спорт загвар гэж катаганагаар бичсэн байна) Эдгээрийг зүүнээс баруун тийш бичдэг
8- Үйлдвэрлэсэн оныг Японы он тооллоор бичнэ. Япон тооллын он дээр 88-ыг нэмэхэд манайтай таарна. Дээрхи жишээнд 8 гэж байгаа нь 1996 он гэсэн үг.




1 – сякэн гэж нэрлэгдэх ээлжит техникийн үзлэгийн хүчинтэй хугацаа дуусах он сар. Манай тохиолдолд 2005 оны 7 сард дуусахаар байна.(17 оны 7 сар)
2 – Гүйлт.км-ээр юм уу милиэр өгөгдөнө
3 – өнгө. Хэрэв дахиж будаганд орсон байвал сум заагаад шинэ өнгийг бичнэ.
4 – өнгөний код
5 – түлшний төрөл. Энд "бензин"гэсэн байна
6 – салоны өнгө
7 – ашиглалтын хугаа
8 – Дилерийн багана. Энд тэмдэглэл байвал уг автомашин дилерээр дамжиж зарагдсан гэсэн үг
9 – Жолооны байрлал. Эхний дүрс бичиг баруун талдаа, нөгөө нь зүүн талдаа жолоотойг илэрхийлж байна.




1 –Трансмиссийн төрөл. Энэ нь трансмиссийн төрлөөс гадна хөшүүрэг нь хаанаа байрласан болохыг заана. Энэ жишээнд шалан дээр байрласан хөшүүрэгтэй автомат трансмисс байна. Бусад кодыг энд оруулсангүй
2 - Кондиционер. AC- энгийн кондиционер, AAC – автомат кондиционер
3 – техник үйлчилгээний журнал байгаа эсэхийг энд заана. Энд бичиглэл хийгээгүй бол ийм журнал байхгүй гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд дээрх ГҮЙЛТ гэсэн нүдэнд анхаарлын тэмдэг тавьдаг
4 – Энэ хуудасны үйлчлэх хугацаа



1 – нэмэлт тоноглол
SR - люк
AW – хайлшин обуд
PS – гидро хүчлүүр
PW – цахилгаан шил өргөгч
TV – телевизор
LS – арьсан суудал
Зарим тэмдэглэгээг катаганагаар өгнө. Жишээ нь манай RVR хайлшин обудтай, жолооны хүчлүүртэй, аюулгүйн дэртэй, шил өргөгчтэй гэсэн байна.

2 – дээр оруулаагүй тоноглолуудыг бичнэ.




1 –суудлын тоо
2 – суудлын нийт тоо
3 – энэ хэсэгт үзлэг хийсэн эксперт уг автомашины талаархи өөрийн тайлбарыг бичнэ
4 – дээрхтэй ижил гэхдээ энд зөвхөн сөрөг талыг бичнэ
5 – кузовын дэлгэмэл схем дээр дефектийг заасан байдаг.
A, B - зураас
E буюу U - хонхор
S -зэв
Y - цоорхой
W, P – будаг ховхорсон
X – солих шаардлагатай эд анги
XX – солигдсон эд анги
Энэ үсэгнүүдийн ард тоо нэмж тавиад дефектийн зэрэглэлийг илүү тодорхой болгодог.
6. дугуйны техникийн байдал



1 – энэ хэсэгт тухайн автомашины худалдагдсан багцын бүлгийг оруулна. Японд автомашиныг бүлгээр худалддаг. Жишээ нь “нэг эзэмшигчтэй”, “устгах шаардлагатай”, “сэргээсэн” гэх мэт. Энд "рабито майка" – гэсэн байна. Японд хямд үнэтэй, хурдан борлогддог, техникийн хувьд сайнаараа машиныг ингэж нэрлэдэг.
2 – машины улсын бүртгэлийн дугаар
3 – кузовын дугаар

