Ц.Элбэгдорж: Цаг боллоо, сэрцгээ

Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Япон Улсын Засгийн газрын урилгаар Япон Улсад тєрийн айлчлал хийж байхдаа Японы ард тvмэнд хандаж Японы Парламентад хэлсэн vгЭрхэмсэг ноён дарга нар аа, Эрхэм гишvvд ээ, Хатагтай, ноёд оо,

Энэхvv хvндэт танхимд эртний тvvхт, эрх чєлєєт Монголын ард тvмнийг тєлєєлєн vг хэлэх завшаан тохиолдсонд баяртай байна.

Хоёр танхимын хvндэт удирдлага, эрхэм гишvvд Та бvхэн манай тєлєєлєгчдийг найрсгаар хvлээн авч єндєр дээд хvндэтгэл vзvvлж буйд гvн талархал илэрхийлье. Энд хуран цугласан эрхэм гишvvд, эрхэмсэг ноёд, хатагтай та бvхэнд болон та бvхнээр дамжуулан Японы ард тvмэнд Монголын ард тvмний чин сэтгэлийн халуун мэндчилгээг хvргэж байгааг хvлээн авна уу.

Монголчууд бол баатарлаг тvvхтэй, сайхан сэтгэлтэй, гэрэлт ирээдvйтэй ард тvмэн. Монгол бол орчин цагийн тєрийг байгуулсан эртний тvvхт улсын нэг. Ирэх жил 2011 онд бид Монголын тулгар тєрийн 2220 жилийн ойг тэмдэглэнэ. Монголчууд тvvхэндээ дэлхийн хуурай газрын хээлэнд хамгийн том улс гvрэн байгуулж соёл иргэншлийг бvтээж бас тvгээж явсан. Мєн бусдын эрхшээл хvчинд автаж, хvмvvн бус бодлогын золиос болж явсан vе ч бий.

Бид єнгєрснєє муу хэлэх дургvй. “Тvvхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэж vзэж тvvнээс сургамж авахыг хичээдэг. Єнєєдєр би энэ танхимд улс орныхоо нэн шинэ тvvхийн гэрэл гэгээлэг vеийг тєлєєлєн ярьж байгаадаа баяртай байна. Энэ 2010 онд манай ард тvмэн єєрсдийнхєє чєлєєт, шинэ сонголт болох ардчилсан хувьсгалынхаа 20 жилийн ойг тэмдэглэж байгаа юм.

Монголчуудын хийсэн ардчилсан хувьсгал бол зєвхєн нэг орны тєдийгvй нийтлэг шинж чанартай ололт юм. Монголчууд тvvхэн сонголтоороо хvний эрх, эрх чєлєєт байдал, хvний нэр тєр, ариун нандин чанар гэдэг бол зєвхєн хєгжилтэй баян улс орнуудын иргэдийн эдэлдэг тусгай эрх ямба биш харин аль ч оронд хvн бvрийн эдлэх боломжтой жам ёсны эрх гэдгийг нотолж чадсан. Хувь хvн ядуу ч бай, ядуу буурай оронд амьдардаг ч бай єєрийн сонголтоороо нийгэм тєрєє цогцлоож, єєрийн сонголтоороо амьдрах боломжтой юм.

Мєн тайван замаар хувьсгалт шинжтэй єєрчлєлтийг нийгмийн бvх салбарт нэгэн зэрэг хийж болохыг монголчууд харууллаа. Улс тєр, эдийн засгийн єєрчлєлтийг нэгэн зэрэг хийх нь “Азийн орны зам биш” гэсэн ойлголт байдаг. Иймэрхvv хуучин дvгнэлтийг бид шинэ сонголтоороо эвдсэн. Монгол Улсыг хvн амын тоо, хєгжлийн тvвшингээр нь буурай жижиг орон гэж vзэж болох ч сvvлийн 20 жилийн ардчилсан, нээлттэй бодлого нь манай орныг энэ салбарт том vлгэр жишээ болгож байна.

Даяаршиж байгаа дэлхийд нэрээ сайнаар гаргахад улс орны том жижиг, хєгжлийн тvвшин тєдийлєн хамааралтай биш юм. Бусдад нэрийг нь сайнаар гаргаж байгаа ардчилсан ололтоороо манай ард тvмэн бахархдаг. Монголчууд бол нэр тєрєє эрхэмлэдэг ард тvмэн. “Нэр хугарахаар яс хугар” гэж ярьдаг хvмvvс. “Ардчилсан орон” гэдэг тодотгол бол Монгол Улсын хувьд олон улсын тавцанд нэрийг нь сайнаар гаргадаг нэг чухал vзvvлэлт яах аргагvй мєн.


