Алтайн магтаал


Мөнхцасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Бyлгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бvрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сvрэгтэй
Хyн цэн шувуу цэнгэлтэй
Хyр цэцгийн шvvсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Yзvvрийг нь бариад гарахад
Yнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилүүс дvvлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиy дээрээ намаржаатай
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Євєр дээрээ євєлжєєтэй
Өвлийн гурван сар нь өнтэй
Арвин их тал нутаг минь
Алтан тариа халиуран найгасан
Жирийсэн сайхан дардан замаар нь
Жингийн олон тэмээ нь цувсан
Бүх баялгаар чимэгдсэн
Буурал өлзийт Алтай минь

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design