Тєрийн нэр барьсан луйварчид монголыг хэрхэн сvйрvvлэв

Ухаан
муутай
удирдагчид
улс
орноо
хэрхэн сvйрvvлсэн
жишээг
бид
Африкийн
улсуудаас
хардаг байсан
бол
харин
одоо єєрсдєє бие сэтгэлээрээ мэдэрч, нvдээрээ харж халагладаг боллоо. Бид тєр шиг тєртэй, ажил амьдралтай, мэдлэг боловсролтой, бvтээн байгуулалттай байсан ч “ардчилал” нэртэй “анархизм”-ийн хорин жилд бvгдийг сvйрvvлсэн. Нийгэмд хувьсгалт єєрчлєлтvvд хийгдэхдээ ємнєх нийгмийнхээ бvхий л зvйлсийг сайжруулан хєгжvvлэх гэж хийгддэг болохооос уруудан доройтуулах гэж хийдэггvйг хvн тєрєлхтний олон хувьсгалт єєрчлєлтvvд харуулсан байдаг. Эрх чєлєє, хvний эрх, сайн сайхан амьдрал, авилгагvй цэвэр тєрийн тєлєє хувьсгал хийдэг. Монгол улсын хєгжил дэвшлийн тєлєє хийгдсэн ардчилсан хувьсгал гэгч нь vнэн чанартаа сvйрэл мєхлийн хувьсгал байсан нь ардчилсан тєртэй гэх 20 жилийн хугацаанд хангалттай харагдлаа. Тєрд улс vндэстнийхээ тєлєє зvрх сэтгэлтэй хvмvvс гарвал улс орон хєгжин дэвшиж ард тvмэн сэтгэл хангалуун амьдардаг. Харамсалтай нь Монголд тєр сайжрах биш муудаж бvр сvйрсэн. Монголын тєрд улсаа биш єєрсдийгєє шуналдаа хєтлєгдсєн луйварчингуудаар дvvрч шоронгоос зугтагсад, хувийн бизнесээ хамгаалагчид, дээрэмчид, газрын наймаачид, монголоо зарж идэгсэд, ямарч мэдлэггvй дуучид, бєхчvvд, найман жилийн боловсролгvй мєнгєтэй нєхдvvдээр дvvрч, бузар мєнгєє угаах, орогнох газар нь тєр болсон байна. Мєнгєтэй л бол хэнч хамаагvй тєрлvv зvтгэж наймааны хар зах шиг болж ядарсан ард тvмнийхээ хєлс цусыг сорж амьд хvvхэлдэй болгон наадсаар дуусч байна. Монголын тєр ард тvмнийхээ тєлєє юуг ч vл хийн тэднийг хєсєр хаян гагцхvv мєнгєтэй эсхvл харийнхны эрх ашигт vйлчилэн монголын тєр гэх утгаа алдан сvйрчээ. Шуудхан хэлхэд Монголд улс тєр vхсэн байна. Мєнгєтэй л бол хятад нь ч хамаагvй Монголын тєрд гарчихаж болохоор байдал vvссэнийг харахад Монголын тєр эрхэм байх чанараа алдаж сvйрсэн нь тодорхой байна. Монгол орны тусгаар тогтносон бvрэн бvтэн байдал алдагдаж Монголын тєр Монголын газар шороог худалдан, Монголын дархан хилээр хэн дуртай нь чєлєєтэй нэвтэрч vндэсний аюулгvй байдал ноцтой хэмжээнд хvрсэнийг хараагvй сонсоогvй мэдээгvй дvрээр таг болж суугаа нь монголын тєр хэрхэн сvйрч харийн толгойтой болсоныг илтгэнэ. Тєрийн нэр барьсан луйварчид хязгааргvй эрх мэдлээ ашиглан дураараа дургин сvvлийн хорин жилд Монгол улсад улс тєр, эдийн засаг, оюун санааны хувьд хэмжээгvй их хохирол учруулсаныг бид хэрхэвч мартаж боломгvй. Монгол сvvлийн 20 жилд тєр зєвхєн гэмт хэрэгтнvvдийн орогнох байр болж, эдийн засаг гадны колончлолд бvрэн автагдлаа. Халамжийн бодлого хавтгайрч Монгол орныг бvхэлд сульдаалаа. Тєрийн нэр барьсан луйварчид ємч хувьчлалаар Монголын тєрийн мэдэлд байсан ард тvмний ємчийг хэрхэн устгасныг дурдвал 38 мянган га газрыг усжуулах хvчин чадалтай 135 услалтын системийг багаж тоног тєхєєрємжийг Хятадруу ачуулан хаягдал тємєрт тушаасан байна. Мєн 255 нэгдэл, 52 сангийн аж ахуй,
20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 700 гаруй тєв суурин, нэгдэл дундын 50 амралт,цагаан идээний 51 vйлдвэр, сvv тосны 400 завод, монгол эхчvvдийн амрах, амаржих 320 байр, дизел цахилгаан станц 300, зочид буудал 320,улаан булан 600,малын хашаа 68 мянга, худаг 40 мянга, хvvхдийн кино театр, номын сан, олон арван vйлдвэр аж ахуйн газрыг тараан алга болгожээ. Монгол улсын мєнгє санхvvгийн тvvхэнд урьд хожид гарч байгаагvй их хохирол сvйтгэл учруулж 2 тэрбум 475 сая тєгрєгтэй тэнцэх 5 сая ам долларыг Германд, 6.5 сая долларыг нефтийн хайгуулд, 8 сая долларыг хєрєнгийн биржийн засварт, 1 сая ам доллєрыг алтны хайгуулд, 50 гаруй тэрбум тєгрєгтэй тэнцэх 100 гаруй сая ам долларыг мєрийтэй тоглоомд (алт дилер), 60 сая ам доллартай тэнцэх 4.7 тонн алтыг єрийн барьцаанд тус тус гарган алдаж vрэгдvvлсний дээр 21 тэрбум тєгрєгийг зээл нэрээр тараан найдваргvй зээл гэдгээр данс дугуйлжээ. Мєн тэд хэдэн зуун сая доллараар vнэлэгдэх тvvх соёлын vнэт єв булш бунханыг малтан ухаж гадагш нь зєєн дуусгажээ. Тэд 20-р тогтоолоор мєнгєний ханшийг 2 дахин унагааж, бараа бvтээгдэхvvний vнийг 2 дахин нэмж цєєн хэдэн хvн ихээр баяжин ард тvмэн ихэд ядуурах нєхцєлийг бvрдvvлэв. Ерєнхийлєгч П. Очирбатын санаачилгаар алт хєтєлбєр гэгчийг хэрэгжvvлсний vр дvнд Монгол улсын газар нутгийн 16.7 хувь буюу 4197 лиценз нэрээр олгогдож харийнхны мэдэлд орж , нинжа гэх нийгмийн бvлэг vvсэж 150 гол горхи ширгэж байгаль орчин ихээр сvйджээ. Тєрийн нэр барьсан луйварчид 550 тэрбум долларын vнэ цэнэтэй Оюу-Толгойн орд газрыг гадныханд зvгээр бэлэглэж, 650 тэрбум доллараас багагvй vнэлгээтэй Таван Толгойн орд газарыг хятадуудад зээлийн єрєндєє єгч дорнодын нефтийг хятадруу зєєж монголын баялаг гадагшаа єдєр шєнєгvй зогсолтгvйгээр зєєгдєж харийн олон улс орны эдийн засгийг дэмжиж харийхан Монголын баялгаар баяжиж байхад харин эсрэгээрээ Монгол улсын эдийн засаг сvйрэн ард тvмнийх нь 70 гаран хувь ажилгvйдэл ядууралд нэрвэгдэн доройтжээ. Энэ бол Монгол орон хэрхэн сvйрсний баталгаа юм. Тєрийн нэр барьсан луйварчидын ээлжит сvйрvvлэх бодлогоор єнєєдєр Монгол улс шашны улс болж “хоёр дахь Тvвд” болчихлоо. Ард тvмний оюуныг хордуулсан мухар сvсэг гаарч их дээд, арван жилийн сургуулийг хамарч мэдлэгийн гэх бvх салбар вакуумчилагдан худал , алдаатай ,буруу мэдлэгийг зааж монголын ирээдvй болох залуу vеийн эсрэг оюуны терроризм явуулж байна. Тэд боловсорлын салбарыг бодлогтойгоор сvйрvvлснээр хvн тєрлєхтний мэдлэг монголд орж ирэх бvх гарцыг хаан ард тvмнийг шашнаас аврал эрэн мєргєсєн харанхуй бvдvvлэг манжийн дарлалд байсан гутамшигт vеийнх нь байдалд эргэн оруулжээ. Тэд ард тvмнийг дуу дуулуулж, бvжиглvvлж, шvлэглvvлж, єєрсдийнх нь амьдарлаар зохиол нь бичигдсэн хошин шогоор инээлгэж зугаа цэнгэл, архи дарсанд уриалан бодит байдлыг олж харах мэлмийг нь хаан оюуныг нь сvйрvvлжээ. Бие биенээ хайрлахаа больж, ёс суртахууны доройтолд орж, ярилцахаасаа илvv хэрэлддэг, хийхээсээ илvv чалчдаг хєдєлмєрийн бvтээмжгvй хvмvvс болгон хувиргалаа. Энэ бол Монгол хvний оюуных нь хувьд устгаж буй тодорхой баримт юм. Нийгэмд хэт замбараагvй байдал ноёлж мансууран донтогчдын томоохон давхарга vvсэж залуу vе архи, тамхи, компютер тоглоомд донтон сэтгэцийн євчтэй болж галзуугийн гэх тодотголтой Шар хадны эмнэлэг хvнээр хахаж гудамж талбайд орилж хашгирсан хvмvvс олширох боллоо. Хулгай дээрэм хvн амины хэрэг гаарч, хvний наймаа ч цэцэглэх боллоо. 19000 охид бvсгvйчvvд амьдрахын эрхэнд янхан гэх сексийн боолчлолд орж, харийн хvмvvстэй зуучлалаар гэрлэн тєр нь ч vvнийг дэмжин Монголд секс аялал хvчээ авч нэг тєв нь монгол болсон байна. Vр хvvхдvvд, хойч ирээдvй минь гуйлга гуйн хvнд хvчир хєдєлмєрт нухлагдаж. Эрх баригчид ажлын байрыг зориудаар бий болгоогvйгээс залуу идэр vе эх орноосоо дvрвэж гадны орны муу муухай бvхнийг хийн амь зогоож байна. Тєрийн нэр барьсан луйварчид гаднаас ажиллах хvчин нэрээр хятадуудыг зориудаар оруулж ирж Монголын гал голомт бузарлан, Монгол цус устан vгvй болж байна. Эх орондоо vлдсэн цєєхєн хэдэн хvмvvс нь ажил хийх чадвартай нь гадны эздvvдийн дор боол болон доромжлогдон ажлаас гологдсон нь шил лааз тvvн хог новшоор хооллож бие сэтгэлийн хувьд хэмжих боломжгvй хохиролыг амсаж гутарч гунин эх оронтойгоо хамт сvйрэх гашуун тавиланг амсаж байна. Энэ бол Монгол хvний бие, цусных нь хувьд устгах бодлогын тодорхой баримт юм. Тєрийн нэр барьсан луйварчингуудын сvйрvvлэх бодлого цаашдаа vргэлжилсээр байх нь нэгэнт тодорхой болж Монгол улсад цємийн хаягдал булшлах гэрээ хэлэлцээрийг хийснийг дэлхийн мэдээллийн томоохон сувгууд болох Японы Киодо, Майничи, СНН, ВВС, Ройтерс баримттайгаар цацсан байна. Цаашид ч сvйрvvлэх бодлого vргэлжилсээр л байх болно. Хамуг Монголчууд минь бид гараа хумхин, зvгээр л суугаад байх уу? 20 жил найдлаа, итгэлээ юу хожив. Нvдний минь ємнє эх орныг минь, ирээдvйг минь устгаж байна шvv дээ. Луйварчдад ахин найдах уу?
Сvйрлийг зогсоох хvч бол ядуурсан, дарлагдсан, хэлмэгдсэн, доромжлогдсон ард тvмэн єєрєє л байх болно. Монголын ард тvмэн єєрсдєдєє л найдах хэрэгтэй. Мєн ч их тэслээ дээ монголын ард тvмэн цаашид тэвчиж чадахгvй л боловуу аливаа юманд тєгсгєл заавал байдаг. Монголчууд тєрийн нэр барьсан луйварчингуудын хийсэн гэмт хэргийг бvгдийг мэдэж байгаа. Бvхэл бvтэн 2.7 сая хvний эсрэг хийсэн гэмт хэрэг шvv дээ. Тэднийг зайлуулах хангалттай их баримт хангалттай шалтгаанууд бvрдсэн. ХЭРХЭХИЙГ ХАМУГ МОНГОЛЧУУД ШИЙДНЭ. М. Тvмт
Яахуу.мн-ээc