Монгол тvмний сvvлийн 20 жилийн ололтыг манай тєрт ёсны ємнєх 2000 жилийн тvvхээс салгах аргагvй юм. Хувь заяандаа эзэн байх улс гvрнийхээ тусгаар тогтнол, бие даасан, эрх чєлєєт байдлыг баталгаажуулан бэхжvvлэх нь бидний vе vеийн євєг дээдсийн чин хvсэл юм. Цагаан морин жил хийсэн монгол тvмний тvvхэн шинэ сонголтын мєн чанар vvнд л оршдог. Товчхондоо “Хvний эрхэнд жаргахаар єєрийн эрхээр зов” гэсэн манай ард тvмний мэргэн vгэнд дээрхи сонголтын агуулга нийцэж байгаа юм.

Ард тvмний шинэ сонголтыг хэрэгжvvлэх vйл явц амар хялбар байгаагvй. Эрх чєлєєтэй сайхан амьдрах гэсэн монгол тvмний олон зууны хичээл зvтгэл єнєєдєр ч vргэлжилж байна. Монголчууд бол их юм vзсэн хал дол суусан хvмvvс. Найман зууны тэртээ морио унаад гарсан Монгол цэргийн ар гэр, vр сад их ч юм vзэж, их ч юм бvтээсэн байж таарна.

“Морио унаад дэлхийг тойрох амархан, мориноосоо буугаад тєрийг тєвхнvvлэх хэцvv” гэж их эзэн Чингэс хаан хэлж байсан удаатай. Евро-азийн уудамд коммунист тогтолцоог авсан хоёрдахь улс болох манай орны хувьд мєн тогтолцоог сvvлийн хоёр арванд бvрэн єєрчилсєн Азийн анхны орон болох зам одоо ч дардан биш байна.

Ихэнх хvмvvсийн амьдрал хэцvv хэвээр байна. Манай хvн амын гурван хvн тутмын нэг нь НVБ-аас тогтоосон ядуурлын тvвшингээс доогуур орлоготой амьдарч байна. Тєрийн хvнд суртал, тєвлєрєл буурахгvй байна. Тєрийн шийдвэр гаргах шатанд иргэдийн шууд оролцоо, хяналт дутагдсаар байна. Иргэн нь оролцдоггvй иргэний нийгэм гэж байж болохгvй. Хvн нь эдэлдэггvй хvний эрх гэж байж болохгvй. Шударга бус байдал, ажилгvйдэл манайд нийгмийн хурц асуудал хэвээр байна.

Гэвч эдгээр асуудлыг монголын ард тvмэн, манай тєр засаг, иргэншин чанаржиж байгаа нийгмийн нээлттэй тогтолцоо маань шийдвэрлэх чадвартай гэдэгт би эргэлзэхгvй байна. Хамгийн гол найдвар бол Монголын ард тvмэн юм. Хувь хvний хувьд эрхээ мэддэг, нийгмийн гишvvний хувьд vvргээ ухамсарласан тєр засгийн бодлогын сайн мууд биш єєрийн чадавхи боломж, хєдєлмєр зvтгэлд илvv найддаг эрх чєлєєт Монгол хvн бол манай орны хєгжил дэвшлийн баталгаа.

Улсын Ерєнхийлєгчийн хувьд надад, манай Улсын Их Хурал, Засгийн газар, бvх шатны тєрийн байгууллагад нэг л ариун vvрэг бий. Тэр нь иргэдийнхээ, ард тvмнийхээ эрх ашигт vйлчлэх. Нээлттэй, ардчилсан орны ард тvмэн тєрєєсєє шударга, ил тод, хариуцлагатай, бvтээлч байхыг шаардана. Тєр нь ч тийм байхыг хичээхээс єєр аргагvй юм. Энэ нь Монгол Улс цаашид улам иргэншсэн, хариуцлагатай, хєгжил дэвшилд тэмvvлсэн орон байхын vндсийн vндэс юм.

Эрхэм гишvvд ээ, Одоо би Монгол Японы харилцааны талаар яръя. Манай хоёр орны харилцаа бол онцгой харилцаа. Vvнийг манай иргэдийн харилцаа, эрмэлзлэл, vйл ажиллагаагаа ч нотолдог.

