Үгүйлэн санана Дилов хутагт Башлуугийн Жамсранжав

Iphone, Ipad-д зориулсан үндэсний босоо бичгийн апп гарчээ


Iphone, Ipad-д зориулсан үндэсний босоо бичгийн апп гарчээ.
Залуусаа татаж аваад үндэсний босоо бичгээрээ бичицгээе.
Босоо бичиг шигээ Монголчууд босч ирнээ. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ...

МОНГОЛ ДАХЬ ЦУНАМИ .

Ашигт малтмалын хуулинд заасан харийнханы төлөө шургалуулсан заалтуудыг өөрчлөх “Оюу толгой”н улайрсан луйврыг зогсоох гээд Их хуралд суугаа арай нааштай Б.Батэрдэнэ Н.Батбаяр З.Энхболд нарын хориод нөхөд тэмцэл хийж хирэндээ үзэлцэж буй ч бусад 56 гишүүн нь огт хөдлөхгүй байгаа тул тэдний тэмцэл талаар болох нь илт бизээ.


Монголын төр “Гал үндэстэн” холбооны хэдэн нөхдийг шоронд хийж санаа амарсан билээ. Удирдагчийг нь бүр хэрэг сөхөж шоронд залхааж хашраасан тул Монгол одоо л номондоо орж байна. Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тэднийг буруутгаж “мөнгөний шантаажлагч” “Хөдөөний шивэр хөлс ханхалуулсан нөхөд” “Балиар морьны баас нь цэвэр ариун хотыг маань бохирдуулж дууслаа” эсэн бусаар нь хэлж “ нум сумаар зэвсэглэсэн өөдгүй хог шаарууд” болохыг илчилж чамгүй сайн ажилласнаар эрх баригчдаас бас захиалагчаасаа гайгүй сайшаал шагнал хүртэцгээв. Угтаа гол ус бохироор эргэлдэж цианитийн уусмал болж, намтар түүхтэй Орхон гол хор агуулсан улаан шавраар урсаж суухыг, дээдсийн ундаалж өссөн хатан Туул гол бохирдож хүн мал амьтан амсах ойртох ч аргагүй болж бүх загас нь үхээд “Туулын уснаас амсахыг хориглоно” хэмээн уриалж, цөмийн хог хаягдлыг Монголд булшлахыг, үржил шимт дорнод монголын талыг Солонгосчуудад бэлэглэхийг, Оюу толгой, Таван толгойг дээгүүрээ гадныхантай сүлбэлдэж хэрхэн хувааж идэхийг монголчууд зүгээр л хараад суух хувь заяатайгаа эвлэрчээ. Орхон гол улаан шавраар урсаад бүтэн хоёр жил болоход дуг нойрондоо байсан Байгаль орчны яам сая сэрж ниргэсэн хойно нь хашгирч бүх юм өнгөрсөний дараа арга хэмжээ авсан болж жүжиг тавив. Учир гэвэл сонгууль дөхлөө, сайд нь дахиад их хуралд дэвших хүсэлтэй тул ард түмэндээ хайраа илчилж буцаж ирж буй нь энэ ажээ.


Бас хажуугаар нь аливаа жагсаал цуглааныг, зохион байгуулагчдыг үзэн ядах, шоолох сэтгэл Монголын нийгэмд хэдийнээ хэвшжээ. Баасан эмэгтэйг долоон удаа шоронд хийж номхоруулав. Жагсаал хийдэг Магнай, Бат зандан нарыг Монголын нэг номерийн дайснаар тодруулсан залуус улам хүрээгээ тэлсээр байна. Газар шорооныхоо төлөө үг хэлж ярьсан дуучин Жавхланг ч мэдрэл муутайг нь гайхаж муулсаар байх ажээ.
Угтаа Хятадуудтай, харийнхантай нийлээд уулыг нурааж талыг там болгож газрын баялгаа цөлмөж буй ч ард түмэн нь улам л ядуураад үгүйрч хоосроод байдаг нэг үл мэдэхтэй тэгштгэлийг монголчууд бодож бардаггүйдээ. “Пурам” “Монгол газар” “Алтан дорнод” “Сентеро Гоульд” гэх мэт олон компанууд ус мөрний эх дээр үйл ажиллагаа явуулж хууль журам зөрчөөд мөхсөн ертөнц болгоод орхисныг Мөнхбаяр нарын нөхдүүд эсэргүүцэн тэмцээд эцэст нь өөрсдөө тийнхүү шоронд орсноор үйл явдал ерөнхийдөө цэгцэрч авилгачид амар сайхандаа жаргаваа.

Газар шорооныхоо төлөө тэмцсэн монгол залууг хятадууд машинаар дайрч алахад Монголын шүүх түүнд хоёрхон жилийн ял өгөөд нутаг буцаав. Тамсагийн талыг там болгогч Хятадуудыг шалгаж зөрчилтэй үйл ажиллагааг нь зогсоосон ажилтнуудаа мэрэгжлийн хяналтын албаны дарга нь дарамтлаж ажлаас нь халав. Газар шорооны ус голоо хамгаалж тэмцэгчдийг дэмжсэн Давааг шоронд хатаасан хирнээ нэг муу алуурчинг суллаж тавиад нэгэн гэр бүлийг хүйс тэмтрүүлэв. Коммунист засаглалтай Хятадад өвөр монгол залууг дайрч алсан хятадыг олны өмнө цаазалж байх жишээтэй. Монголд хууль хэрхэн дампуурсаныг албан тушаал, мөнгө, авилга ямар хүчтэй монголчууд ёстой нэг мэдрэхээрээ л болж гутаж сууна. Хууль зүйн сайд гэж дүүрчихсэн гар ажлаа хийдэггүй дээ. Тэгсэн хирнээ иргэдийн жагсаал цуглааныг тараахад зэвсэгт хүчнийг ашиглахыг санал болгоод сууж байдаг.


Оюу толгой Таван толгой хэмээх үйлтэй хоёр толгой байнаа. Уг нь Эцэг өвгөд минь дэлхийг донсолгож, ертөнцийг сөхрүүлж байх зуураа үр хойч бидэндээ агуу их өв хөрөнгө үлдээжээ ..
Оросуудтай болохоор 51:49 харьцаагаар Эрдэнэтийг эзэмшээд хот тосгон байгуулаад үйлдвэр байгуулаад улс орныхоо хөгжилд тус нэмэр болоод байсан хирнээ Айвенху Майнзтай болохоор болдоггүй тэгээд бүх ашгийн 66 хувийг нь заавал Канадуудад өгөөд үлдсэн хэсгийг нь өөрсдөө худалдаж авах 30 жилийн гэрээ хийчихээд түүнийгээ зөвтгөөд нялх хүүхдийн толгой эргүүлж буй мэт балайрч суугаа манай сайдууд яг Канадын компаны Монгол дахь биет төлөөлөл менежер нь мэт аяглах нь уур хүрмээр. Нэгэнт менежерийн үүргээ онц сайн гүйцэтгэсэн тул цалингаа ч ахиухан авсан нь ойлгомжтой. Уг нь Шинжлэх ухаан техник технологийн өндөр төвшиний эрин үед газар дорхи уул шиг их баялгийг асар богино хугацаанд хэдхэн жилийн дотор ухаж зөөвөрлөн 30 жилийн дотор юу ч үгүй хоосон нүх үлдээгээд арилж одох боломж байгааг захын хүний толгойд ерэн настай чавганцийн ой ухаанд ч орохоор энгийн логик агаад тэнд дэд бүтэц сургууль цэцэрлэг эмнэлэг хот тосгон байгуулах үнэр ч алга байна. Ухаж зөөгөөд ашиг олзоо өвөртлөөд яайжгар эсгий гэрүүдийг нь үлдээгээд нутаг бултах зорилго харваас илт. Өнөөдөр 100 тоннын даацтай 5000 хүнд даацын самосвол өмнөд хязгаарт монголын хар алтыг цаг, нар, минут, секунд бүртэй уралдан монголын баялаг түүхийгээрээ далайн түлхэлт, үерийн давалгаа мэт урьд хилийн бүх боомтоор Монголоос Хятадруу тэрчигээрээ урсан орж байна. Монголын газар шороо цөмийн сүйрэлд орсон там мэт улаан шороо нарыг халхалж өдөр шөнө, тэнгэр газар ялгагдахгүй, хөл толгой нь мэдэгдэхгүй аймшигтай сөнөмөл ертөнц болон хувирч байна. Ойрын жилд дээр нь нэмэгдээд Оюу толгойн их баялаг энэ их урсгал дээр 1000 дахин нэмэгдэнэ.

Нутгийн малчид ард сүйрлээс дүрвээд хоёр зуун км хол дүрвэн одож залуус нь нийслэлд ирж шингэжээ. Зээр гөрөөс нь тал шиг цайвартаж байсан Тамсагийн зүүн хязгаараар, малчид нь дүрвээд эзэнгүй болсон өрнийн их говиор зорчоод үз. Энд эзэн нь юм шиг дураар дургих үй түмэн хятадуудтай л хаа саагүй тааралдах ажээ. Эх орны хойд хилд “Болд төмөр ерөө гол” компани 89 км төмөр зам тавиад төмрийн хүдрийг хятадууд зөөгөөд өдөрт 300-400 вагон хүдэр ургашаа урсаж байхад Эх орны зүүн хязгаарт тамсагийн хязгаарт хятадын 2500 нефт тээвэрлэгч газрын хөрсийг тэр чигээр нь эргүүлээд хаячихлаа. “Бор өндөр” “Хөшөөт, Цайрт менарал гээд хэдэн зуун орд газраас Монголын их баялаг их далайн урсгал болон тэр чигээрээ Хятад хэмээх ёроолгүй гүн савруу урсан орж байна. Монголд ийнхүү цунами болж байна Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард түмнээ ажилтай амьдралтай болгох хүсэл сонирхол төр засагт огт байхгүй.

Учир нь эх орны баялгийг түүхийгээрээ гадагш урсах тутам тэр их урсгалаас унац гаргаж авилга авч, халаасаа дүүргэж, тэр бумтан болох нь албан тушаалтны хувьд алдаж болохгүй алтан агшин ажээ. Сайншандын үйлдвэрлэлийн цогцолбор, нүүрс, нефт боловсруулах, үйлдвэрүүд, төмөр замын бүтээн байгуулалт, 5-р цахилгаан станц нэг ч алхам урагшаа хөдөлсөнгүй шав тавихаас хэтэрсэнгүй, явдаггүйдээ. Монголын их баялаг зуугаадхан гэр бүлийн халаасанд орж ард түмний 60 хувь нь ядуурч байна. Зэсийн баяжмалыг нэг тонныг 900-1100 доллараар гадагш нь урсгаж байхад зэс утас хийгээд гадагш нь гаргахад тонн нь 17000 доллар болж байгааг мянга тайлбарлаад нэмэргүй. Хариуцсан сайдыг нь эрх баригчид цээжээрээ хамгаалаад хир ч халдаахгүй ажээ.