МОНГОЛЫН УЛСТӨРЧИД ЧӨТГӨРИЙН ГАЛААР ТОГЛОЖ БАЙГАА НЬ ҮНЭН БАЙНА

Монгол Улсад цөмийн хог хаягдал байршуулах олон улсын байгууламж барих төслийн талаарх мэдээлэл энэ оны дөрөвдү гээр сараас эхлэн гадаадын болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн билээ. Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам энэ мэдээллийг үгүйсгэж, тусгайлсан тайлбар, мэдээлэл хийж байв. Гэвч шуугиан үүгээр зогссонгүй. Харин ч эх сурвалжууд улам нэмэгдэн, тодорсоор байна. Энэ талаар “Өнөөдөр” сонин хэд хэдэн нийтлэл хэвлэж, олны анхаарлыг энэ зүгт хандуулсан.

Монгол орон хэдий уудам дэлгэр ч гэлээ цөмийн хорыг эх орныхоо эрдэнэт хэвлийд булшилж, үр хойчдоо гэм нүгэл үйлдэхдээ тулаагүй. Улс орноо хөгжүүлэх, ядуурал үгүйрлээс гэтлэхийн тулд мөнгө санхүү хэрэгтэй ч ийм аргаар буюу ирээдүйгээ идэх хараахан болоогүй билээ. Чухам хүү ийм зарчмаар “Өнөөдөр” сонин асуудалд хандсаар ирсэн. Тиймээс хэрэг явдлын учир шалтгаан хийгээд бодит байдлыг дахин дэлгэн нээхийн тулд эх сурвалжуудын мэдээлэл, иргэд, эрдэмтэн, судлаач дын дүгнэлт, эрэл хайгуулд тулгуурлан энэхүү “РЕДАКЦЫН ӨГҮҮЛЭЛ”- ийг уншигчдадаа толилуулж байна.

ЯПОН

Япон Улс эрчим хүчний аюулгүй байдалдаа шар гэрэл асаасаар нэлээд хугацаа өнгөрлөө.Фүкүшима-1 АЦС-ын ослын дараа цөмийн эрчим хүчтэй холбоотой гай гамшгийн түүхэнд тус улс тэргүүн эгнээнд бичигдэх боллоо. Цунамигийн улмаас АЦС-ын I-III реакторын цөмийн тогоо хайлж, цацраг идэвхт бодис гадагш алдагдсан аюул одоо ч нүүрлэсээр байна. Алдагдсан цацраг идэвхт бодис хүнс болж, хэрэглэгчдийн ширээн дээр цези тээн очиж буйн тод жи шээ нь гуравдугаар сарын 11-ний өдрөөс хойш Фүкүшима мужид хадсан өвсийг идсэн үхрийн мах орон даяар тархсан явдал мөн. Газар хөдлөлтийн онцгой бүсэд байрладаг Х амао кагийн АЦС-ыг хаах шийдвэрийг Ерөн хий сайд Кан Наото гар галаа. Тэрбээр АЦСгүй Япон улс болохыг зорьж бай гаагаа өнгөрсөн сард илэрхийлс нийхээ хариуд нэлээд шүүмжлүүлж байгаа.

66 жилийн өмнө цөмийн бөмбөгт өртсөн Нагасаки, Хирошима хотын иргэдийн өмнө тэрбээр саяхан үг хэлэхдээ дээрх байр сууриа дахин нотлов. 54 АЦС-тай Японд 35 нь аль хэдийнэ хаалгаа барьж, үлдсэн 19 нь ажиллаж буй ч Кан Ерөнхий сайдын мөрөөдөөд байгаа АЦС-гүй Япон улс болох зорилт хэрэгжвэл ирэх хавар гэхэд нэг нь ч үлдэхгүй байж магадгүй л юм. Япон Улс цөмийн эрчим хүчийг ашиглах талаар сүүлийн 50 жил шургуу ажилласан улс. Үүнийхээ дүнд 54 АЦС, 20 мянга шахам тонн цөмийн хаягдалтай болж. Цөмийн хог хаягдал гэ дэг цөмийн зэвсэг гэсэн үг. Үүнээсээ салах нь энэ улсын толгойны өвчин болоод нэлээд удаж байгаа. Япон улс ОХУ-аас цөмийн эрчим хүчний түлшнийхээ багахан хувийг хангах уран авдаг. Энэхүү ураны зарим хэсгийг Англи, Францад боловсруулан хадгалдаг ба баяжуулах өртөг нь хэт өндөр байдаг аж.

Сүүлийн үед Их Британи цацраг идэвхт материалаа өөрийн нутаг дэвсгэрээс гаргахыг шаардах болсон нь Япон улсын хувьд уран боловсруулах, баяжуулах өөр газар хайхад хүргэж байна. Япон улс 1986 оноос АЦС-д ашиглагдсан цөмийн түлшний хаягдлаас плутон болон шатдаггүй ураныг ялган авч, түүнийгээ дахин түлш болгон хэрэглэдэг болсон. Үүнийгээ холимог түлш буюу MOX (Mixed oxide Fuel) гэж нэрлэдэг. Ийм дахин боловсруулах үйлдвэрийг асар олон жил, асар их өртгөөр барьж босгож буй. Үүнийгээ Аомори муж дахь Роккэжёо тосгонд байгуулж одоогоор туршилтын байдалд байлгаж байгаа. 2012 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Уг нь аль 1980-аад оны сүүлчээр ашиглалтад өгөх байсан ч 18 удаа хойшлогдсон. Мөн Тоокай тосгонд бага оврын бас нэгэн байгууламж бий. Ийнхүү эрчим хүчний эх үүсвэрээр ядмаг Япон улсын тухайд ураныг дахин боловсруулах, үхлийн зэвсэг болох плутоныг энергийн эх үүсвэрээ болгох (FBR) асар өндөр өртөг зардлаас айдаггүй юмаа гэхэд өндөр технологийн аюулгүй байдлыг хэр хангаж чадах вэ гэдэг асуудал түгшээж байна.

Япон улсад Монжюү гэдэг цөмийн үйлдвэр бий. Энэ бол цөмийн зэвсгийн үндсэн түүхий эд болох ердөө ганц грамм нь хэдэн сая хүнийг алж устгах чадалтай плутоныг цөмийн энергийн түлшинд ашиглаж, ашиглах явцдаа шинээр плутоныг төрүүлж байдаг “чөтгөрийн үйлдвэр” хочтой, плутони “өсгөврийн” газар юм. Энэ үйлдвэрийг жирийн АЦС болох хөнгөн уст реактораас өмнө судалгааны ажлыг нь эхлүүлж асар өндөр өртөг зарцуулсаар ирсэн. Гэвч одоогоор ашиг хангалттай өгөхгүй байгаа. АНУ, Франц, ХБНГУ, Англи зэрэг орон ийм төрлийн судалгааны ажлынхаа замын дундаас буцсан. Харин Япон халшрахгүй үзсээр Тоокай тосгонд “Тооёо” хэмээх үйлдвэрээр нэгэн шат, Фүкүй мужид “Монжюү” хэмээх үйлдвэрээр хоёр шат ахиулаад байгаа юм. Гэвч “Монжюү” үйлдвэрт 1995 оны арванхоёрдугаар сарын 8-нд натри дэвэрснээс гал гарсан бөгөөд одоогоор үйл ажиллагааг нь зогссон хэвээр байна.