Манай улстай найрамдлаар харилцах хєдєлгєєн Япон Улсад 1960-аад оны дундаас эхэлсэн байдаг. Тус хєдєлгєєнийг манай оронд олзонд байсан Япон иргэд санаачлан оролцсон нь онцгой юм. Єнєєдєр Японд Монголтой харилцдаг иргэдийн сайн дурын нийгэмлэгийн тоо 70-аас илvv гарчээ. Монгол Улсын хувьд Японтой харилцдаг нийгэмлэг 30 гаруй бvртгэгджээ. Энэ бол Монгол Японы ард тvмнvvдийн харилцааны онцгой vзvvлэлт юм. Манай хоёр орны харилцаанд хvнд хэцvv зурвас vе байсан. Гэвч ороо бусгаа цагийн шуурга манай ард тvмнvvдийн сэтгэлийн гvн дэх бие биентэйгээ ойртон харилцах, нєхєрлєх гэсэн хvсэл тэмvvллийн гал дєлийг бєхєєж чадаагvй.

Монгол Японы харилцаа євєрмєц онцлогтой болохыг бидний тvvх ч баталдаг. Монголчууд Япон Улстай найрсаг харилцаатай байж хамтран ажиллахыг тvvхийнхээ шинэ чухал vе бvрт илэрхийлж байсан юм. Тухайлбал Монголын их хаан Хубилай Юань гvрэн байгуулсан анхны ондоо Япон улсын эзэн хаан Камяамад элч зарж илгээлт явуулсан байдаг. Хубилай хааны захидлын хуулбар одоо Нара хотын Тоодайжи сvмд байдаг нь тэмдэглvvштэй. Мєн хорьдугаар зууны эхэнд Монгол Улс vндэсний эрх чєлєє, тусгаар тогтнолоо сэргээн тогтоож тэр тvvхэн ололтоо их гvрнvvдээр хvлээн зєвшєєрvvлэх бодлогын хvрээнд Японы эзэн хаанд Монголын шашин тєрийг хослон баригч Богд хаанаас албан бичиг илгээсэн байдаг. Цагийн эрхээр уг илгээлт саатжээ. Тэр бичиг 1912 оны 11 дvгээр сарын 18-ны єдрєєр огноологдсон байдаг. Харин энэ тvvхт єдєр би уг захидлын хуулбарыг vгийнхээ тєгсгєлд хурлын эрхэм дарга Нишиока Такэод гардуулна.

1990 он бол Монголд ардчилсан хувьсгал эрчлэн єрнєж, монголын ард тvмний шинэ сонголтын хувь заяа хутганы ирэн дээр байсан vе. Тэр vед манай улсын Ерєнхий сайд Дашийн Бямбасvрэн Японы Засгийн газарт хандаж бvх талын дэмжлэг туслалцаа хvсэж захидал хvргvvлсэн байдаг. Мєн Монгол Улсын анхны Ерєнхийлєгч Пунсалмаагийн Очирбат 1991 онд Хэисэигийн эзэн хаан Акихитог хаан ширээнд залах ёслолд оролцохдоо Монголын ард тvмний Япон Улстай бvх талаар найрамдан харилцах єнийн хvсэл эрмэлзлэлийг дахин илэрхийлсэн юм. Энэ бол тvvх. Энэ бол тvvхийнхээ эгзэгтэй, баяртай цаг мєч бvрт Монгол Улс, манай ард тvмэн Япон Улс, Японы ард тvмэнд хандаж найдаж ирсэний илэрхийлэл.

Эрхэм гишvvд ээ, Манай ард тvмнvvдийн харилцаа нэгдмэл vнэт зvйл бие биендээ итгэсэн хамтын гvн хvндэтгэл, итгэл найдварт тулгуурлаж байдгаараа бас онцлог юм. Монголчууд єнгєрсєн зууны сvvлийн арванд шинэ сонголтоо хийж бас дєнгєж тєрсєн унага шиг хєл дээрээ тэнцэн ядаж байсан юм. Бидэнд тэр хэцvv vед Японы ард тvмэн, Засгийн газрын тусламж дэмжлэг, анхаарал халамж амин чухал байсан. Тухайн vед Монголд Япон Улс зєвхєн єєрєє туслаад зогсоогvй “Их долоо”-гийн уулзалтад оролцогчдын анхаарлыг монголчуудын тvvхэн сонголт руу хандуулсан. Хєгжлийн шинэ зам сонгосон Монгол Улсыг олон улсын санхvvгийн болон бvс нутгийн байгууллагуудад элсэхэд нь дэмжиж тусалсан. Монгол Улсад хандивлагчдын уулзалтыг зохион байгуулах бvхий л vйл ажиллагаанд Япон Улсын Засгийн газар манлайлан оролцсон.