Эх орны сөөм газрын төлөө цусаа урсгаж явсан дайчин өвөг дээдэс минь амьд сэрүүн байсан бол тэдний тахир сэлэмний ирэнд өчиггүй өртөх толгой олон байна. Эрүүл саруул УИХ байсан бол Наранцацралтыг Орост явуулсан бичигний ганц өгүүлбэрээс болж яаж хуссан шиг өчиггүйгээр бүх албан тушаалаас нь зайлуулах албан тушаалтнууд олон байна. Хойч үедээ газар доор ортлоо хараалгах үйл хийвэл хожмын хойно хэргийн эзэд тэдний үр удам хэдийгээр гадаадад хаус бариулж мөнгөө гаднын банкруу тэр бум тэрбумаар нь гуйвуулж байгаа ч Монгол оронд гишгэх газаргүй болтлоо зүхүүлэх болно гэдгийг ухаарах сэхээч алга. Түүх хожмоо хэзээ хойно ч гэсэн аймшигт тооцоо бодож эхэлдэгийг Сири Егепет африкийн орнуудын гашуун туршлага харуулаад үзүүлээд байдаг. Алтан дорнод Бороо Гоульдод хамаг алтаа тонуулсан гашуун түүх амьд жишээ өмнө нь дэлгээтэй байсаар байхад ийнхүү зүтгэхийн учир юу вэ.
“….Ганга нуурыг маань хэн нэг хүн өмчилж би тийшээ алхах эрхгүй, хөвөөнд нь хэдэн цаг хэвтэе гэтэл өч төчнөөн төлбөр нэхээд байвал Дарьгангынхан яах вэ? Хэрлэнгийн шугуйд хэсэг англи хүн тосгон байгуулчихаад тэр хавийнхан морио ч услах эрхгүй болбол яах вэ? Завханыхан Отгон тэнгэрийнхээ рашаанд очдог.

Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон их газрынхаа чулуунд очдог амеркийн нэг хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог эргэн тойронд нь тор татаад Францын нэг тэр бумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ? Монголын тэнгэрийг,монголын өвс ногоог, монголын гол усыг, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирвэл, бид тулалдаанд орохоос өөр замгүй. Чухам ийм үед л “эх орон, эсхүл үхэл“ гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, ,хөгшид өвгөд,охид хүүхнүүд хэнийч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө чамайг ч хайрлахгүй” гэсэн мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харван орж ирэх бөлгөө” .


Их найрагч Очирбатын Дашбалбар агсан 25 жилийн тэртээ ингэж бичжээ. Энэ нь их найрагчиийн хувьд аймшигт хар дарсан зүүд байсан бол энэ зүүд нэгэнт биелэлээ олжээ.
Монгол улсын газар нутгийн 40.758.191.9 га буюу нийт газар нутгийн дөрөвний нэгтэй тэнцэх газар нутгийг леценз нэрээр 60-100 жилийн хугацаагаар харийнханд алджээ. Эртний түүхт гурван гол, Хэрлэн, Онон, Туулын сав нутаг, Хөвсгөлийн хорьдол сарьдаг, Үзэсгэлэнт Арын сайхан хангай, зэрэглээт цэнхэр говь бүгд багтсан.


Дархан цаазат Богд хан уулын ам болгоныг албан тушаалтанууд хуваан аваад тэнд сөөм газар ч үлдээгүй. Одоо тэгээд дархан цаазтай нутгийн хил хязгаарыг нь өөрчлөх хууль гаргах гээд их хурлын гишүүд нь гүйж явдаг гэнээ.
Төрж өссөн нутаг нь амьдарч оршин сууж буй газар шороо нь ийм болоход эрхэм алдар гавьяатнууд, эх орон минь газар шороо мину цээжээ балбадаг цуут эх оронч яруу найрагчид нөгөө эх орны тухай дуугаараа түрлэг өргөн дуулдаг тэд хаа байнаа.


Дарьгангын алдарт Жаахан шаргын нутаг хятадуудын хөлд дарагдаад эх орны баялагийг өдөр шөнөгүй урагш зөөж зээр гөрөөс нь тал шиг цайвартаж байсан тал там болоод ундны усны эх дээр хятадууд эзэн суугаад хүн мал тань уух усгүй хатаж хятадын нутагуу монголын тал нутагуу гэж эргэлзэж Францын нэг компани нутгийнх нь 20 хувийг эзэмшээд тахилагат Зотолхаан уулыг нь хүртэл өөрийн болгочихоод байхад нөгөө дарьгангын их найрагч Мэнд-Ооёо нь хаа явна вэ, аялгуу дуундаа ээж, нутаг хоёроо магтдан дуулдаг алдарт Чимэдцэеэ нь хаа явна.Өвөрхангайн Уянга сумын нутаг овоолсон шороо нүх болон үлдэхэд “Миний нутагт өссөн бүргэд хүний газар ясаа тавьдаггүй” хэмээн яруу уншдаг Өвөрхангайн яруу найрагч Ичинхорлоо хаана явна Өвөрхангайн суут хөгжимч Жанцанноров та хаана байна. цогт яруу найрагч ардын уран зохиолч Сүрэнжав хаана байна.


“ Ямар уудам юм бэ Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл” хэмээн дуулсан Төрийн шагналт Шарав, яруу найрагч гавьяат Загдын Түмэнжаргал хаа байна вэ.
“Цэрэг хүн танд хэрэгтэй цаг ирвэл
Бэхэнд нялхарсан гэлгүй намайг дуудаарай
Цэнхэр эх оронд минь дайсан халдвал
Цэцэн буугаа надаар сумлаж буудаарай” хэмээн шүлэглэх их найрагч Бавуугийн Лхагвасүрэн ч чимээгүй

“Алтай их хайрханы мөнх цагаан оргилоос
Аврага халимын сэрвээ шиг
Буйрын мөнгөн долгио хүртэл
Аралт тэргэнд хотойсон монгол шарын даваанаас
Алтан элс молцоглосон овоон ингэний ус хүрэл
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орон минь” хэмээн дуулсан Бадарч яруу найрагч байгаа болуу.
“Морьд эргэсэн наадмын
Дурдан доосоор дээлэн гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй
Бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Би монгол хүн
Бид эх орондоо хайртай” хэмээн үдэш болгон зурагтаар уянга яруу уншдаг соёлын гавьяат зүтгэлтэн Гүрбазар анд хаана байна. Таны гоёдог дэлгэсэн тэрлэг шиг монгол нутаг чинь харийханд талхалуулаад сэмэрсэн,урагдсан тэрлэг болж гүйцлээ. Гэтэл та нар хотын тохьлог хороололд дөрвөн хананыхаа дунд эх орондоо хайртай хэмээн орилж хашгирч, эх орон нутгийнхаа төлөө хэмээн дуулсаар суух ажээ. Ард түмэн шүтэн биширч хүндэлдэг алдар хүндийн эзэн Төрийн шагналт, Сувд морин хуурч Батчулуун Ардын уран зохиолч Галсан та нар яагаад дуугүй байнаа. Шатсан морин хуурны төлөө дусалсан нулимс эх орон газар шорооныхоо төлөө урс ч болоогүй юм уу. Алдар гавьяат тамирчид Алдар цуут аварагууд хаана байна. Олимпийн аварага Төвшинбаярын төрж өссөн Сайхан уулыг чинь Хятадууд эзэлсэн сурагтай.


Чөлөөнд байгаа эрхэм генералууд хурандаа нар, Тамсагт нефт олдоход баярлаад дээлэээрээ мялааж байсан ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбатч сураг алга . Байгаль эхийгээ цөлмөн тонож, там болгож орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж хөнжилдөө орох зав үгүй хөнөөлдөн булаалдаж буй ч Энгельсийн хэлсэнээр эх байгаль хожмоо өшөөгөө аймшигтай хатуу авах болно гэдгийг ухаарах сөхөө алга.

Хамгийн сүүлчийн булаг ширгэхэд
Хамгийн сүүлчийн шонхор Монголоос зугтан одоход
Хамгийн сүүлчийн ой тайрагдаж дуусахад
Хамгийн сүүлчийн янгир уулнаас бууж ирэхэд
Хамгийн сүүлчийн чоно улихад
Хамгийн сүүлд Монголын радио хятадаар мэндчилээд эхэлхэд.
Монголчууд алтнаас, уух ус үнэтэйг мэдэж эхлэнэ.
Монголчууд авилга ямар үнэтэйг сая л багцаалах болно.
Монголчууд нэгдэн нийлж тэмцэж чаддагүйнхээ гашууныг амсах болно
Монголчууд таван зуун жилийн настай хэмээх
Лев Гумалёвийн алдарт үгийг санах боловуу
Г.Алтангэрэл

Цөмийн хаягдлын бизнеcт хэн хэн оролцож байна вэ?

Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?
Оршил үг

Монгол улсад цөмийн хаягдлын бизнес хэрхэн эхэлсэн болоод түүнд ямар эрх мэдэлтнүүд хэрхэн оролцож буй талаар цуврал нийтлэлийн эхний хэсгийг толилуулж байна. Энэ нийтлэлд бичсэн зүйл нь бусдын нэр хүндэд халдах гэсэн зорилго агуулаагүй, харин судалгаанд үндэслэсэн, баримт нотолгоотой мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн билээ.

Цувралын 2-р хэсэгт ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд, Г. Занданшатар, Р. Бадамдамдин болон бусад эрх мэдэлтнүүд цөмийн хаягдлын асуудалд хэрхэн оролцсон талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. Ил тод байдлыг хүндэтгэн үздэг ардчилсан нийгэмд мэдээллийг боож хаах нь ардчилсан үзэл бодолд харшлах тул уншигчид та бүхэн үргэлжлэлийг мэдээллийн сайтууд болон http://golomt.org-оос саадгүй уншина гэдэгт итгэж байна.

Цуврал 1—ийг файлаар эндээс татаж авна уу.



Хүндэтгэсэн,

Амарлин

2011-09-05

Эхлэл

Саяхны нэг даваа гаригт уриа лоозон барьсан хэдэн иргэн хотын төвд цугларчээ. Мэргэжлийн цэрэг, тусгай ангийнхан биш учраас тэдэнд буу шийдэм, тэсрэх бөмбөг, нулимс асгаруулагч хий байсангүй. Гаднаас нь xарахад байдаг л нэг жирийн хүмүүс, яг л бидний эгч ах, дүү нар шиг эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ганц нэг залууc, бас ахимагдуу насны эрчүүд гартаа уриа лоозон барьсаар зогсоно. Тэдний зарим нь Ногоон Hамаар овоглодог ч бусад нь нам бус байх. Бусдаас ялгарах ганц зүйл гэвэл тэд эх нутагтаа цөмийн хаягдал булшлуулж, үр хүүхдээ хордуулахгүйн тулд, Монгол улсынхaa ирээдүй хойчийн төлөө сэтгэл зовнисондоо нэгдэж, өөрсдийн дуу хоолойг Америкийн дэд ерөнхийлөгчид хүргэх гэж ирэх замыг нь тосч хүлээсэн нь тэр аж.