Үхлийн галыг чөтгөрийн үйлдвэрт үйлдвэрлэхээр олон он жилийг зориулсан Япон гүрэнд байгаль эх Фүкүшима-1 АЦС-аар дамжуулж багахан сэрэмжлүүлэг өгсөн биз ээ. Жинхэнэ аюул Монжюү, Роккэжёо тосгонд бий. Осол гэмтэл гарвал Азид төдийгүй хүн төрөлхтөнд бодитой аюул тарих газар гэж хэлж болно. Одоогоор FBR технологийн хувьд Японоос өөр амжилт олсон газар алга байна. Япон мэргэжилтэн хичээнгүй сайн ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө өвдөг сөхрөх нь батлагдсан үнэн юм даа. Сүүлийн үед нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчний салбар луу Японы эрчим хүчний аварга компаниуд ханцуй шамлан орж байна. Японы Засгийн газар долдугаар сарын 29-ний өдөр “Эрчим хүчний реформ, байгаль орчны стратеги” дунд хугацааны хөтөлбөрийг нийтэд зарлажээ. Уг хөтөлбөрт цөмийн эрчим хүчнээс хэт хараат байдлыг багасгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цөмийн түлшийг дахин боловсруулах цогц бодлогыг багтаасан цөмийн эрчим хүчний бодлогоо бүхэлд нь эргэж авч үзэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.

ХЯТАД

Дундад улс 2020 он гэхэд 70 АЦС-тай болох төлөвлөгөөтэй. Одоогоор 25 реактор барьж буй. Улсын хөгжил АЦС-аас хамаарна гэж тэд үзэж байна. Фүкүшимагийн АЦС-ын ослын дараа Хунань мужид байгуулахаар төлөвлөж байсан АЦСаа царцаасан сурагтай. 2008 оны Сычуанийн гамшгийн адил газар хөдлөх аюул уг мужид ойр. АЦС-аа томоохон гол мөрний ус ашиглаж хөргөөх технологитой энэ улсын хувьд Фүкүшимагийн осол маш том сургамж болсон. Асар том хөөрөг ашиглаж цөмийн тогоогоо хөргөх хятад технологи байндаа тусаагүйг саяын осол батлав. Хятад цөмийн түлшний түүхий эдээ Казахстан, Узбекистан, Намиби, Орос, Австралиас авдаг. Эднийд цөмийн эрчим хүчний “China National Nuclear Corp” (CNNC) болон “China Guangdong Nuclear Power Holdings Corp” (CGNPC) гэдэг хоёр том үйлдвэр бий. Хятадууд цөмийн нөөцөө, ер нь бүх төрлийн түүхий эдээ бага буурай, учраа олохгүй будилж яваа нөхдөөсөө авч нөөцөлж байх сонирхолтой улс. Өөрсдөд нь бий ч үүцээ задлах болоогүй гэсэн энгийн философитой.

Тэдний ураны хэрэглээ 2020 онд 20-25 мянган тн болно гэж үзэж байна. Хятад 1970 онд анхны АЦС-аа барьсан бөгөөд тэр үед гэхэд л 728 институт ажиллуулж байжээ. Цөмийн хог хаягдлаа элсэн цөл, Шинжаан Уйгар, Тагалмаканы цөлд байршуулдаг гэсэн яриа байдаг. Энүүхэн Лоб нууранд цөмийн туршилтаа хийдэг ч гэлцдэг. 2010 онд хятадууд ашигласан цөмийн түлшнээсээ уран, плутон гаргаж авснаа зарласан. Уг нь Япон аль хэдийнэ (1986 он) гаргасан гэдгийг дээр дурдсан. Уг технологийг 24 жилийн цуцалтгүй оролдлогынхоо үр дүнд өмнөд хөршийнхөн нээсэн гэж байгаа. Энэ дашрамд “уянгын халил” хийхэд урд хөршийн технологийн хулгай хэрээс хэтэрсэн гэдгийг дэлхий даяараа мэднэ. Зохиогчийн эрх, патент гэдэг ойлголт энэ янзаараа бол зөвхөн хятад хүний нэр дээр бичигдэх цаг ойрхон байна.

Япон, Францын хурдан галт тэрэгний оюуны эрх “аугаа хятад мэргэжилтний оюуны өмч” болж, Японы мэргэжилтнүүдийн хөх инээдийг хүргэж буй. Харин саяын осол хэн нь хэн бэ гэдгийг хэлээд өгөв бололтой. АЦС-ын аюулгүй байдал асар их асуудал дагуулах болсон энэ цаг үед 70 АЦС барих зорилт тавиад байгаа ХКН, төр засгийнхаа эсрэг ард иргэд нь дуу хоолойгоо сонсгох болов.

КАЗАХСТАН

2020 он гэхэд уран олборлолтын 70 орчим хувь нь Казахстан болон Африкийн орнуудад ногдоно гэж мэргэжилтнүүд тооцож байна гэж нэг судлаач бичжээ. Магадгүй л юм. Одоогоор Казахстан уран олборлолтоор дэлхийг олон жил тэргүүлж ирсэн Канад, Австралийг орхиж, эхний байрыг эзлэх болов. МАГАТЭ-ийн ивээл дор цөмийн түлшний олон улсын баазыг өөрийн нутаг дээр байгуулах Казахстаны 2009 онд гаргасан санаачилгыг АНУ ихэд дэмжиж байгаагаа энэ оны нэгдүгээр сард зарласан байна. Ийм аюултай төсөл хэрэгжүүлж байгаа нь хуучин ЗХУ-ын үеийн цөмийн туршилт хийж байсан Семипалатинскийн полигон болон Дорнод Казахстаны мужийн төв Усть-Каменогорск дахь Ульбиний металлургийн үйлдвэр байгаатай хол боотой гэх. Тэнд 1949-1989 онуудад ЗХУ нийтдээ 500 удаа цөмийн туршилт хийж, хорддогоо хордоод гүйцчихсэн газрууд ажээ. Дээд зэргээр хордсон 18500 ам км газар энэ дэлхийд өөр байхгүй гэнэ. Ульбиний металлургийн завод нь атомын цахилгаан станцын түлшний үрэл үйлдвэрлэдэг байна.

АЗИЙН БУСАД УЛС ОРОН

Фүкүшимагийн АЦС-ын ослоос хоёр долоо хоногийн дараа Тайландын Засгийн газар АЦСын таван реактор барихаар төлөвлөж байснаа зогсоожээ. Индонез, Филиппин, Малайз зэрэг орон АЦС байгуулах төлөвлөгөөгөө эргэн харж, царцаах бодлого барих болов. Япон улстай өнгөрсөн онд АЦС байгуулах гэрээнд гарын үсгээ зурсан Вьетнам улс оросуудын байгуулж өгсөн АЦС-1-ын хоёр реактор, Японтой үзэглэсэн АЦС- 2-ыг байгуулах гэрээний тухайд тоймтой шийд гаргаагүй байна. Фүкүшимагийн ослын дараа дэлхийн цөмийн эрчим хүчний бодлогод ихээхэн өөрчлөлт гарч байгаа нь Ази тивийг ч тойрсонгүй. Ази тивийн эрчим хүчний аюулгүй байдал, тэр дундаа АЦСын аюулгүй байдал сайнаар бус саараар дэлхийн анхаарлын төвд нэгэнт оржээ.