Энэ бvхнийг тухайн vед Япон Улсын Ерєнхий сайдаар ажиллаж байсан Кайфу Тошики гуайн хичээл зvтгэл, оролцоогvйгээр тєсєєлєх аргагvй юм. Тэрээр 1991 онд Монгол Улсад тvvхэн айлчлал хийж Монголын ардчиллыг дэмжих Японы бодлогыг зарласан. Тэр бодлогыг Японы vе vеийн Засгийн газар баяжуулан тууштай хэрэгжvvлсэн. Монгол Монголоо олж, Монголыг дэлхий олж, Монголчуудыг хєл дээрээ зогсоход Японы ард тvмэн, Засгийн газар vнэлж баршгvй их тус хvргэсэн юм. Энэ чин сэтгэлийн гvн тусламж дэмжлэгт нь Японы ард тvмэн, Японы Засгийн газарт Монголын ард тvмэн, тєр засаг байнга талархаж байдаг. Энэхvv талархлыг тєр ард тvмнээ тєлєєлєн энэ хvндэт индрээс бидэнд хэцvv цагт халуун гараа сунгасан нийт Япон хvмvvст, Японы ард тvмэнд, Засгийн газарт дахин дахин илэрхийлэхэд надад таатай байна.

Сvvлийн 20 жилд Монгол Улсад тусламж дэмжлэг vзvvлсэн бvх орон, олон улсын байгууллагынхаас Япон Улсын тусламж дэмжлэг бvх vзvvлэлтээрээ илvv гардгийг та бид сайн мэднэ. Харин Японы ард тvмэн, Засгийн газраас Монгол Улсад єгч ирсэн, єгч байгаа тусламж дэмжлэгт єєр нэг чухал онцлог байдаг юм. Энэ бол манайхны хэлдгээр Япон Улсын тусламж дэмжлэг “нvдээ олдогт” оршдог. Монгол орон зуухандаа галгvй болох аюул тулгарсан vеvдэд Япончууд нvvрсний уурхай, дулааны болон цахилгаан станцад нэн шаардлагатай хєрєнгє оруулалт хийдэг. Монголд нийтийн тээвэр зогсож, тєв суурин газрын хvмvvс хєл дvvжлэх унаагvй болох vед Японы Засгийн газар унаагаар хангадаг.

Хот суурин руу чиглэсэн нvvдэл суудлаас шалтгаалаад монголын олон арван мянган хvvхэд цэцэрлэг сургуулиар дутагдахад Япон Улс тусалж дэмжиж олон цэцэрлэг сургуулийг єєрийн татвар тєлєгчдийн хєрєнгєєр засч, барьж єгсєн. Бас барьж байна. Эмнэлгийн тvргэн тусламжийн машинууд хуучрахад, манай гал командын машинууд зогсоход, нэн шаардлагатай эм тариа дутагдахад Японоос тэдгээрийг цаг тухайд нь олж ирvvлдэг. Зуд, гамшиг тохиоход хамгийн тvрvvн бид Япон Улсад ханддаг.

Ийм жишээг Монгол Японы харилцаанд олон салбарт олон арваар нь дурьдаж болно. Ийм тусламж дэмжлэгийг зєв бодлого, нvдээ олсон тусламж дэмжлэг гэхгvй юм бол єєр юуг тэгэж нэрлэх юм бэ. Vvнийг товчоор монголчууд “зовох цагт нєхрийн чанар” гэж ярилцдаг. Энэ бол яах аргагvй vнэн.

Эрхэм гишvvд ээ, Монгол Японы харилцаа єнєє vед чанарын шинэ тvвшинд гарч байна. Тийм боломжууд ч нээгдэж байна. Энэ нь Монгол Улс Япон Улстай олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бvрдэж байгаад оршино. Монгол оронд байгалийн баялаг байна. Япон Улсад єндєр технологи байна гэж бид олон жил ярьсан. Одоо энэ байгаа хоёр боломжийг харилцан ашигтай ашиглах цаг ирлээ. Монгол дахь Японы хєрєнгє оруулалтын хэмжээ, хоёр орны худалдааны vзvvлэлт тийм ч єндєр биш байна. Харин эдгээрийг эрс нэмэгдvvлэх “цагийн сэрvvлэг” дуугарч эхэллээ. Монгол Улсад хєрєнгє оруулах, Монголтой худалдаа хийх, харилцан ашигтай ажиллахыг сонирхож байгаа Японы ажил хэрэгч хvмvvст хандаж би “Цаг боллоо, сэрцгээ” гэж хэлэхийг хvсэж байна.