Гэвч угаасаа өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан цагдаа нар тэднийг үзмэгцээ үймэн сандралдаж, хүчээ улам зузаатгаж, машин техник дуудаж, иргэдийг түлхэн хөөж явуулахыг оролджээ. Тэр бүү хэл эрээ цээргүйгээр нүүрэнд нь тулган видео бичлэг хийж, айлган сүрдүүлж ч үзэв. Тэглээ гээд зоригт иргэд ухарсангүй, бас уурласангүй, эсэргүүцэл илэрхийлэх, үг хэлэх эрхээ эдэлнэ гэж хэлээд тэвчээртэй зогссоор байлаа. Харин замын эсрэг талын байшин дээр тэднийг онилсон мэргэн буучид байраа эзэлснийг (1) тэд мэдсэнгүй ээ.

Чухам ямар учраас apдчилсан гэх нэр зүүдэг Монгол улсын эрх баригчид төр засаг энгийн номхон иргэдрүүгээ хурдан буу онилох болов ?

Монголын эрх мэдэлтнүүд олон улсын цөмийн хаягдал булшлахаар нууцаар хэлэлцэж буй тухай CNN, BBC, Reuters, Wall Street Journal, Mainichi Shimbun, Kyodo News, The New York Times зэрэг дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүдэд удаа дараа бичигдсэн ч айх ичих булчирхайнууд нь зэрэг хайлсан Монголын эрх баригчид үнэнийг үгүйсгэн гүрийсээр хаврыг, бас зуныг ардаа үдэж намрын дунд сартай золгож байна. Тэгвэл хэрэг явдал аль дээр үеэс улбаатайг түүх гэрчлэх ажээ.

Баримтыг сөхвөл:

Өнгөрсөн зуунд буюу хуучин социалист нийгмийн үед Oросууд манай ураныг зөөж байсан ч 90-ээд оны хувьсгалаас хойш ураны асуудал хэсэгтээ намжсан. 2000 оны 11 сард ОХУ-ын eрөнхийлөгч В. Путин Монголд айлчлахдаа eрөнхийлөгч Н. Багабанди, eрөнхий сайд Н. Энхбаяр нapтай уулзаж (2), aтомын цахилгаан станц (АЦС) барих тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр хийжээ (3,4). Гэвч талууд тохиролцож чадаагүй юу эсвэл аль нэг тал нь дурамжхан хандсан уу, ямартай ч тус гэрээ үйл хэрэг бололгүй замхарч, 2008 он гартал Монголд АЦС барих, уран олборлохтой холбоотой баримт мэдээ хэвлэлээр бараг гарсангүй.

“Бараг гарсангүй” гэдгийн учир нь гэвэл 2004 оны 5 сард “Монголын өндөр албан тушаалтан Тайваньд очиж, Oросын Думын гишүүн Рафаэль Гималовоор зуучлуулан Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хийж явна” гэсэн мэдээ Тайваний сонинд нийтэлснийг Цахим Өртөө орчуулан гаргаж байжээ (5). Мөн 2005 оны 5 сард судлаач Д. Ганхуяг төрийн эрх барьж байсан Н. Энхбаярын шууд даалгавраар Монгол Банкны О. Чулуунбат Тайваньд очиж цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийсэн мэдээ байна гэж УИХ, Үндэсний Aюулгүй Байдлын Зөвлөлийн(ҮАБЗ) сонорт хүргэсэн ч захидалд нь хариу өгсөнгүй өнгөрөөсөн байна (6).

Түүнчлэн 2006 оны 12 сард ерөнхийлөгч Н. Энхбаяр ОХУ-д айлчлахдаа В. Путинтэй уулзаж, эдийн засгийн олон салбар,үүний дотор геологи болон уул уурхайн чиглэлээр өргөнөөр хамтран ажиллах нь зүйтэй гэж ярилцсан тухай мэдээ байна (7). Хойтон жил нь, 2007 оны 12 сарын 7-8-ны өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаярын ивээл дор Монгол-Оросын бизнес форумыг анx удаагаа зохион байгуулжээ. Тус форумд оролцсон Оросын талынхан уул уурхайн салбарыг давуутай сонирхож байсан бөгөөд ОХУ-ын “Росатом” корпорациас уран олборлолтын талаарх хэлэлцээрийг идэвхжvvлэх санал оруулсан нь (8,9) С. Баяр ерөнхий сайдаар томилогдсоноос 2 долоо хоногийн дараа болсон явдал ажээ.

С. Баярын засгийн газрын үе буюу 2007-11- 22 —–2009-10-26:

2007 оны 11 сард Санжаагийн Баяр ерөнхий сайдаар томилогдсноор, yраны асуудал урьд хожид байгаагүй өргөн далайцтайгаар өрнөжээ. Шинэ ерөнхий сайд уран олборлох, АЦС барих асуудлыг асар ихээр чухалчлах болсныг түүний хийсэн олон тооны айлчлал, байгуулсан гэрээ хэлэлцээр, уулзсан албан тушаалтнууд, хэлсэн үг, гаргасан тогтоолууд гэрчилнэ.

ОХУ-д Элчингээр сууж байсан С. Баярыг оросуудад элэгтэй гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр ч 2008 оны 2 сард буюу ерөнхий сайд болоод удаагүй байхдаа тэрбээр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан В.А.Соболевтай уулзаж, уул уурхайн салбарт нягт хамтрах бодолтойгоо илэрхийлж байв (10). Хурандаа генерал В. А. Соболев дараагийн өдөр Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд Н. Энхбаяр ураны орд газруудыг олборлох, атомын энергийг ашиглах зэрэг асуудлаар хоёр улс гэрээ хэлэлцээр хийх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж байжээ (10). Чухамхүү 8 жил төрийн эрх барихдаа В. Путинтэй байгуулсан АЦС-ын гэрээг ажил хэрэг болгоx гэж яараагүй Н. Энхбаярт хэн ингэж нөлөөлж чадсан бэ гэдэг сонирхолтой юм.

Ерөнхий сайд С. Баяр 2008 оны 4 сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ уран олборлох асуудлаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ (11,12). Гэрээнд гарын үсэг зуралцсан ОХУ-ын “Росатом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко баярлаж, Монголд АЦС барьж туслахад бэлэн гэж амaлж байв (13). С. Баяр xарин Москвагаас шууд Австри орж, Вена дахь Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Мохамед Эль Барадейтэй уулзсан байна. Албан ёсны мэдээгээр бол С. Баяр уран олборлох, боловсруулах, цөмийн эрчим хүчийг ашиглах тухай хууль боловсруулахад туслалцаа үзүүлэх, мөн ирээдүйд бага, дунд оврын АЦС байгуулах талаар мэргэжлийн зөвлөгөө хүссэн ажээ(14).

Энэ дашрамд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн(ОУАЭА) талаар зарим нэг тайлбар хэлье. Тус байгууллага нь 1957 онд байгуулагдсан бөгөөд цөмийн технологийн аюул осолгүй байдлыг хангаж, энхийн зорилгоор ашиглахыг дэмжих зорилготой. ОУАЭА -аас 1970-aад оноос эхлэн цөмийн хаягдлыг хэрхэх талаар шинжээчдийг ажиллуулж, асуудлыг тал талаас авч үзээд олон улсын цөмийн хаягдлыг хадгалах байгууламж байгуулах тухай саналыг дэвшүүлсэн байна. Шинжээчид хэд хэдэн санал гаргасны дотор дэлхий нийтийн болон бүс нутгийн цөмийн хаягдлын байгууламж байгуулах асуудлыг нарийвчлан авч үзсэн байна.

2004 онд ОУАЭА-аас гаргасан “Developing multinational radioactive waste repositories: Infrastrutural framework and scenarios of cooperation” (15) гэдэг олон улсын цөмийн хаягдлын байгууламжийн асуудлыг дагнан судалсан тайланд аль нэг улс тодорхой хэмжээний урамшуулал авч хариуд нь цөмийн хаягдал хадгалах аваас бусад улс үндэстнүүдээс цөмийн аюул ослыг холтгон зайлуулсан, олон нийтийн тусын тулд хийсэн сайн үйлс болох тухай бичжээ. Олон улсын цөмийн хаягдлыг булшлах улсад газар нутгийн хувьд өргөн уудам, мөн тогтож төлөвшсөн дэд бүтэцтэй байх (зам тээвэр харилцаа ба цөмийн хаягдлын менежментийн) гэсэн шаардлага тавигдaх aжээ. Гэвч дэлхийн цөмийн хог шаарыг хичнээн их мөнгө амлаад ч сайн дураараа авч хадгалах улс үндэстэн олдоогүй байна (15).

Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр нэлээд хэдэн удаагийн оролдлого хийж байснаас дурьдвал:

1990 оноос хойш Зүүн Азид олон улсын цөмийн хаягдлын агуулах байгуулах, тухайлбал, Тайваны хаягдлыг Хятадад, мөн Хойт Солонгост хадгалуулах хэлэлцээр хийж байсан ч улс төрийн эсэргүүцэл, бусад шалтгааны улмаас ахиц гарсангүй.
1997-2002 онуудад АНУ, Канад, Англи, Швейцарын санхүүжилттэй “Пангеа” гэгч төслийнхөн газар зүйн хувьд тусгаарлагдсан Австралийн баруун хэсэгт олон улсын цөмийн хаягдлын агуулах барих нь туйлын тохиромжтой гэсэн санал гаргажээ. Гэвч хэвлэл мэдээллийнхэн энэ талаар олж мэдсэнээр, төслийн талаар олон нийтэд зарлаж, олон нийтийн эсэргүүцэл хурцдаж төсөл зогсчээ.
2001-2002 Казахстаны Засгийн газар бусад орны бага идэвхтэй цөмийн хаягдлыг ураны хуучин уурхайд хадгалахыг зөвшөөрсөн ч тус улсын Парламент болон олон нийт эсэргүүцжээ.
1998 оноос АНУ-аас ОХУ-д цөмийн хаягдал түлшний байгууламж байгуулж, эхний ээлжинд 10 мянган тонн хаягдал хадгалвал нэлээдгүй төлбөр өгөхөөр амлаж байжээ. Гэвч 2004 оноос ОХУ л өөрсдийн үйлдвэрлэсэн түлшний хаягдлыг эргүүлж авдаг түлшний банк гэгч үйлчилгээг санал болгон хэрэгжүүлжээ.
2004 оны тайлангийн 3.3-р бүлэгт цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээний талаар тодорхой тайлбарлаж, уран олборлосон эсвэл түлш үйлдвэрлэсэн улс нь хаягдал түлшээ буцааж авдаг хувилбар байвал цөмийн энерги ашиглагч бусад улс орнуудад асар ашигтайг дурьджээ. Гэхдээ цөмийн хаягдал түлшийг буцааж авдаг үйлчилгээ үзүүлэгч улс нь газар нутаг дээрээ олон улсын цөмийн хаягдал агуулах байгууламжтай байх ёстой эсвэл тийм байгууламж бүхий гуравдагч оронтой хамтрах ёстойг заажээ.