МОНГОЛ

Манай улс 2020 он гэхэд цөмийн эрчим хүчийг хэрэглээ болгож, АЦС-тай улс болно. 2050 он гэхэд цөмийн түлш үйлдвэрлэн, Араб зэрэг оронд экспортолж, хаягдлыг нь өөртөө хадгална хэмээн ярих болов. Манай улсад байгаль эх уран хэмээх ад шидийн, ховор, асар үнэ цэнэтэй баялгийг харамгүй заяажээ. ОУАЭА “Монгол Улс ураны асар их нөөцтэй орон, газар доорх ураны нөөц нь 150 сая тонныг хол давна, олборлож чадвал дэлхийд уран нийлүүлэлтээрээ эхний гуравт орох болно” гэж мэдэгдсэн байдаг. Энэ их баялгийг мөнгө болгох санаа манай улстөрчдийн толгойд аль хэдийнэ орсон ч хэрхэн, яаж, хэзээ, хэнтэй, ямар ашигтайгаар вэ гэдэгт л анхаарлаа хандуулахаас хэр хортой, хэдий хэрийн хохирол амсах вэ гэдгийг умартсаар. Чадвал дундаас нь мөнгө цохих санаархал мэдээж бий. Манай ураны нөөц баялаг дээр одоогоор дэлхийн ураны 80 гаруй хувийг атгадаг найман том акул компанийн тав нь ороод ирчихсэн хайгуул хийж, олзворлож эхлээд байгаа.

200 шахам лицензийг 30 гаруй компанид тараасан бололтой. Ураны салбарт улстөрчдийн гар нэлээд гүнзгий дүрэгдсэн байдаг. Манай улсын уран, цөмийн энергийн бодлогыг Цөмийн энергийн газар тойрсон хэдхэн хүн атгаж байдаг. Засгийн газар, УИХ-д энэ талаар тоймтой, дагнасан, мэргэжилтэн бараг байхгүй. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, ҮАБЗийн физикч Ц.Даваадоржийг эс тооцвол шүү дээ. Энэхүү бизнест төр, засгийн голлох зүтгэлтн үүд, улстөрчид болон А.Ундраа, Б.Чадраа нарын мэргэжилтнүүд оролцож байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсээр байна. 2009 онд УИХ-аар “Цөмийн энергийн тухай” хууль батлагдсан ба хууль батлах, хэрэгжүүлэх хоёрын дунд асар их зөрөө бий. Нэгдсэн, урт хугацааны, тогтвортой, шинжлэх ухааны бодитой хөрс бүхий, улс эх орны эрх ашиг, ард иргэдийн эрүүл мэнд, байгаль экологид халгүй алсын хараатай бодлого байхгүйн улмаас ураны асар их нөөцдөө дулдуйдаж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэрээр олон оронд хамтарч ажиллах амлалт зэрэг зэрэг өгч, тэдний улам бүр өсөн нэмэгдэж байгаа ураны хэрэгцээ, цөмийн эрчим хүчний салбарт үүссэн толгойны өвчинд нь Монгол Улсыг татан орууллаа.

ДЭЛХИЙГ ДЭЛДИЙЛГЭСЭН ШУУГИАН

“Global Security Newswire” сэтгүүлд Монгол Улсад цөмийн хог хаягдлыг байршуулах олон улсын байгууламж барих төслийн талаар мэдээлэл гарсантай холбогдуулан Японы “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харүюүки Монголд энэ оны дөрөвдүгээр сарын дундуур ирж ажилласныхаа дараа “Майничи” сонинд цуврал өгүүлэл нийтлүүлсэн. Х.Айкава Монголд байх хугацаандаа цөмийн энергийн холбогдох албаны хүмүүс болох “Мон атом“ ХХК-ийн захирал Р.Бадамдамдин, ГХЯ-ны Тусгай үүрэгт Элчин сайд А.Ундраа, ШУА-ийн ерөнхийлөгч асан Б.Чадраа нартай уулзжээ. Мөн цөмийн хог хаягдал байршуулах түшиц газар хэмээгдэх Говьс үмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумаар Б.Чадраагаар газарчлуулж явсан тухайгаа өгүүлсэн байдаг.

Өнгөрсөн намраас АНУ, Япон, Монгол Улсын холбогдох эрх бүхий албан тушаалтнууд уулзаж, Монгол Улсад олон улсын цөмийн хог хаягдлыг байршуулах, дахин боловсруулах байгууламж барихаар санал нэгдсэн бөгөөд арваннэгдүгээр сард Монголын Засгийн газар, УИХ-ын төлөөлөл Вашингтон хотод ажилласан болохыг уг цуврал нийтлэлд онцолжээ. Улмаар 2011 оны хоёрдугаар сард гэрээнд гарын үсэг зурахаар шийдвэрлэсэн ч Японы талын саналаар түр хойшлогдсон байна. Хэрэв уг оролдлого бүтэлтэй болоод цөмийн хог хаягдлыг тээвэрлэхэд хүрвэл дамжин өнгөрөх улс болон хүлээн авагч орон хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд Олон ул сын цөмийн энергийн агентлагийн тээвэрлэл тийн горимыг баримтлах шаардлагатай.

Дамжин өнгөрөх улс болох БНХАУ болон ОХУ-тай гэрээ хэлэлцээр хийгээгүй байгаа, мөн Монгол Улсын дотоодод ард иргэдийн эсэргүүцэл өндөр байх магадлалтай тул гэрээ нууцаар хийгдэж байсан гэдгийг Айкава Харүюүки онцолжээ. Монгол Улсад олон улсын цөмийн хог хаягдлыг байршуулах, дахин боловсруулах байгууламж барихаар шийдвэрлэвэл оронд нь цөмийн эрчим хүчний салбарт АНУ, Японы хөрөнгө оруулалт, технологийг нэвтрүүлэх, АЦС-ыг 2020 он гэхэд барьж бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байгаа талаар мөн нийтлэлдээ дурджээ.

АНУ-ын Эрчим хүчний яамны дэд сайд Даниэл Понеман, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар “Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах талаар Засгийн га зар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан гэдгийг ч тэмдэглэсэн байна. Энэ сэтгүүлч өөрийн бичсэн зүйл хөдөлшгүй үнэн гэдгийг дахин дахин албан ёсоор нотолж байгаа. Эдгээр нийтлэлийн дараа манай Гадаад харилцааны сайд болон холбогдох хүмүүс “Манай улсын хууль дүрмээр цөмийн хаягдал хадгалах нь битгий хэл нутаг дэвсгэрээрээ дамжуулахыг хориглодог тул ор үндэсг үй” хэмээн няцааж байв. Харин Японы Гадаад хэргийн дэд сайд Ч.Такахаши 2011.05.09-ний өдөр Токио хот ноо хэвлэлийн бага хурал хийж “Ийм яриа хэлэлцээ хийх гэж байсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Одоогоор манай улс өөр улсад цөмийн хог хаягдлаа хаях байгууламж барих талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна” гэж албан ёсоор мэдэгдэв.

10-ны өдөр Токио дахь АНУын ЭСЯ-наас “АНУ-ын Засаг захиргаа Монголд ашигласан цөмийн түлшээ илгээх талаар хэлэлцээр хийгээгүй” гэж мэдэгдэв. Тайлбартаа “Майничи” сонины мэдээлсэн гурван улсын хооронд хийгдсэн хэлэлцээний явц болон цөмийн хог хаягдал хадгалах, дахин боловсруулах төлөвлөгөөний тухай огт хөндсөнгүй. Уг тайлбарт “АНУ ямар ч Засгийн газарт цөмийн түлш, хөрөнгө оруулалт, энэ бүхнийг багтаасан цөмийн эрчим хүчний аливаа үйл ажиллагаанд оролцох уу, үгүй юү гэдгийг харилцагч талын шийдвэрлэх эрхийг нь хүндэтгэн үздэг“ гэж онцолжээ.

Хүсэлт гаргасан манай талын шийдвэрлэх эрхийг нь харгалзаж байж Америк оролцож байгаа юм байна л даа. Мөн “Монгол Улс гадаадын цөмийн хаягдлыг нутагтаа хадгалаад 10 тэрбум доллар авахыг хүсэж байна” гэж Хятадын хэвлэлүүд мэдээлсэн тухай ОХУ-ын “Известия” сонин долдугаар сарын 22-нд бичжээ. Уг нийтлэлд “Монголд цөмийн хаягдал булшлах гэрээний төслийг Монгол Улстай үндсэндээ тохиролцсон. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн Америк, Японы хүчин чармайлт ийнхүү амжилтад хүрч магадгүй болсон” тухай дурджээ. Гэрээ ёсоор монголчууд Америкт цөмийн цахилгаан станцад хэрэглэгдсэн түлш, хаягдлыг хадгалах үүрэг хүлээсэн байна. Энэ бүх ажлыг Олон улсын цөмийн энергийн агентлаг МАГАТЭ хянах бөгөөд хаягдал хадгалах агуулах сав барихад нь Монголд техникийн туслалцаа үзүүлэх гэнэ” гэж тэмдэглэжээ.