Нэгэн vе тєдийлєн танил бус зах зээл, улс орон руу “орох нь эхлээд орог, харж байж болъё” гэдэг арга зєв байсан байх. Одоо бол Япон Монголын харилцаанд энэ арга тохирохгvй. Одоо Монгол руу яардаг цаг. Нэг vе хууль дvрэм нь хуучин юм, дэд бvтэц нь сул юм, бодлого нь ойлгомжгvй байна гэж буурай, шинээр нээгдэж байгаа орныг хардаг хандлага байсан. Одоо бол тэнд сайжруулах хэрэгтэйг нь хамтарч сайжруулж, хийх шаардлагатайг нь хамтарч хийж, харилцан ашиг бvтээдэг шинэ цаг ирж байна.

Монголчууд бидэнд нийгмийн шинэ тогтолцоо руу ороход олон зvйл шинэ байсан. Бид олон зvйл дээр алдсан. Бас сургамж авсан. Бид шинийг бvтээнгээ суралцаж байна. Бид сайн сурагчид бас сайн хамтрагчид байхыг хvсэж байна. Манай орны хєгжлийн тvлхvvр бол эрх чєлєєтэй, хариуцлагатай, цаг vеэ мэдэрсэн, эрvvл, боловсролтой, єндєр нарийн мэргэшсэн иргэд юм. Єнєєдєр монголд тєрєл бvрийн єндєр технолог, инженерийн орчин vеийн мэргэшлийн хvмvvс хэрэгтэй байна.

Япон Улсад нэн шаардлагатай байж болох газрын ховор элемент, уран, коксждог нvvрс, зэс молебедин Монголд байна. Япон улсаас хувийн шууд хєрєнгє оруулалт, єндєр технологи Монголд нэн хэрэгтэй байна. Манайхаас тvvхий эд зєєдєг биш, тvvнийг орчин цагийн шаардлагад нийцvvлж боловсруулаад нэмэгдсэн єртєгтэй, харилцан ашигтай бизнес болгох нь монголын ашиг сонирхол юм. Японы хєрєнгє оруулалт бол Монгол улсын vндэсний эрх ашигт нийцсэн хєрєнгє оруулалт байх юм. Учир нь Японы хєрєнгє оруулалт бол манай улсын “гуравдахь хєрш”-ийн, дээд стандарт, єндєр технологийн бас монголчуудыг хvнд vед нь хамгийн их тусалж дэмжсэн, дэмжиж байгаа орны хєрєнгє оруулалт юм.

Япон Улсын Засгийн газрын хєгжлийн албан ёсны тусламжийг Японы бодит сонирхолд нийцvvлэн тодорхой салбарт эрс нэмэгдvvлэх нь Японы хувийн хєрєнгє оруулалтыг их хэмжээгээр татах нэг арга байж магадгvй. Японы хувийн хєрєнгє оруулагчдад бусад орныг харж байгаад дараа нь орох гэж хvлээх биш харин Засгийн газраа дагаж орох нь илvv найдлага тєрvvлж болох юм.

Нэг vеийг бодоход Монгол Улсад дэд бvтэц, эрчим хvч, уул уурхай, хєдєє аж ахуй, зам барилга, санхvvгийн зэрэг салбарт харилцан ашигтай ажиллах, тvvхий эд бvтээгдэхvvнийг боловсруулах, улс бvс нутгийн чанартай томоохон бvтээн байгуулалтыг эхлvvлэх, тийм хєрєнгийг шингээх, харилцан ашигтай байх орчин, нєхцєл, чадавхи бvрэлдэж байна. Ийм ч учраас Монгол Улс хєрєнгє оруулалт, боловсон хvчин, техник технологийг хамарсан Япон Улсын Засгийн газрын “Єсєлтийн шинэ стратег”-ийг дэмжиж, энэ хvрээнд эрчимтэй хамтран ажиллах саналыг дэвшvvлж байгаа юм.