С. Баяр Монголд эргэж ирмэгцээ УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажилтай байсан хэдий ч 5 сарын сүүлчээр С. Кириенкотой Мардайд дахин уулзаж, улмаар ОХУ-ын хилийг давж, 700 метрийн гүнд олборлолт явуулдаг ОХУ-ны хамгийн том уран олборлогч Краснокаменск орчмын Приаргуны үйлдвэрийг очиж үзжээ (16,17,18,19). Yүний дараахан буюу 2008 оны 6 дугаар сарын 25-нд “Цөмийн энергийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 263 дугаар тогтоол гарчээ (20). Тус тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болох Цөмийн Энергийн Kомиссыг (сүүлд Цөмийн Энергийн Газар гэж өөрчилсөн) байгуулж, даргаар нь Содномын Энхбатыг томилов.

2008 оны УИХ-ын сонгууль, нийгмийн бухимдал, 7 сарын 1-ний үйл явдал, болсон явдлын буруутанг эрж хайх явдал ээлж дараалан цуварсаар нэг мэдэхэд 9 сартай золгожээ. 9 дүгээр сард С.Баяр АН-тай хамтарч Засгийн газар байгуулахаар болсноо зарлаж, өөрийн шадар хүмүүсээр хүрээлүүлсний дотор тэргүүн шадар сайдаар Н. Алтанхуягийг, шадар сайдаар М. Энхболдыг, Гадаад Хэргийн сайдаар С. Батболдыг, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргаар Б. Долгорыг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдaap Д.Зоригтыг томилов. Харин 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С. Баяр, Б. Долгор нарын гарын үсэгтэй 64 дүгээр тогтоол гарч тус комиссын нэрийг өөрчилж Цөмийн Энергийн Газар болгоод, өөрийн үйл ажиллагааныxaa төсвөөс санхүүжиж байсныг улсын төсвөөс санхүүжүүлэх зарчимд шилжүүлжээ (21).

Үүнтэй зэрэгцэн С. Баяр яаравчлан мөнгө эрж хайх болсон нь сонгуулиар амласан 1.5 саяaа ард түмэн нэхэж байсантай холбоотой байж болох юм. Ямар ч байсан 2008 оны 11 сард “Марубени” корпорацийн дэд захирал Кокубенитэй уулзаж ураны салбарт хамтран ажиллах тухай ярилцаж, дэмжихээ илэрхийлсэн С. Баяр үйл ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилсан төлбөр авах хүслээ илэрхийлж байжээ (22,23). Гэвч ямар ч баталгаагүй, гэрээ хэлэлцээр байгуулаагүй, хууль зүйн нөхцөл бүрдээгүй тул “Марубени” урьдчилгаа мөнгө өгөөгүй бололтой.

2008 оны 12 сарын 1-нд С. Баяр Монгол улсын засгийн газар банк санхүүгийн тогтолцоогоо бэхжүүлэхэд шаардлагатай гэсэн үндэслэлээр ОХУ-аас 3 тэрбум ам. долларын зээл хүсчээ (16). Мөнгө зээлүүлвэл хариуд нь Дорнодын ураны уурхай, Таван Tолгойн коксжсон нүүрсний уурхай, Асгатын мөнгөний уурхай болон бусад уурхайг дуртайгаа олборлох эрх олгохоор амласан байна. Ганц ОХУ-aaр ч тогтсонгүй, Хятад болон Японы засгийн газруудад ч дээрхтэй ижил зээл олгох хүсэлтийг бас тавьж үзжээ (16, 24).

Гэвч Oросууд мөнгөнөөсөө тийм амар салахыг хүссэнгүй, нэлээдгүй баталгаа хүссэн байна. 2009 он гармагц С. Баяр “РосАтом”-ын C. Кириенкотой Иркутскт уулзаж, Орос-Монголын хамтарсан уран олборлох, боловсруулах үйлдвэр байгуулахаар ярьж тохиролцжээ. Цаашид Монголд бага болон дунд оврын АЦС байгуулах хүсэлтэйгээ ч С. Баяр илэрхийлж (25,26). Энэ уулзалтын дараахан Оросын хэвлэлд “2007 оноос хойш Монголын ураныг олборлохоор хэлэлцээр явуулж амжилтанд хүрээгүй ОХУ санасандаа хүрлээ” гээд “oдоо зөвхөн Монгол улсыг уран олборлох хуулиа батлахыг л хүлээж байна” гэж бичиж байв (27).

С. Баяр ОХУ-аас эргэж ирсний дараахан Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 02 сарын 11–ний өдрийн 45 дугаар тогтоолоор МонAтом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагджээ. Тогтоолд С. Баяр, Б. Долгор нар гарын үсэг зурсан байна (28). Яг үнэндээ бол Оросын “РосАтомыг” хуулбарласан нэгжийг бүрдүүлсэн нь энэ аж.

Мөн оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн Өмчийн Xорооны(ТӨX) 49 тоот тогтоолоор “МонAтом” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг баталж (29), Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Цөмийн Энергийн газрын дарга С. Энхбат, гишүүдээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Сангийн Яамны ТБГ-ын дарга Б. Батжаргал, Цөмийн Энергийн газрын дэд дарга Ц. Дамдинсүрэн, ТӨХ-ны даргын зөвлөх Д. Байлыхүү нарыг томилжээ. ТӨХ нь Цөмийн Энергийн газрын ижлээр Ерөнхий сайдын мэдлийн агентлаг гэдгийг дурсах илүүц болов уу (21, Xавсралт).

Удалгүй ТӨХ-ны 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолыг үндэслэн “МонAтом” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоолоор “МонAтом” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Бадамдамдинг томилов (29,30).

Энэ бүх ажлынхаа хариуд С. Баяр ОХУ-аас 2009 оны 3 сарын 17-нд 300 сая ам. долларын зээл авчээ (31). Гагцхүү тэр мөнгө нь Монголд шууд орж ирсэнгүй—мөнгөөр нь эргүүлээд ОХУ-аас машин техник худалдан авч атaр эзэмших аяныг санаачилсан байна.

2009 оны 3 сард С. Баяр Францад айлчилж, ерөнхий cайдтай нь уул уурхайн салбарт хамтрах талаар хэлэлцэж, мөн “Арева”группын ерөнхий захирал Анн Лувержонтой уулзаж, Дампьерын АЦС-аар зочилжээ. “Арева” Монголд ажиллах, цаашид АЦС барихад туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна (32). Дашрамд хэлэхэд 2008 оны 5 сард С. Оюун Гадаад Хэргийн сайд байхдаа мөн Францад зочилж, “Арева” бүлгийнхэнтэй уулзаж ярилцаж байсан тухай удахгүй өгүүлэх болно. Тус айлчлалынхаа дараагаaр С. Баяр “Ураны салбарт эрх зүйн орчныг тодорхой болгох нь бидний гэрийн даалгавар болж үлдлээ” (33) гэж хэлж байснаас үзвэл гадны компаниудтай ярилцаж тохирсны үндсэн дээр тэдний эрх ашигт нийцүүлсэн бодлого, хууль боловсруулсан байж болзошгүй ажээ.

С. Баяр 2009 оны 3 сард ҮАБЗ-өөр зөвлөмж гаргуулах, атомын эрчим хүч ашиглах талаарх төрийн бодлого, хууль тогтоолын төсөл боловсруулах ажлыг шуурхай эхлүүлжээ (17).

Үүний дараахан, 2009 оны 4 сарын 23-нд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Эль Барадей өөрийн биеэр Улаанбаатарт ирж, С. Баяртай уулзсан. Aлбан ёсны мэдээгээр бол уран ашиглахад тавих хяналтын талаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, АЦС-ын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хүчин чадал, байрлах газрын сонголт хийх талаар ярилцсан гэнэ (34). Ямартаа ч АЦС, цөмийн хөтөлбөр ч үгүй орны удирдагчтай жил дараалан уулзаж буйгаас харахад чухал шаардлагатай байсан нь илт.

Харин Майничи сонины сэтгүүлч Айкава Харуюкигийн баталж буйгаар 2009 оны 5 сарын 6-нд Улаанбаатарт гурван гадаад зочин ирж, ГX-ны сайд С.Батболд, БX-ын сайд Л.Болд нарт Монголд цөмийн оршуулгын газар барих саналыг тавьсан байна. Тэд Монголын ураны орд газрын ойролцоо цөмийн түлш үйлдвэрлэх газар, судалгааны хүрээлэн, цөмийн хог хадгалах агуулах бариад Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хяналт тавина гэж тайлбарлажээ (35). Үнэхээр энэ баримтыг дээр дурьдсан ОУАЭА-ийн олон улсын цөмийн хаягдлын байгууламж барих гэсэн төлөвлөгөө зорилттой (15) хавсарган авч үзвэл С. Баяр, Эль Барадей хоёр ойр ойрхон уулзах болсны учир шалтгаан тодорхой болж байна.

5 сарын 13-нд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Японд цөмийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулчихаад буцах замдаа Монголд хэсэгхэн зуур саатаж, уран олборлох хамтарсан үйлдвэрийн асуудлыг яаравчлах талаар ярилцжээ (36). С. Баяр ч “Дорнод-Уран” гэгч хамтарсан үйлдвэрийн асуудлыг аль болох шуурхайлна гэж амлав (37). Энэ үед “Росатом-”ын C.Кириенко болон Цөмийн Энергийн Газрын С.Энхбат нар хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх санамж бичгийг үзэгэлжээ. “Росатомын” тэргүүн С.Кириенко “Цаашид Монголд уран олборлоод эхлэхээр бүр олон мэргэжилтэн сургаж өгнө” гэжээ (38).

Удсан ч үгүй ерөнхийлөгчийн сонгууль болж, 2009 оны 5 сарын 24-ний сонгуулийн урьдчилсан дүнгээр Н. Энхбаяр ялагдаж, Ц. Элбэгдорж ээлжит ерөнхийлөгчөөр тодорчээ. Тэрбээр 2009 оны 6 сарын 18-нд тангараг өргөж, Монгол улсын 4 дэх ерөнхийлөгч болов.

Анхаарал сарних энэхэн зуур 6 сарын 25-нд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого” , харин наадмын дараахан буюу 7 сарын 16-нд Цөмийн энергийн тухай хууль тус тус батлагджээ. С. Баярын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын даргаар тавьсан Б.Долгор л цөмийн энергийн бодлого, хуулийг санаачлан боловсруулж, батлуулахын төлөө биеэ хайрлалгүй зүтгэсэн байна. Ингээд бодлого, хуулийг хэлэлцэх, батлах явцын зарим нэг маапаанаас дурьдая.

