Нэмэлт нислэгийн тухай

2011 оны 3-р сарын 12, Бямба гариг, 06:54

Япон улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2011 оны 3-р сарын 12-ны өглөөний 8:50 минутад ОМ301 аялалын дугаартай Боинг 737-800 агаарын хөлөг Сөүлээр дамжин Токио руухөөрлөө. Энэхүү нислэг нь Токиогийн цагаар 16:30-д Нарита Олон улсын нисэх буудалд газардаж 17:25 -д зорчигчдоо авч Улаанбаатар-ын чиглэлд хөөрөх юм.

Мөн УБ-Токио- УБ чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр боллоо. Тус нислэг УБ-аас 14:55-т хөөрч, Токиод 20:45-д буух ба 21:45-д Токиогоос хөөрч УБ-т 02:25(III/13)-д бууна. Энэхүү нислэгээр зөвхөн визны болон бичиг баримтын зөрчилгүй иргэд зорчих боломжтой.

Лавлах утас: 976-11-333-999,

Токио дахь төлөөлөгч: 81-8012715646

1 Сэтгэгдэл:

КАНСАЙ-МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО said...

Нарита олон улсын онгоцны буудал дээр 200 аад Монголчууд цугласан байна.
Ѳнѳѳдѳр Нарита нисэх буудлаас 21:45 минутаас Монголруу нэг онгоц нисэх боллоо.
Нэмэлт нислэг маргааш ѳглѳѳ ирэх тѳлѳвлѳгѳѳтэй байгаа юм байна.
Цааш нь дамжуулна уу...!

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design