Мєн эдийн засгийн тvншлэлийг эрчимжvvлж Монгол Японы энэ салбарын харилцаа Зvvн хойд Азид vлгэр жишээ болж чадна гэдэгт итгэж байна. Манай хоёр орны нэг нь хєгжлийн шинэ гараандаа гарч байгаа, нєгєє нь єндєр хєгжилтэй орны хувьд гадагшаа задарч байж, шинэ зах зээл, боломжийг тvрvvлж ашиглаж байж тэр тусмаа эрх ашиг нь харилцан нийцсэн бvс нутаг оронтойгоо онцлог харилцаагаа улам єргєжvvлэх замаар хєгжил дэвшлийнхээ олон асуудлыг харилцан ашигтай шийдвэрлэж чадна гэж би итгэдэг. Иймээс ч миний энэхvv айлчлалын явцад хоёр орны харилцааг стратегийн тvвшинд хvргэх зорилт тавьж байгааг, тийм нєхцєлийг бvрдvvлэхэд чиглvvлж хоёр талаас хvчин чармайлт гаргаж байгаад би сэтгэл хангалуун байна.

Манай хоёр орны бvс нутаг, олон улс, батлан хамгаалах, аюулгvй байдлын зэрэг салбарын харилцаа бvтээлчээр єргєжин тэлнэ гэдэгт би итгэж байна. Монгол Улс Япон Улсын дэлхий дахины энх тайван, хєгжил дэвшлийн тєлєє оруулж буй хувь нэмрийг ямагт єндрєєр vнэлж, НVБ-ын Аюулгvй Зєвлєлийн байнгын гишvvн болох эрмэлзлэлийг нь тууштай дэмжиж ирсэн бєгєєд цаашид ч манай энэ байр суурь хэвээр байх болно. Мєн хоёр улсын хооронд єндєр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, яриа хэлэлцээний ажил хэрэгч, бvтээлч механизмууд бvрэлдэн тогтож байгаад баяртай байна. Манай ард тvмнvvдийн найрсаг харилцааг єргєжvvлэн хєгжvvлэхэд Япон Улсын цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд гэр бvлийнхэн нь ямагт анхаарал тавьж байдагт Монголын ард тvмэн баяртай байдаг юм.

Манай хоёр орны хооронд байгаль орчныг хамгаалах, нєхєн сэргээх болон соёл хvмvvнлэг, спорт урлаг, боловсрол, орон нутаг, иргэд хоорондын харилцаа улам єргєжиж байна. Японы иргэд Монгол Улсад визгvй зорчдог болсон нь сайн мэдээ. Энэ бол зєвхєн визтэй холбогдсон хvнд суртлыг Монголын тал хєнгєвчилж байгаа тєдийгvй монгол хvний Япон хvнд хандсан сайхан сэтгэлийн илрэл, Япон хvн бvрт монголын ард тvмнээс илгээсэн урилга юм. Би Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд ард тvмнийхээ энэ урилгад нэгдэж байна. Одоо Япон хvн бvр манай оронд зочлох Ерєнхийлєгчийн урилгатай боллоо.

Монгол Япон хvмvvс аль аль нь ялгаагvй энэ газар дэлхийд “Тэнгэрийн тамга”-тай тєрцгєєдєг. Олон орны хvмvvс тэр тамгыг монголчуудтай холбодог. Тэр тусмаа Япончууд тvvнийг “Монгол тамга” (Мооко хан) гэж нэрлэдэг. Би vгийнхээ сэдвийг ардчилал буюу тамга гэсэн нь бас учиртай юм. Ардчиллын агуулга болох хvний эрх нь Монгол тамга шиг хvнд заяадаг хувь тохиол, тєрєєс єгдєг зvйл биш юм. Тамга аажимдаа арилж хvндээ шингэдэг бол, хvний эрх нь хvн нийгмийн харилцаагаар дамжин илрэлээ олдог.

Монгол Японы харилцаа бол тэнгэрээс тэтгэгдсэн, ард тvмнvvдийнх нь чин хvсэл мєрєєдєлд байдаг онцгой харилцаа юм. Манай хоёр ард тvмэн хамтдаа улам ихийг бvтээж чадна. Монголын ард тvмний чин сэтгэлийн мэндчилгээг тэнгэрийн тамга нэгт Японы ард тvмэнд хvргэх энэхvv онцгой боломж олгосон Та бvхэнд маш их баярлалаа.

Сайн vйлс бvхэн улам дэлгэрэх болтугай.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design