Асар уудам нутагтай, хүн амын бүтэц сийрэг, газрын гүний хөрсний эвдрэл багатай, газар хөдлөлтийн аюул ослын магадлал бага, хүн ам нь ноомой, улс төрийн хувьд тогтвортой ч авлигад дуртай улстөрчидтэй, мөнгө босгох санаархал, санаачилга дүүрэн, боловсрол багатай ийм нэгэн улс асар их нөөц бүхий ураны баялгаа эргэлтэд оруулах, цаашлаад АЦС-тай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ хүслийг цөмийн хог хаягдлаасаа салах, асар өндөр өртөг бүхий АЦС барих төслийн зах зээлийг булаацалддаг, цөмийн аюултай технологийн өрсөлдөөний талбарт орших газар, зарах мөнгө хоёроос буцдаггүй аварга загаснууд үмхээд авалгүй яахав. Зүгээр үмхээд зогсохгүй олон улсын цөмийн хог хаягдлын бааз байгуулах, цаашлаад өндөр технологийн туршилт гээд жижиг улсын жижиг хүсэл дээр том улсын том санаархал томоор тоглох нь мэдээж шүү дээ.

НУУЦААР ГЭРЭЭ ХИЙСЭЭР БАЙНА

АНУ, Япон, БНХАУ, ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр барим тавим өгүүлээд, шуугиад байгаа дээрх мэдээлэл бодитой гэдэгт эргэлзэх хэрэггүй аж. Манай улсын Гадаад харилцааны яамныхан өнгөрсөн сард Индонезийн Бали арал дээр Японы албаны хүмүүстэй уулзахдаа энэ асуудал нь манай улсын одоо мөрдөгдөж байгаа хууль эрхийн орчинд үл нийцэж байгаа болон ард иргэдийн дунд эсэргүүцэл өндөр байгаа талаар дуулгаж, Японы тал ч Монголын байр суурийн талаар ард иргэддээ мэдээлсэн байна. Мөн Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулах гэрээг ОХУ, БНХАУ-тай байгуулахаар ярилцаад эхэллээ. Гэтэл Японы “Майничи” сонины 2011.07.31-ний дугаарт дахин “Монголд цөмийн хог хаягдал байршуулах төлөвлөгөө, Финландад баригдаж буй эцсийн боловсруулалт хийх байгууламж” нэртэй өгүүлэл нийтлэгджээ.

“Майничи” сонин “Цөмийн түлшний цогц үйлчилгээ нийлүүлэхтэй (CFS) холбогдох дөрвөн улсын харилцан ойлголцлын бичиг” (АНУ, Япон, Монгол, Арабын нэгдсэн Эмират)-ийг гартаа оруулсан байх агаад уг бичигт цөмийн түлш нийлүүлэх, уран боловсруулах, баяжуулах, ашигласан цөмийн түлшийг хадгалах, эцсийн устгал хийх зэрэг асуудлыг тусгасан байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын конвенцэд нэгдсэн Монгол Улсын хувьд ураныг баяжуулах үйл ажиллагаагаа олон улсын санал санаачилгаар халхалсан байна. Манай Хамтарсан Засгийн газар “Майничи” сониныг худлаа бичсэн бол олон улсын шүү- хэд өгч болно. Тэд хийсэн гэ рээг чинь барьчихсан сууж байна шүү дээ. Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид “Цөмийн хог хаягдал Монголд булах талаар албан ёсоор хэлэлцээр хийснийг би санахгүй байна“ гэжээ. Мэдээж, цөмийн хог шаарыг Монголд булах тухай гэж гарчигласан гэрээ хаана ч байхгүй.

Харин “Цөмийн түлшний цогц үйлчилгээ нийлүүлэхтэй (CFS) холбогдох дөрвөн улсын харилцан ойлголцлын бичиг” гэсэн сайхан нэрээр халхавч хийж гэрээ байгуулж байгааг манай улстөрчид ийнхүү мэдэн будилж байгаа нь хамраа өндөрсгөх мэс засалд орсон дуучин бүсгүй “Би мэс засалд ороогүй” гэж мэлзэж суугаатай яг адилхан бай на. Улстөрчдийн хамар өндөр болжээ. Манай учир мэдэх, мэдэхгүй сэтгүүлчдийн бичиж буй шиг “Майничи” сонин “өдөөн хатгаж, Тавантолгойд ялаагүйдээ хорсож” бичээд байгаа юм биш ээ. Япон эх орон нь цөмийн хог хаягдлаасаа салах гэж оролдож байхад тэднийхээ эрх ашгийг хамгаалж суухын оронд мөнгө л өгвөл авъя гэж хөөрцөглөж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалж, тэдний өмнөөс үнэнийг бичиж байгаа нь бидэнд сайндаа ч биш, ердөө л нийтийн баримталдаг ёс зүй гэдэг энгийн бөгөөд мөнхийн ухагдахуунд хөтлөгдсөн, худалдагдааг үй, ёс зүйтэй сэтгүүлчдийн эрмэлзэл, ухамсар, соёл л юм.

Айкава Харүюүкид монгол хүн бүхэн баярлах ёстой. Бас Японы судлаач Наото Амаки “Наото Кан Ерөнхий сайд Монголд байгуулах цөмийн хог хаягдал устгах байгууламжийн төслийг зогсоож чадах уу” гэсэн өгүүллээр амыг нь асууж байгааг бас дуулгая. Тэд өндөр хөгжилтэй улс орнууд бага буурай оронд ингэж “дээрэлхэх“ нь хэр ёс зүйтэй вэ гэж сэтгүүлч хүнийхээ хувьд асууж байна. Түүний энэ асуултад гаднынхны гар хөл болсон манай улстөрчид, цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүд, цаашлаад АНУ-ын Эрчим хүчний яам, Японы “Тошиба” корпораци юу гэж хариулах бол оо. Ярих, хийх хоёр нь ямагт эсрэг байдаг улстөрчдөдөө итгэснээс харь элгийн “Майничи” сонинд Монголын ард иргэд итгэх нь хавьгүй дээр юм биш үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч зургадугаар сард АНУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч Б.Обамад цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлж, АНУ-ын тал дэмжинэ гэжээ. Мэдээж шүү дээ. Мөнгө хэрэгтэй ч мөхөл сүйрлээ мөнгөөр худалдаж авч болохгүй. Учир нь АЦС байгууллаа гэхэд осол гарвал Монголд төдийгүй Азид цөмийн цохилт болно. Ийм тохиолдолд Монголд тарьсан жимс жимсгэнэ, мах ногоог хэн ч, хэзээ ч хэрэглэхгүй шүү дээ. Дайн тулаан болдоггүй юмаа гэхэд АЦС-ыг дэлбэлэхэд л зүйл дуусна. Атомын бөмбөгний хэрэг байхгүй гэсэн үг. Жижиг хэмжээний осол гарахад л аялал жуулчлалын салбар будаа. Украины Киев, Чернобылд жуулчид очихыг хүсдэггүйтэй адил Монголд нэг ч жуулчин ирэхгүй. Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбар руу анхаарлаа хандуулж байна. Цөмийн эрчим хүчний акул Япон улс хүртэл энэ салбар руу эрчимтэйгээр ханцуй шамлан орлоо. Герман цөмийн эрчим хүчний ашиглалтаа 2020 он гэхэд бүрэн зогсоох, түүнийг салхи, усны эрчим хүчээр солихоо зарлаж, тэр ч бүү хэл нүүрсээр ажилладаг зарим станцаа сэргээж байна.