Цөмийн энергийн талаар баримтлах бодлого

“Цөмийн энергийн бодлогыг” Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорын ахaлсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, eрөнхий сайдын зөвлөх Д.Батбаатар, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, орлогч дарга Б.Дамдинсүрэн, Цацрагийн хяналтын хэлтсийн дарга Г.Манлайжав, мэргэжилтэн Э.Гантулга, ТӨХ-ны зөвлөх Д.Байлыхүү, ЗГХЭГ-ын Xуулийн хэлтсийн шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Д.Насанжаргал, зөвлөх Б.Балган, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан, референт Ш.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсруулжээ (39).Бодлогын төсөлд:

4.4.Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай цөмийн түлшийг импортлох, хил дамжуулан тээвэрлэх, өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана.

4.5.Гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална.

гэсэн заалтууд орсон байв (40).

2009 оны 5 сарын 26-нд цөмийн энергийн талаар баримтлах бодлогын төслийгЭдийн Засгийн байнгын хороогоор хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Д. Одхүү “Өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангах” гэсэн аймаар үг байна… Энэ чинь цөмийн хаягдлыг Монгол улсын нутаг дэвсгэрт хадгалах бололцоог нээж өгч байгаа бодлого болж байна….Дараа нь “өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана” гээд шууд хэлчихсэн байна. Та нар шууд эдгээр орнуудын цөмийн хаягдал түлшийг Монголд хадгалах гэдэг бодлого явуулах гэж байгаа юм биш биз дээ?.. Дараагийн асуулт 4.5 дээр үргэлжлүүлээд “гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална” гээд бүр баталгаажуулчихсан байна” гээд “гадаад улс орнууд асар их хэмжээний мөнгө амлаж, өөрийн эх орны байгаль орчинд халтай цөмийн хаягдлаа ядуу буурай, том нутагтай орнуудад их мөнгө төлж байж, хахуульдах замаар булшилж ирсэн. Цаашид булшлах оролдлого бодлогоор дайн хийдэг гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бид тийм ядуу буурай, мөнгө аваад булшилдаг, хадгалдаг газар нь Монгол улс мөн юм уу, биш юмуу?” гэж асууж байжээ (41). Хариуд нь Цөмийн Энергийн газрын дарга С. Энхбат цөмийн хаягдал 3 ангилалтайг тайлбарласнаа хамгийн их хор хөнөөлтэй цөмийн түлшний хаягдлыг “Англиар бол spent fuel гэдэг юм. Монголоор л шаар, хог хаягдал гэж муухай үг хэрэглээд байгаа болохоос биш, англиар бол хэрэглэсэн түлш гэдэг. Энэ хэрэглэсэн түлшээ бид зайлшгүй хадгалах болох байх л даа” гэсэн бөөрөнхий хариулт өгчээ. Улмаар чухамдаа өөрийн улсын хэрэглэсэн түлшийг хэлсэн үү гадны улсын хог шаарыг хадгалахаа хэлсэн үү гэдэг нь тодорхойгүй үлджээ.

Д. Одхүү гишүүн “4.4, 4.5 дээр “хаягдлыг хадгалах” гэдэг дээр тодорхой зааж өгье. Ийм бөөрөнхий байж болохгүй. Монгол улсад өөрийн цацраг идэвхт хүдрийг олборлох, боловсруулахaд болон бусад Монгол улсын дотоод хэрэгцээнд хэрэглэж ирсэн хаягдлыг гэж зааж өгье. Тэрнээс биш, гадны импортоор хаягдал орж ирж булшлах биш гэдгээ тов тодохой зааж өгье. Тэгэхгүй бол наадах чинь гаднаас хаягдал вагоноор орж ирээд булшлaна гэсэн ойлголт давхар орж байна” гэж сануулж байсан ч (41) түүний тавьсан маш тодорхой санал тусгагдсангүй өнгөрчээ.

Улмаар цөмийн бодлогын төслийг УИХ-ын 2009 оны 6 сарын 19-ний хуралдаанаар анхлан авч хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Энхбат мөн л 4.4 болон 4.5 дугаар заалтуудыг зааж “Энэ тогтоолын хамгийн гол заалт, хуулийн цоорхой гэнэ үү, хамгийн гол нууц бэлтгэгдсэн заалт бол энэ байх шиг байна. Цөмийн цацраг гэдгийн хаягдлыг булшлах тухай асуудал. Үгүй ээ, үнэхээр үнэн. Баригдсан баригдсан. Үнэхээр Монгол Улсын ерөөсөө стратегийн хувьд Монголыг хамгийн их сонирхож байгаа цэг бол булшлалтын асуудал шүү дээ. Бид цацраг идэвхт бодисыг олборлож болно… Бид бол өнөөдөр цацраг идэвхт бодисыг ашиглах, магадгүй ганцхан цахилгаан станц байгуулах тухай ярьж байгаа. Энэ булшлалтын бизнес бол өөрөө тусдаа бизнес. Энийг энэ дээр хольж ярьж ерөөсөө болохгүй. Тийм учраас энэ булшлалт гэдэг заалт орж байгаа тохиолдолд энэ 4.5 дугаар зүйлийг бол ерөөсөө эсэргүүцэх хэрэгтэй Их Хурлын гишүүд ээ. Энэ бол өөр зүйл байхгүй юу. Цацраг идэвхт бодис олборлоно гэдэг бол тусдаа бизнес. Булшлана гэдэг бол тусдаа бизнес” гэж байжээ. Түүнийг Л. Гүндалай гишүүн дэмжиж ”xэрвээ бид өөрсдөө Монгол нутаг дээрээ цацраг идэвхт бодисыг боловсруулах юм бол зөвхөн дотоодынхоо өөрийнхөө хаягдыг булшилъя” гэж хэлж байжээ (42).

Харин УИХ-ын дарга Д. Дэмбэрэл хариуд нь “Өөрийнхөө ашиглалтын үед булшлахаа нарийн технологиор булшилъя гэдэг чинь зөв л явж байна шүү дээ. Одоо тэгээд ямар юм яриад байгаа юм бэ. Ойлгомжтой юман дээр одоо юм яриад байх юм та нар… энэ зөв л явж байна” гэх мэтчилэнгээр уурсаж “Хоёрын хоёр байнгын хороо хэлэлцээд, ажлын хэсэг ажиллаад, ороод ирэхэд эцэст нь тэр рүүгээ дайраад л, нөхдийгөө хүндэтгэхгүй энэ чинь эвгүй” гэж хэлжээ (42).

Ингээд санал хураахад 52 гишүүний санал 50, 50 хувиар тэнцсэн тул Б. Долгор нарын төсөл санаачлагчдийн оруулж ирсэн хуудуутай томъёолол хэвээр үлдсэн байна (42). Ийнхүү Монгол улсад тодорхойгүй гаралтай цөмийн хог хаягдал хадгалагдах, булшлагдах эх үндэс Цөмийн энергийн бодлогын 4.4, 4.5 дугаар заалтуудаар хуульчлагдан батлагджээ.

УИХ-ын дийлэнх гишүүдийн хувьд гэвэл эх орныхоо ирээдүйг боддоггүйдээ ч биш харин тухайн асуудлаар таг харанxуй учраас бусдынхаа амыг хараад баталчихсан бололтой. Үүнийг 2009 оны 6 сарын 4нд цөмийн энергийн бодлогын төслийн асуудал УИХ-д анх орж ирэхэд Э. Бат-Үүл гишүүний хэлж байсан “…яг үнэндээ энэ цөмийн түлш олборлох, боловсруулах, түүний олон улс дээрх худалдаа, олон улсад энүүгээр далимдуулж хийдэг тоглоом, хуйвалдаан энийг бид нар ерөөсөө мэдэхгүй байхгүй юу. Бид А ч байхгүй энэ дээр” гэсэн үгc баталж байна (43).

Дашрамд дурьдахад, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн 1 дүгээр хавсралтаас үзвэл цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж байгуулах ажлыг Цөмийн Энергийн газар гүйцэтгэж, БОЯ оролцохоор заасан бөгөөд 2010-2013 онуудад уг ажлыг хийж гүйцэтгэхдээ улсын төсвөөс 1 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 10 тэрбум төгрөг зарахаар тооцжээ (40).

“Цоорхойтой”Цөмийн энергийн тухай хууль

Цөмийн энергийн тухай хуулийн талаар цөөн хэдэн үг өгүүлсүү. Tyc хуулийг “Цөмийн энергийн бодлого” дээр ажилласан Б.Долгорын удирдсан ажлын хэсэг боловсруулсан байна. Журам ёсоор бол хуулийн төслийг батлахдаа холбогдох байнгын хороо, УИХ-аар 2 удаа хэлэлцэж баталдаг. Гэтэл дээрх хуулийг ганцхан өдөрт багтаан УИХ-аар эхний бас эцсийн удаа хэлэлцсэн болгож оромдоод, батaлснaac үзэхэд санамсартай эсвэл санамсаргүй аль нэг учраас эхнээсээ л “морьдохын хазгай” гэгч болсон ажээ.

Учрыг судaлвал С. Баяр тус хуулийг шуурхай батлахыг хичээнгүйлэн хүссэн (46) бөгөөд шадар туслах Б. Долгор, Д. Дэмбэрэл нар даргынхаа хүсэлтийг гүйцэлдүүлэх гэж ихэд чармайжээ. Xууль батлагдах 2009 оны 7 сарын 16-ны өдөр С. Баяр Цөмийн Энергийн газрын дарга С. Энхбатын хамтаар Наран улсад оччихсон, Японы Ерөнхий Сайд Таро Асотой цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцээр хийж, Японы Байгалийн нөөц, эрчим хүчний газартай цөмийн энергийн салбарт хамтын ажиллах санамж бичиг байгуулж явсан ажээ (44,45).Энэ талаар УИХ-ын гишүүн П. Алтангэрэл “ Ерөнхий сайд С.Баяр Японд айчилж төрийн бодлогын төвшинд хэлэлцээр хийж баримт бичигт гарын үсэг зурах хэрэгтэй болсон. Үүнээс өмнө эрх зүйн орчноо бүрдүүлсэн байх шаардлагатай болсон учраас Цөмийн энергийн хуулийг үдээс өмнө нь анхны хэлэлцүүлгийг хийгээд үдээс хойш нь баталсан юм” гэж саяхны ярилцлагадаа тайлбарласан байна (46).

Цөмийн энергийн хуулийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д. Энхбат, П. Алтангэрэл нараас цөмийн энергийн салбарын хяналтын тогтолцоог “лиценз олгодог, хянадаг, хэрэгжүүлдэг газар нь нэг дор” төвлөрснийг шүүмжилжээ (47). Мөн Д. Энхбат гишүүн цөмийн эх үүсвэрээ (цөмийн реактор) импортолсон улс орнууд тухайн реактороос гарсан цөмийн хаягдлыг хариуцдаг байтал манай хуулинд ийм юм тусгаагүйг заажээ. Түүнчлэн цөмийн хаягдлыг булшлах асуудлыг компани “өөрийн зардлаар хэрэгжүүлнэ” гэсэн нь цөмийн хаягдлыг нууцаар булах боломж олгож байгаа болон энэ бүх зүйлийг хуулинд нарийвчлан тусгалгүйгээр “Засгийн газар журмаар зохицуулна” гэснийг шүүмжилсэн байна (47).

