Монгол бичгийн сургалтын программ боловсрууллаа


Уйгаржин монгол бичгээ сурталчилж, хүүхэд залууст таниулах зорилгоор “Монгол бичгийн үн дэсний хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуульд цахим мэдээллийн UNICODE-д тулгуурлан монгол бичгийн хичээлийг сургалтад ашиглах иж бүрэн программ хангамж боловсруулах ажлыг БСШУЯ, ШУТИС хамтран хийж дуусгалаа.

Энэхүү шинэ программыг СD-д бичиж, 5000 хувь хэвлэн, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд түгээж эхэлсэн талаар өчигдөр мэдээлэв. Уг программыг энэ оноос сургалтад нэвтрүүлэх тул ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичиг, мэдээлэл зүйн багш нарт зориулсан сургалтыг үндэсний түвшинд үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг программыг БСШУЯ-ны цахим хуудсанд байршуулж, хүссэн хүн бүр татаж авах боломжтой болгох юм байна.


0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design