Манай орны хувьд хямд төсөр эрчим хүч гаргаж авах нөөц бололцоо ихтэй. Учир нь Монгол Улс дэлхийд ховорхон нарлаг, цэлмэг тэнгэртэй, нарны болон салхин энерги ашиглах бүрэн боломжтой. Нүүрсний асар баян нөөцтэй, хэдэн үеэрээ барахгүй баян гэж ханхалздаг. Нүүрснээс хий гаргаж авах технологи руу зарим компани орсон байна. Шингэн түлш гэж бас нэг юм бий. Эдгээрийг ашиглах станцууд байгуулж, өөрсдөдөө хал бал багатай цэвэр технологийг эзэмших нь бидний хувьд бусдын алдааг давтахгүй байх давуу тал болох бус уу. Энэ талаар санаж сэдэж байгаа хүмүүс, компаниудаа дэмжих, дэмждэггүй юмаа гэхэд ажилд нь саад болохгүй баймаар байна. Монгол Улс эрчим хүчний асуудлаа шийдэхдээ алдаа эндлээр дүүрэн, дэлхийн улс орнууд татгалзаж эхлээд байгаа цөмийн эрчим хүчийг сонгож авах нь хэр зөв шийдэл вэ. АЦС, цөмийн эрчим хүч аюултай бөгөөд осолтой тоглоом.

Цөмийн хог хаягдал гэдэг бол ашигласан ураны хаягдал төдий бус түүнийг дахин боловсруулан плутон гарган авч, уран-плутоны холимог (MOX) түлш, FBR технологийн плутоны “өсгөвөр” буюу шатах явцдаа цөмийн зэвсэг-плутоныг дахин дахин төрүүлэх хүртлээ амжилт олоод байгаа хүн төрөлхтний бүтээсэн, бөхөж унтралгүй 20 гаруй жил асдаг чөтгөрийн гал шүү дээ. Зүгээр нэг хаягдал төдий зүйл энэ биш ээ. Ийм хаягдлаасаа салахыг оролдож байна, америкчууд, япончууд. Гэхдээ бага буурай оронд АЦС байгуулах нэрээр. XXI зуунд амьдарч байгаа бид үр хүүхдэдээ цөмийн ийм хог хаягдал өвлүүлбэл хор уршгийг нь шийдэх гэж олон зуун жилийг зарцуулах болно. Хагас хугас хор хохирол нь арилтлаа 100 мянган жил буюу бүр 1021-р зууныг хүргэнэ шүү дээ. Монгол Улс бусдын бүтээсэн, хүн төрөлхтний үр могойг хэвлийдээ тээх үүрэг хүлээж болно гэж үү.

Японд амьдарч буй Монгол иргэдийн шинэчилсэн бүртгэл

1. Японд амьдарч буй Монгол иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг ЭСЯ-наас 7-р сарын 25-наас 9 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд зохион багйуулна. Бүртгэлийг Токио болон зарим томоохон хотуудад явуулахаар болов.
2. Иргэдийн шинэчилсэн бүртгэл гэдэг нь тухайн иргэн өөрийн өмнөх бүртгэлийн мэдээллээ баталгаажуулж, хурууны хээгээ өгөхөд оршино. Бүртгэлд хамрагдсанаар төрийн үйлчилгээг бүрэн авах эрх нээгдэж, Монгол Улсын “Хүний хөгжлийн сан”-гийн шугамаар олгох иргэний ноогдол хишгийг авах боломж давхар үүсч байгаа болно.
3. Шинэчилсэн бүртгэлийг иргэний үнэмлэхэд үндэслэн хийнэ. Хэрэв иргэний үнэмлэх тодорхой шалтгаанаар байхгүй тохиолдолд гадаад паспорт, эсвэл төрсний гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.
4. Хэрэв дээрх иргэний бичиг баримтын аль нь ч байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газартай contact@registrationmongolia.com хаягаар холбогдож мэдээлэл зөвлөмж авна уу. Энэ тохиолдолд УБЕГ-аас лавлагаа авсаны үндсэн дээр бүртгэлд хамрагдах эрхтэй болно.
5. Иргэдийн бүртгэл хийхэд дараах мэдээлэл зайлшгүй шаардлагатайг иргэд анхаарна уу. Үүнд:

1. Регистрийн дугаар
2. Ургийн овог/иргэний үнэмлэхэд бичигдсэн байдлаар/
3. Иргэний үнэмлэх, гадаад паспортын дугаар
4. Төрсний гэрчилгээний дугаар
5. Монголд улсад байнга оршин суугаа хаяг
6. Японд түр оршин суугаа хаяг
7. Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, гэрчилгээний дугаар
8. Асрамжинд байгаа 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, гэрчилгээний дугаар

6. Иргэний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээллийг http://www.registrationmongolia.com сайтаас үзнэ үү.


Япон улсад "Иргэдийн шинэчилсэн бүртгэл" явуулах хуваарь

No 1.
Бүртгэл хийх газрын нэр: Токио
Бүртгэлд хамрах хот, муж: Токио, Чиба, Сайтама, Ибараги, Канагава, Гунма, Точиги, Яманаши
Бүртгэл явагдах хугацаа: 2011.VII.25 - IX.30

No 2.
Бүртгэл хийх газрын нэр: Саппоро
Бүртгэлд хамрах хот, муж: Хоккайдо
Бүртгэл явагдах хугацаа: 2011.IX.24

No 3.
Бүртгэл хийх газрын нэр: Иватэ
Бүртгэлд хамрах хот, муж: Аомори, Иватэ, Мияги, Акита, Яамагата, Фүкүшима, Ибараки
Бүртгэл явагдах хугацаа: 2011.VIII.19 - 20


No 4.
Бүртгэл хийх газрын нэр: Фүкүока
Бүртгэлд хамрах хот, муж: Тоттори, Шиманэ, Окаяма, Хирошима, Ямагүчи, Токүшима, Кагава, Эхимэ, Коүчи, Фүкүока, Сага, Нагасаки, Күмамото, Ойта, Миязаки, Кагошима, Окинава
Бүртгэл явагдах хугацаа: 2011.IX.09 - 10

No 5.
Бүртгэл хийх газрын нэр: Осака
Бүртгэлд хамрах хот, муж: Томияма, Ишикава, Фүкүй, Яманаши, Нагано, Гифү, Шизүока, Айчи, Мие, Шига, Кёото, Осака, Хёго, Нара, Вакаяма
Бүртгэл явагдах хугацаа: 2011.VIII.27–IX.02
在大阪モンゴル国名誉領事館
〒559-0034 大阪府大阪市
住之江区南港北2-1-10
ATCビル 4階 J-5
TEL: 06-6612-7201;
FAX: 06-6612-7202;
**********************************
559-0034 JAPAN Osaka city
Suminoe-ku Nanko-kita 2-1-10
ATC build. 4F-J-5
Honorary Consulate of Mongolia in Osaka
http://www.registrationmongolia.com/
http://www.registrationmongolia.com/gadaad/