П. Алтангэрэл гишүүн “Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого”-д Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас гаргасан дүрэм, журам, олон улсын стандартыг мөрдөнө” гээд “цөмийн хяналтын байгууллага нь хөндлөнгийн байна” гэж заасан aтлaa Цөмийн энергийн хуулиндаа болохоор хяналтыг Цөмийн Энергийн газрын нэг хэлтэс (Изотоп контор) хэрэгжүүлэхээр төлөвлөж, хяналтыг агентлагийн бүтцэнд оруулсан нь бодлогоо ноцтой зөрчсөн явдал боллоо гэж үзжээ. Oлон улсын стандартаар “Засгийн газар нь цөмийн төхөөрөмжийг хариуцсан, түүнчлэн цөмийн технологийг дэмжих чиг үүрэг бүхий аливаа байгууллагаас хараат бус бие даасан хяналтын байгууллагыг байгуулж ажиллуулах ёстой” гэж заасан байдаг ажээ(48). Түүнчлэн, Цөмийн Энергийн газрын дарга нь улсын ерөнхий байцаагч, төрийн өмчит “”-” компанийн ТУЗ-ийн дарга, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргын сонгуультай тул бүх эрх мэдэл С. Энхбат гэдэг нэг хүнд төвлөрснөөр хяналтын тогтолцоог үгүй болгож байна гэж хэлж байв (48).

Улмаар П. Алтангэрэл, Ч. Улаан нарын гишүүдээс хуулийг ганц өдөр яаран сандран хэлэлцэж батлалгүй намрын чуулганаар сайтар эргэцүүлж байж шийдэх санал тавьсан (49). Гэвч УИХ-ын дарга Д. Дэмбэрэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс яаруулсан, энэ асуудлаар олон байгууллага, улсуудтай гэрээ хэлцэл хийх шаардлагатай гэж тайлбарлаад нэмэлт санал зөвлөмж байвал намрын чуулганаар оруулж ирэхийг зөвлөжээ (49). Нэр дурьдсан гурван гишүүн хамтарч хуулинд нэмэлт оруулна гэж нийтэд мэдэгдэж байсан ч (50) асуудал тэгсгээд замхарсан байна.Гэвч үнэндээ П. Алтангэрэл гишүүн цөмийн энергийн асуудлын цогтой дэмжигч байсан бөгөөд “МонAтом”-ын захирал Р. Бадамдамдинтай АНУ-д хүртэл айлчилж, туршлага судалж явсан талаар удахгүй өгүүлэх болно.



Хуулийн бусад “цоорхойнууд”

Цөмийн Энергийн хуулийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, хуулийн төслийн 3.1. Цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг гэж засахаар С.Бямбацогт, Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн, Д.Одхүү нарын гишүүдийн гаргасан саналыг УИХ-аас дэмжжээ (51). Чин үнэндээ бол бүр анх “цөмийн энергийн бодлогыг” хэлэлцэж байхад энэ асуудал дээр Д. Одхүү гишүүн “Монгол улсын дотоод хэрэгцээнд хэрэглэж ирсэн хаягдaл” гэж маш тодорхой зааж хэлж байсан билээ (41).Гэвч хуулийг засч найруулах явцад “Монгол улсын дотоод хэрэгцээнд ашигласан хаягдал” гэдэг томьёолол “өөрийн орны цацраг идэвхт хаягдал” гэсэн хоёрдмол утгатай хэлц үгээр солигдсоныг (51) тухайн үеэд ихэнх гишүүд анзаараагүй бололтой.

Уг нь бол тухайн үед хууль санаачлагч Б. Долгор сайд хүртэл “… гаднаас импортолж оруулж ирээд хог хаягдлыг булшлах тухай ямар нэгэн ойлголт бол байхгүй. Зөвхөн тодорхой хяналтын доор энэ асуудлууд маань шийдэгдэх, зөвхөн өөрийнхөө ашигласан хэрэглэсэн ийм асуудал дээр шийдэгдэх ийм боломж нөхцөл нь хуулиараа тавигдаж байгаа юм” гэж тайлбарлаж байсан нь хурлын протоколд үлдсэн байна (52). Харамсалтай нь тус хууль батлагдаад 2 жил болоогүй байхад хуулийн тайлбар томьёог хоёрдмол утгатай зохиосны уршиг нь гарч эхэллээ. Дээрх томьёоллыг овжноор урвуулан ашиглаж, “өөрийн орны хаягдал” гэдэгт Монголоос гаралтай уранаар үйлдвэрлэсэн бусад орны ашигласан цөмийн түлшний хаягдал бас орно, цөмийн хаягдлаа эргүүлж авдаг олон улсын жишиг байдаг гэж энд тэндгүй зарлагчид бий болжээ (53).

Тэр бүү хэл, 2000 оны 11 сарын 03-ны хууль УИХ-аар батлагдсан аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглох хуулийг хэрхэн мадлахаа ч тэр бүлэглэлийнхэн бодож олжээ. Асар их хор хөнөөлтэй цөмийн түлшний хаягдлыг Монгол улсад булшлах нэг арга бол хаягдал түлшийг хог шаар биш харин “баялаг”, “дахин боловсруулах боломжтой чухал ач холбогдолтой, өндөр үнэ цэнэтэй түүхий эд” гээд нэрлэчихвэл Монгол улсад нэвтpүүлэх боломжтой гэж 2011 оны 6 сарын 14-нд гарсан Конгрессийн судалгааны тайланд дурьдсан байдаг (54). Тэгвэл УИХ-ын гишүүн П. Алтангэрэл, ГХ-ийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, академич Б. Чадраа нар яг тийм зүйл ярьcaap явaа билээ (46, 53c, 55).

Одоо С. Баярын Засгийн газрынасуудалд эргэн орье. С. Баяр Токиогоос ирэнгүүтээ Цөмийн энергийн хууль батлагдсан тул гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсноотүншүүддээ яаравчлан дуулгав. 8 сарын 6-нд Монголд суугаа Францын Элчин сайд Жан Поль Дюмоныг хүлээн авч уран олборлох чиглэлээр хамтран ажиллах засгийн газар хоорондын гэрээ байгуулахыг дэмжиж буйгаа, мөн Францын “Арева” групптэй хамтран ажиллах боломжтой болсoн баяртай мэдээг хүргэхээ мартсангүй (56).

8 сарын 25-нд ОХУ-ын eрөнхийлөгч Медведев айлчилж, “Дорнод Уран” ХХ хамтарсан компани байгуулах тухайгэрээ байгуулaв. Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, ОХУ-ын талыг төлөөлж “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн eрөнхий захирал С. Кириенко нар гарын үсэг зурав (57,58, 59).

2009 оны 9 сард ерөнхийлөгч Ц. Элбэгдорж анхныхаа айлчлалыг Энэтхэг улсаас эхэлсэн бөгөөд Энэтхэгийн ерөнхий сайдтай ураны хэлэлцээр хийж, цөмийн түлшээр хангах пакт гэрээ байгуулаад, 25 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлтэй эргэж иржээ. Цөмийн түлш ханган нийлүүлэх гэрээ байгуулсан тухай дэлхий нийтээр бичиж байхад ерөнхийлөгчийн айлчлалын тухай дэлгэрэнгүй мэдээ бүхий Ц. Элбэгдоржийн http://president.mn сайт л ганц ч удаа дурьдаагүй бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан гэдгээс цаашгүй байсан нь хачирхалтай (60,61,62, 63,64).

2009 оны 10 сард Францын “Арева” группын тэргүүн Ц. Элбэгдoрж, С. Баяр нартай уулзаж, ураны салбарт хамтран ажиллахаар тохиролцоод, Цөмийн Энергийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв (65). Баримт бичигт Францын “Арева” группын тэргүүн Анн Лувержoн, Монголын талаас Цөмийн Энергийн газрын даргаС. Энхбат нар гарын үсэг зуржээ (66). Анн Лувержон Монгол улс цөмийн энергийн хууль баталсанд сэтгэл хангалуун байна гэж тэмдэглэж байснаас (67) үзвэл С. Баяр 3 сард авсан даалгавраа сайн биелүүлсэн бололтой.

2009 оны 10 сарын 12-нд ерөнхий сайдын 96-р захирамжаар Цөмийн Энергийн газрыг улам өргөжүүлж, орон тоог нэмэгдүүлсэн бөгөөд тус захирамжийг тэргүүн шадар сайд Н. Алтанхуяг батaлсан байна.Харин С. Баяр 2009 оны 10 сарын 26-нд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрбээр өөрийн залгамжлагчаар тухайн үeд Гадаад Хэргийн сайд байсан С. Батболдын нэрийг дэвшүүлж, 10 сарын 29-нд ажлаа шилжүүлжээ.

С. Баяр Монгол улсын ерөнхий сайдын сэнтийд залрах 23 сарын хугацаанд дараахь зүйлийг хийж гүйцэтгэжээ:

OХУ, Япон, Франц, Энэтхэг улсуудтай ураны салбарт хамтран ажиллах санамж бичгүүдийг үзэглэж, гэрээ хэлэлцээр байгуулсан
ОХУ-тай ураны гэрээ хэлэлцээр хийж, хамтарсан үйлдвэр байгуулах талаар Монголын ураны уурхайг ашиглах эрх олгож, хариуд нь ОХУ-аас 300 сая ам. долларын зээл авсан
С. Баярыг ерөнхий сайд байхад Ц. Элбэгдорж ерөнхийлөгч болж, Энэтхэгт цөмийн түлш ханган нийлүүлэх пакт гэрээ байгуулсан
Францын “Арева” бүлэгтэй, мөн Японы Засгийн газартай санамж бичиг байгуулсан
Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр болон цөмийн энергийн хуулийг боловсруулж батлуулсан
Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захиралтай 2 удаа уулзаж, цөмийн хууль боловсруулахад туслалцаа зөвлөмж авсан
Гадны дэмжлэгтэй боловсруулсан бодлого, хууль нь гадны ашигласан цөмийн түлшний хаягдлыг Монголд булшлах боломжийг олгосон, эрх мэдлийг ерөнхий сайд болон С. Энхбат нарт төвлөрүүлсэн, хяналт султай, цоорхой ихтэй болсон
Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж байсан өдөр С. Баяр Японд айлчилж, цөмийн салбарт хамтpaн ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дутуу дулимаг хууль гаргахыг яаравчлуулсан. Улмаар Канадын “Хан Ресурс” компани Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгч 200 сая ам.доллар нэхэмжлэх болжээ.Түүнчлэн ОХУ-тай хамтарсан Дорнод-Уран компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрээд байгаа.
Цаашид энэ чиглэлээр ажиллах С. Энхбат, Р. Бадамдамдин, Б. Долгор, А. Ундраа, С. Оюун, Д. Зоригт гэсэн шадар хүмүүсээсээ бүрдсэн “ураны бүлэглэлийг” байгуулж үлдээжээ. Тэдний заримаас товч дурьдвал:
Уран олборлох лизенз олгох, олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, булшлалтыг хэрэгжүүлэх бүх эрхийг төвлөрүүлсэн С. Энхбат даргатай Цөмийн Энергийн газрыг бaйгуулсaн
Оросын РосАтомын ихэр Р. Бадамдамдин захирaлтай “МонAтом” төрийн өмчийн компанийг байгуулсaн
Б. Долгор
М. Энхболдын засгийн газарт ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б. Долгорыг ерөнхий сайд С. Баяр Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын даргаар тавьсан. Хариуд нь Б.Долгор өөрийн биеийг хайрлалгүй хүчин зүтгэсэн. Чухамхүү тэрээр Цөмийн Энергийн хуулийг санаачлан боловсруулахад гар бие оролцож, хуулийг цээжээрээ хамгаалж, батлуулсан гол хүмүүсийн нэг. Б. Долгор хатагтай даргыгаа өмөөрсөндөө хэвлэлээр худал ярьж байсан удаатай.

