Их аварга Тайхогийн амжилтыг эвдлээ

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё амжилттай болж өндөрлөлөө.

14 өдрийн барилдаанд түрүүлэх нь тодорхой болоод байсан их аварга Хакухо М.Даваажаргал 15 дахь өдрийн барилдаанд Озаки Барутотой оноолт тааран барилдаж, уватэнагэ мэхээр давснаар энэ сарын барилдааныг нэг ч уналгүй дуусгалаа.

Ингэснээр Хакухо дээд зиндаанд 16 дахь түрүүгээ аваад зогсохгүй дараалан 47 давж, алдарт их аварга Тайхогийн амжилтыг эвдэн түүхэн амжилтын зургаад бичигдлээ.

Энэ сарын башёд зүүн жигүүрийн манлайлан барилдсан озэки Харумафүжи сүүлийн өдрийн барилдаанд озаки Котоошютай барилдан ошидаши мэхээр давж, 10 дахь даваагаа авсан юм.

Тэмцээний найм дахь өдөр хүртэл нэг ч унаагүй тэргүүлж байсан Какирюү Ананд 15 дахь өдрийн барилдаанд сэкивакэ Кисэносатог давж, 11 даваатайгаар тэмцээнээ өндөрлөсөн. Манай бөх ирэх сард чансаа өгсөн барилдах нь тодорхой боллоо.

Энэ сарын башёд комүсүби цолтой барилдсан Хакуба Өнөржаргал ирэх сараас цолоо хураалгах нь бололтой. Манай бөх Нагоя башёд дөрвөн даваа авсан юм. Дээд зиндааны доод хэсэгт барилдаж буй манай бөхчүүдээс Моканами Г.Базарсад, Токусэгава Ганболд, Токитэнкү Хүчитбаатар нар найман даваа долоон унаатай башёг дуусгаж, ирэх сараа чансаа өгсөн барилдахаар болов. Харин бусад нь тавин хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design