Осака-ОТГОНТЭНГЭР-Осака. /замын тэмдэглэл/

Зуны эхэн сар гаргаад олон жил хариагүй нутагтаа амраад ирлээ.
Улаанбаатарт буухын өмнө 10 жилийн өмнө амьдарч байсан Гуулин улсаар дайрч нэг хоноод цааш нисэв.
Хуучин танил Солонгос орон сэтгэлд нэг л ойр дотно санагддаг юм.
Түндэмүн дэх "Монгол таун" гэж нэрлэж заншсан байшингаар орж сонирхлоо. Карго, дэлгүүр, үсчин, гуанз гэх мэт газрууд өнөө л янзаараа ажиллаж байна.
Ажлын өдөр байсан болоод ч тэр үү хөл хөдөлгөөн нилээд багатай байлаа.
Миний мэдэхийн хагас, бүтэн сайнд битүү Монголчууд оволзож, чухам л энэ байшинг өргөөд аваад явчихна уу гэлтэй байдагсан.
Бороо шивэрсэн 6 дугаар эхэлж ХАНГҮГ орон бүхэлдээ ногоорчээ.
Харин олон жил хариагүй Монгол нутаг минь хэр зуншлагатай байгаа юм бол доо гэсэн бодол тээсээр нар ээсэн налгар өдөр Буянт -Ухаагийн дэнжид онгоц маань газардлаа..
.Эх нутгийн агаар cалхи нь цаанаа л өөр, сайхан шүү.
Шинэ , шинэ байшин барилгууд нилээд баригдаж хот өдрөөс өдөрт өнгө засч байгаа нь илт....
Машин тэрэг ч тоймгүй олон болж...Харин замын арчилгаа байхгүйгээс энд тэндгүй хагарсан хэмхэрсэн, нүх хонхорууд маш их байгаа нь хамгийн түрүүнд нүдэнд содон тусч байлаа.
Жолооч нар нилээд ур чадвараа гаргаж хөдөлгөөнд оролцох ба уралдан зүтгэж, бөөгнөрөн түгжрэх хоорондоо шүргэлдэж, мөргөлдөх асуудал байнга гардаг бололтой...
Улаанбаатар хоттой сайн танилцаж амжилгүй Отгонтэнгэр уулын тахилга наадамд оролцохоор төрсөн нутгийн зүг хүлгийн жолоог залах боллоо.

Яг тэр үеэс бензин шатахуун ховордож үнэд орж эхэлсэн цаг таарч, 2 машинтай гарч байгааг хэлэх үү нилээд зардал өндөртэй аялал болох шинжтэй байсан ч гэр орныхонтойгоо төрсөн нутгаа эргэж уул овоогоо тахих,өвөг дээдэс, эцгийн тавьсан газраа эргэх олон төлөвлөгөөтэй байсан болохоор алтан шар зам биднийг түших байхаа хэмээн найдаж аян замдаа гарцгаалаа..
Биднийг хотоос гарах үед газрын гарц төдийлэн жигдрээгүй, гандуу шаргал талдаа байв.
Там болгосон гэж цоллуулдаг Лүнгийн замыг арай гайгүй болгосон бололтой, гэхдээ л тааруу...
Өвөрхангай өнгөрөөд "Арвагар хээр" хэмээх алдарт хүлэгт зориулсан "Хийморийн төв" гэсэн нэртэй морины хөшөө босгожээ.


Замын улсууд бууж саатан зураг дурсгалаа татуулан явдаг бололтой.
Хайрхан дулаан сумын орчимд замын хоолны газраар саатлаа.
Тэр хавийн нутаг цөлжиж байгаа нь илт бөгөөд малын хамар хатгах өвс ногоогүй , элсээр шуурсан хэцүүдсэн газар санагдсан.
Урд нь манай нутаг ийм байгаагүй гэж шүүрс алдан ярих нутгийн иргэдийн яриа, амьдрахын эрхэнд усаа хүртэл худалдаж авч улаан зам тосон хоол цай хийсэн болж өдөр хоногийг өнгөрөөж буй нь эмзэглэмээр санагдсан.
Ингээд бид цааш хөдөлж Баянхонгор хотод шөнөдөө орж ирэхэд хур бороотой угтсан.
Байгаль дэлхий гангаа тайлаг гэлтэй өдөржин шөнөжин орсон бороонд тал хээрийн шаварлаг зөөлөн хөрс дэвтснээс машинаа шаварт суулган, татаж гаргах гэж жаахан саатсаныг эс тооцвол 2500 орчим км машинаар аяласан аялал маань үнэхээр сайхан байсан




Цаашид олон юм нуршихыг төвөгшөөн зураг оруулан тайлбар хадсугай.хэ хэ
Бичиж, найруулах ажил хийлгүй удсан тул үг, хэл молхи толхи болж найруулга зүйн алдаа ч олон байгааг ойлгож уучлах буй заа


Баянхонгорын нутагт

Үдшийн бүрийгээр нутгийн зах уруу орж ирж байна




















Отгонтэнгэрийн тахилга дээр авсан зурагууд
*********
Монголчууд уул овоогоо тахих ёслолыг нилээд өргөн дэлгэр хийдэг болжээ. Төрийн тахилгатай 4 уулын нэг нь БОГД ОЧИРВААНЬ хайрхан маань юм байна.
Тэр утгаараа хүмүүс маш их зорьж ирдэг гэнэ.Цугласан машин нь гэхэд л энэ жил 5000 орчим байсан гээд бодохоор ямархан их хүмүүс ирсэн нь ойлгомжтой.
Үүний өмнөх тахилгад бүүр ч их хүн, машин цугласан ба энэ жил бензин шатахуунаас болоод арай бага цуглалаа гэж нутгийн хүмүүс хөөрөлдөх...
Урд шөнө нь сар гарахын үед долоон бурхан одоо тахиж олон лам нар ном айлдацгаалаа.
Зохион байгуулж буй газраас нь хориглож цагаан хоолойгоор анхааруулж байсан ч энд тэндээс хүмүүс гэрэлт зүл хөөргөн шөнийн тэнгэрт нисгэх нь сонихон.
Маргааш нь ургахийн улаан нарнаар уулаа тахих газар луу машинууд хөвөрцгөөлөө.. Өндөрлөг газрын бартаа саад, уулын түргэн урсгалт голууд нь жинхэнэ машин техникийн шандсыг сорьж байлаа.
Хуучин муу, эсвэл туршлага муутай жолоочоосоо болж эвдэрч саатсан, усны голд унтарч зогссон машинууд нилээд харагдана лээ.





Би хэдийгээр сайн жолооч биш ч хүн амьтны байдлыг харзнах, туршлагатай жолоочоос заавар зөвлөгөө авах зэргээр яаралгүй зүтгэсээр зорьсондоо хүрч чадсан.
Улсын ерөнхийлөгч маань нисдэг тэргээр ирж бэлд нь буугаад маньтайгаа адил машинаар мацан ирж оролцоод буцаж байна лээ.
УИХ-ын гишүүд болоод нэр цуутай хүмүүс цөөнгүй харагдсан.
Уулаа тахих хэдхэн цагийн хооронд байгалийн олон сонин үзэгдэл ээлжилэн өнгөрч цас, бороо шамаргалан орох, нар хурцаар ээн солонго татах зэрэг нь үнэхээрийн гайхалтай байсан.
Үдээс хойш нь 32 бөх барилдаж, азарга их насны морьд уралдаснаас гадна Монголд анх удаа 999 морин хуурч цуглан хээр талд морин хуур эгшиглүүлсэн нь үнэхээр үзүүштэй сайхан наадам байсныг илтгэнэ.





*********************


Улиастайн замд,Ганцын даваан дээр
*
Энэ бөх хэний хэн бэ? /Завханы наадам дээр/








Энэ бол миний төрсөн нутаг
Завханы сайхан нутаг аа гэж...





Могойн голын ДЦС-ын шав тавих ёслол дээр
*********










Явах үед газрын өнгө хэдий гандуу байсан ч тахилга тайллаганы дараа хур бороогоо байгаль дэлхий харамгүй хайрлан өвс ногоо сугсран ургаж , хүн малын зоо тэнийсэн сайхан зун манай нутагт ирсээн.
Болдогсон бол нутаг орондоо үлдэж их зүйлийг хиймээр санагддагч сэтгэлийн хөөрөл, мөрөөдлөө даран байж Наран нутгийн зүг буцсан.
Хүний нутаг хэдийгээр сайхан ч гэлээ хүний л нутаг байдаг даа.
Амьдралын маань 12 жил харьд өнгөрчээ...
Харьсан шувуу эргэж , ирсэн гийчин буцдаг нь хүний хорвоогийн жам хойно нэг л өдөр Сайн байна уу? Эх орон минь ! гээд бууна даа.
БАЯРТАЙ! ОТГОНТЭНГЭР, КОННИЧИВА! ОСАКА.
2011 он.
Тайж нар Б.Эрдэнэболд

 
Free Host | new york lasik surgery | cpa website design