Тухайлбал, 7 сарын 22-нд сурвалжлагч түүнээс “хуулийг яаран батлах хэрэггүй гэж зарим гишүүд хэлж байсан, Засгийн газраас шавдуулсан болоод баталчихав уу” гэж асуухад: “Ерөөсөө яараагүй. Хэлэлцдэг журмаараа хэлэлцэж, баталсан. Яах вэ, зарим гишүүн “Бид саналаа хэлж амжсангүй” гэж байна билээ. Тэд байнгын хороогоор хэлэлцэх үед саналаа хэлээгүй байж батлагдсан хойно нь хариуцлагагүй үг хэлж байгаа нь утгагүй юм..” гэж хээв нэг залж байсан (68). Үнэндээ Цөмийн энергийн хууль тогтсон хэв журмыг эвдэж хуулийг ганцхан өдрийн хэлэлцүүлгээр батлагдсан нь гэрчлэх баримттай билээ (46, 49).

Цөмийн энергийн хуулийг зүтгүүлж, чадах чинээгээрээ дэмжиxдээ Б. Долгор цөмийн аюул, хор хөнөөлийг үгүйсгэж ярьж явсан (69). Цөмийн энергийн хуулинд Б. Одхүү гишүүн болон бусдын тавьсан санал бүрэн зөвөөр тусгагдаагүй нь мөн түүнтэй холбоотой байх магадлалтай. Б. Долгор 2009 оны 9 сарын 14-нд Францын элчин сайд Жан Поль Дюмоныг хүлээн авч цөмийн энергийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар ярилцаж, ирээдүйг сайхнаар зөгнөж байсан (70). Гэвч Цөмийн энергийн хууль батлагдсанаар түүний хэрэг дууссан бололтой. Ерөнхий сайд С. Батболд шинэ албандаа орсноос хойш 10-хан хоногийн дараа Б. Долгорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ…

А. Ундраа
АНУ-д цөмийн физикээр докторын зэрэг хамгаалж, Стэнфордын их сургуульд зочин профессороор ажиллаж байсан А. Ундраа 2008 онд АНУ дахь тогтсон амьдрал, нэр хүндтэй албаа орхиод Монголд ирсэн. Шадар сайд М. Энхболдын нагац дүү болох тэрбээр Гадаад Хэргийн сайд Оюунд ураны асуудлаар зөвлөх болсонд С. Баяр оролцсон байх талтай.

Нөгөөтэйгүүр, А. Ундраа нь АНУ-ын Эрчим хүчний Яамны харьяа Ливерморийн цөмийн лабораторид ажиллаж байсан бөгөөд АНУ-д байнга оршин суух эрх бүхий “ногоон картны” эзэн билээ.

А. Ундраа нь 2008 онд сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад, 2009-2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргаaр ажилласан гэж намтартаа бичжээ (71). Харин 2010 оноос эхлэн Гадаад Хэргийн сайд Г. Занданшатарын зөвлөхөөр, 7 сараас нь тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллах болсноор ураны асуудалд илүү идэвхтэй оролцох болж, уранаа олборлож, шар нунтаг боловсруулаад гадагш худалдаад, хаягдал түлшийг эргүүлэн авах асуудлыг тууштай дэмжиж ирсэн. Энэ талаар дараачийн цувралд дэлгэрэнгүй өгүүлэх болно.

С. Оюун
2008 оны 5 сарын 5-7-нд С. Оюун гадаад хэргийн сайд байхдаа Францад айлчилсан байна. Тэрбээр очсон нэн даруйдаа буюу 5 сарын 5-ны өдөр Францын төр засаг асар их нөлөөтэй цөмийн эрчим хүчний тэргүүлэгч “Арева” группын ерөнхийлөгч Анн Лувержон, нүүрс шингэрүүлэх технологийн Аксенс компанийн ерөнхийлөгч Жан Сентена нартай уулзсан байна. Харин 5 сарын 6-нд Гадаад болон Европын хэргийн сайд ноён Бернар Кушнэртэй уулзаж, албан ёсны гэрээ хэлэлцээр хийжээ (72).

С. Оюуны удирддаг “Зориг Сан”-гийн 10 жилийг тохиолдуулан 2008 онд гаргасан тайланд тус Сангийн ТУЗ-д Р. Бадамдамдин, С. Батболд нар ордог гэснээс үзэхэд С. Оюун гишүүн тэдгээр эрхмүүдтэй ажил хэргийн дотно харилцаатай ажээ (73). Бүр их сонин зүйл гэвэл тус тайлангийн 5, 9-р хуудсанд “Зориг Cан”-гийн хандивлагч байгууллагуудын жагсаалтанд “Rio Tinto Mongolia”, “Khan Resources”, Францын “Арева” групп бичигдсэн байна.

С. Оюун гишүүн 2009 оны эхээр Цөмийн энергийн хууль батлахтай холбогдуулан байгуулсан Э. Бат-Yүлийн тэргүүлсэн ураны асуудлаaрх ажлын хэсэгт орж ажиллаж байсан.

С. Оюун Гадаад Xэргийн сайд байхдаa өөрийн ураны зөвлөхөөр 2008 онooс А. Ундрааг авч ажиллуулж байсан бөгөөд удалгүй А. Ундраагийн байгуулсан “МонАме” хэмээх цөмийн физик судлалыг Монголд хөгжүүлэхийг зорьсон ТББ-ын ТУЗ-ын захирал болжээ.“МонАме”-гийн төлөөлөн удирдах зөвлөлд “МонAтом”-ын Р. Бадамдамдин ч бас байдаг байна (74).





Эх сурвалжууд:

(1) АНУ-ын дэд ерөнхийлөгч 67 жилийн дараа ирлээ. Нийгмийн толь сонин, 2011 оны 8 сарын 23-ны дугаар №163 (1458).

(2) Дмитрий Косырев. Кремль возвращает Монголию: Владимир Путин договорился в Улан-Баторе о восстановлении отношений двух стран в прежнем объеме. Азиатская Библиотека мэдээллийн цахим хуудас. http://asiapacific.narod.ru/countries/mongolia/russia_mongolia.htm

(3) Б. Эгшиглэн. III цахилгаан станцыг түшиглэн шинэ станц байгуулах нь аюулгүй байдалд халтай. Өдрийн сонин, 2011 оны 5 сарын 19-ний дугаар. http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=19204&vmet_main=6901

(4) Wang Peiran. Mongolia’s Delicate Balancing Act. China Security сэтгүүл, 2009 оны 5-p боть, дугаар № 2. World Security Institute.http://www.chinasecurity.us/index.php?option=com_content&view=article&id=285

(5) Хятад хэлнээс тоймлон орчуулсан Олоннарс. Тайваны цөмийн хаягдлыг Оросууд Монголд булна. Дэлхийн Мэдээ сонин, 2004 оны 5 сарын 28. http://tsahimurtuu.mn/main/20040601306.htm

(6) Cудлаач Д. Ганхуяг. Цөмийн хаягдал аль эртнийх… Хувийн блог, 2011 оны 4 сарын 2. http://gankhuyag.wordpress.com/2011/04/02/hjdhei/

(7) Московская декларация. Принята Президентом России Владимиром Путиным и Президентом Монголии Намбарыном Энхбаяром 8 декабря 2006 года в Москвe. Президент России албан ёсны цахим хуудас. http://archive.kremlin.ru/interdocs/2006/12/08/1726_type72067_115119.shtml?type=72067

(8) Пресс-релизы Посольства России в Монголии. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудас. http://www.mongolia.mid.ru/press_33.html

(9) Монгол-Оросын бизнес форум өндөрлөлөө. Оросын сан ТББ-ын цахим хуудас. http://www.russianfund.org.mn/modules.php?name=News&file=article&sid=9

(10) Пресс-релизы Посольства России в Монголии. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудас. http://www.mongolia.mid.ru/press_38.html

(11) Russia-Mongolia uranium agreement signed. Олон Улсын Цөмийн Энергийн Нийгэмлэгээс (World Nuclear Association) эрхлэн гаргадаг World Nuclear News цахим сэтгүүл. 2008 оны 4 сарын 11. http://www.world-nuclear-news.org/ENF-Russia-Mongolia_uranium_agreement_signed_-110408.html

(12) Россия хочет монгольского урана. Забайкальское Информационное Агентство мэдээллийн агентлаг, 2008 оны 4 сарын 14. http://zabaikalye.ru/news/15422

(13) РФ готова приступить к разработке ТЭО строительства АЭС в Монголии. Москва, РИА Новости мэдээллийн агентлаг, 2008 оны 4 сарын 11. http://ria.ru/economy/20080411/104824995.html

(14) Oлон улсын атомын энергийн агентлагт ажлын айлчлал хийв. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны мэдээ, 2008 оны 4 сарын 17. http://news.gogo.mn/r/24401

(15) Developing multinational radioactive waste repositories: Infrastrutural framework and scenarios of ccoperation. IAEA-TECDOC-1413. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, 2004 оны 10 сар. http://www-pub.iaea.org/MTCD/publications/PDF/te_1413_web.pdf

(16) О Российско-Монгольских отношениях. Справочное отношение. Департамент информации и печати МИД РФ. ОХУ-ын Гадаад Хэргийн Яам, 2009 оны 2 сарын 19. http://www.mid.ru/ns-rasia.nsf/1083b7937ae580ae432569e7004199c2/66090e17a71e46a6c3256e2a00434449?OpenDocument

(17) С.Баярын үлдээсэн “мөр” буюу В.Живовын өгүүлсэн “найрамдал”. Баабар. Baabar.mn цахим хуудас, 2010 оны 3 сарын 30. http://www.baabar.mn/content/1687.shtml

(18) Россия и Монголия начнут сотрудничать, но неизвестно когда. Забайкальское информационное агентство мэдээллийн агентлаг, 2008 оны 6 сарын 2. http://www.atomsib.ru/press_center/1238/

(19) Премьер-министр Монголии посетит уранодобывающее предприятие в РФ. Москва, РИА Новости мэдээллийн агентлаг, 2008 оны 5 сарын 23. http://ria.ru/economy/20080523/108233561.html

(20) Цөмийн энергийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол. Дугаар 263. 2008 оны 6 сарын 25. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=37455

(21) Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай Засгийн газрын тогтоол. Дугаар 64. 2008 оны 12 сарын 24. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=41695

Хавсралт: http://www.legalinfo.mn/insys/lawchangepr.php?vlawaddid=25330

(22) Marubeni expressed its interest in uranium exploitation. Business-mongolia.com мэдээллийн цахим хуудас. 2008 оны 11 сарын 8. http://www.business-mongolia.com/mongolia/2008/11/06/marubeni-expressed-its-interest-in-uranium-exploitation/

(23) “Marubeni” wins the right to exploit uranium deposit in Mongolia. Business-mongolia.com мэдээллийн цахим хуудас. Эх сурвалж Nikkei Japan сонин. 2009 оны 1 сарын 5. http://www.business-mongolia.com/mongolia/2009/01/05/%E2%80%9Cmarubeni%E2%80%9D-wins-the-right-to-exploit-uranium-deposit-in-mongolia/

(24) Mongolia asks China for $3 billion crisis loan. The China Post сонин, 2009 оны 1 сарын 16. http://www.chinapost.com.tw/business/asia/other/2009/01/16/192331/Mongolia-asks.htm

(25) Госкорпорация «Росатом» и правительство Монголии намерены создать совместное предприятие по добыче и переработке урана. Иркутск, Сибирские Новости сонин, 2009 оны 1 сарын 22. http://www.snews.ru/index.php?id=13431&eva_site=c66fd322d363aba971627d6871fdd4b8#

(26) “Росатом” намерен создать СП с Монголией по разработке урана. Иркутск, РИА Новости мэдээллийн агентлаг, 2009 оны 1 сарын 22. http://ria.ru/economy/20090122/159836274.html

(27) М. Черкасова, В. Дзагуто. “Росатом” извлечет уран из монгольских недр. “Коммерсантъ” сонин, 2009 оны 1 сарын 23. №11 (4066). http://www.kommersant.ru/doc/1106779

(28) Tөрийн өмчит компани байгуулах тухай Засгийн газрын тогтоол. Дугаар 45. 2009 оны сарын 11. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=44115

(29) MонАтом XXК. Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн Энергийн газрын цахим хуудас. http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=section&layout=blog&id=3&Itemid=44&limitstart=9&el_mcal_month=3&el_mcal_year=2062

(30) MонАтом компаний тухай. “МонAтом” XXK цахим хуудас. Шинэчилсэн 2008 оны 8 сарын 9. http://monatom.mn/index.php?option=com_content&view=article&id=70&Itemid=27&lang=mn

(31) Россия предоставит Монголии кредит на $300 млн – Путин. Москва, РИА Новости мэдээллийн агентлаг, 2009 оны 3 сарын 17. http://ria.ru/economy/20090317/165164685.html

(32) Mongolian PM Meets with French Counterpart. The UB Post сонин, 2009 оны 3 сарын 26. http://ubpost.mongolnews.mn/index.php/2011-07-24-01-42-01/2759-mongolian-pm-meets-with-french-counterpart

(33) С.Баяр: Ураны салбарт эрх зүйн орчноо тодорхой болгох ‘гэрийн даалгавар” авлаа. 2009 оны 3 сарын 24. http://www.vip76.mn/bayar/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/3512-sbayar-urany-salbart-erx-zuin-orchnoo-todorxoi-bolgox-geriin-daalgavarq-avlaa.html

(34) С.Баяр Мохамед Элбарадей нар хэлэлцээ хийлээ. 2009 оны 4 сарын 23. http://www.vip76.mn/medee/zasgiin-gazar/3893-sbayar-moxamed-elbaradei-nar-xelelcee-xiilee-.html

(35) Айкаүа Харуюки. Монголд цөмийн оршуулгын газар барих гэрээ энэ онд батлагдана. Mайничи шимбүн сонин, 2011 оны 7 сарын 31. Орчуулсан: М.Сугар-Эрдэнэ. http://www.inet.mn/?vfile=14&vmet_id=42009&vmet_main=1015&vt=archive&vl=archive&vdate=&vofile=06z8i30&left=yes&vpage=1

(36) РФ и Монголия сумеют договориться о добыче урановой руды – Путин. Улаанбаатар, РИА Новости мэдээллийн агентлаг, 2009 оны 5 сарын 13. http://ria.ru/economy/20090513/170943268.html

(37) РФ и Монголия должны ускорить создание СП по добыче урана – Баяр. Улаанбаатар, РИА Новости мэдээллийн агентлаг, 2009 оны 5 сарын 13. http://ria.ru/economy/20090513/170931580.html

(38) Пьер Сидибе. Постепенно по степи: Владимир Путин посетил Монголию. “Российская газета” сонины дугаар №4909 (85), 2009 оны 5 сарын 14. http://www.rg.ru/2009/05/14/putin-mongoliya.html

(39) Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 26-ны өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны протокол. 2-р хуудас.http://www.parliament.mn/new/content/category/view/mid/10/itemid/182/id/2777

(40) Цөмийн энергийн хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 222. 2009 оны 7 сарын 22. Хавсралтууд. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=27850

(41) Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 26-ны өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн Д. Одхүүгийн хэлсэн үг, 20, 21-22-р хуудсууд.

http://www.parliament.mn/new/content/category/view/mid/10/itemid/182/id/2777

(42) Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр (Баасан гараг)-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн Д.Энхбат, Л. Гүндалай, Д. Дэмбэрэл нарын хэлсэн үг, 46-48 хуудас.

http://www.parliament.mn/new/content/category/view/mid/3/itemid/164/id/3396

(43) Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. Э. Бат-Үүл гишүүний хэлсэн үг, 94-95 хуудас.

http://www.parliament.mn/new/content/category/view/mid/3/itemid/164/id/3198

(44) Japan, Mongolia agree to cooperate in uranium ore development. Эх сурвалж: Токио, Ассошиэйтэд Пресс, 2009 оны 7 сарын 16. http://www.breitbart.com/article.php?id=D99FIFP01&show_article=1

(45) Japan and Mongolia sign Memorandum of Cooperation. Токио дахь Citizen’s Nuclear Information Center байгууллагаас гаргадаг News Watch мэдээллийн хуудас дугаар №132. 2009 оны 9-10 сар. http://cnic.jp/english/newsletter/nit132/nit132articles/nw132.html#mongolia

(46) Ц. Ургамал. П.Алтангэрэл: Цөмийн хаягдлаа Монголд булах сонирхол бусад улс оронд байсныг үгүйсгэхгүй. Зууны Мэдээ сонин, 2011 оны 6 сарын 3. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-yarilclaga/25542-paltangerel-comiin-xayagdlaa-mongold-bulax-sonirxol-busad-uls-orond-baisnyg-uguisgexgui.html

(47) Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн Д. Энхбатын хэлсэн үг, 101, 41-42 хуудас.

http://www.parliament.mn/new/content/category/view/mid/3/itemid/164/id/3413

(48) Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн П. Алтангэрэлийн хэлсэн үг, 44-45 хуудас.

http://www.parliament.mn/new/content/category/view/mid/3/itemid/164/id/3413

(49) Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн П. Алтангэрэл, Ч. Улаан, Д.Дэмбэрэл нарын хэлсэн үг, 102-104 хуудас.

http://www.parliament.mn/new/content/category/view/mid/3/itemid/164/id/3413

(50) П.Алтангэрэл: Цөмийн энергийн хууль үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй. 2009 оны 7 сарын 20. http://vip76.mn/altangerelpg/xevleliin-yarilclaga/5831-paltangerel-comiin-energiin-xuuli-undesnii-ayuulgui-baidald-zanalxiilj-bolzoshgui.html

(51) Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг, 48 хуудас.

http://www.parliament.mn/new/content/category/view/mid/3/itemid/164/id/3413

(52) Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. ЗГХЭГ-ын дарга Б. Долгорын хэлсэн үг, 43 хуудас.

http://www.parliament.mn/new/content/category/view/mid/3/itemid/164/id/3413

(53) Уран болон түлш гадаад оронд нийлүүлээд гарсан хог хаягдлыг нь буцааж авдаг олон улсын жишиг стандарт, шаардлага байдаг мэтээр УИХ-ын гишүүн О. Чулуунбат, Л. Гантөмөр, Австри улсад суугаа Элчин сайд Ж. Энхсайхан, ГХ-ийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа нар 2011 оны 5 сард хэвлэл мэдээллээр удаа дараа ярилцлага өгсний заримыг дор дурьдав.

Б. Долзомаа. А.Ундраа: “Mainichi” cонин АНУ, Японы хог хаягдлыг Монгол Улс авна гэж үндэслэлгүй мэдээлэл гаргасан. Өдрийн сонин, 2009 оны 5 сарын 23. http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=19243&vmet_main=1017
Д. Оюун. Ураны шаарыг улс нь буцааж авдаг. 2009 оны 5 сарын 17. http://economy.news.mn/content/67142.shtml
Дуусдаггүй яриа–цөмийн хаягдал. Шууд нэвтрүүлэг. ТВ25. 2009 оны 5 сарын 21. А. Ундраа, О. Чулуунбат, Л. Гантөмөр нарын ураны түлшнийхээ хаягдлыг зайлшгүй буцааж авах ёстой тухай яриа. http://www.youtube.com/watch?v=YPT5SJqXihw&feature=related
(54) Сьюзан Лоренс. Mongolia: Issues for Congress. Конгрессийн Судaлгааны Алба. 2011 оны 6 сарын 14. Англи эх: http://www.fas.org/sgp/crs/row/R41867.pdfМонголоор хэсэгчлэн орчуулсан хэсэг: http://golomt.org/2011/06/23/0623/

(55) C. Зоригт. Академич Б.Чадраа: Монголчууд ухаантай болохоор атомын цахилгаан станц барихгүй бусад нь тэнэг учраас бариад байгаа юм биш. 2011 царын 5 сарын 24. Mass.mn мэдээллийн сайт. http://mass.mn/d/3028

(56) Prime Minister meets French Ambassador. 2009 оны 8 сарын 12. http://www.mongolianexperience.com/news/politics/100

(57) Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев нар улс хоорондын стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч Ц. Элбэгдожийн цахим сайт. Ерөнхийлөгчийн Tамгын Газар. 2009 оны 8 сарын 25. http://www.president.mn/mongolian/node/154

(58) Россия и Монголия создают СП по добыче урана. Улаанбаатар, РИА Новости, 2009 оны 8 сарын 25. http://ria.ru/politics/20090825/182288441.html

(59) Bruce Pannier. Russian President Signs China-Style Energy Deals With Mongolia. Radio Free Europe/Radio Liberty мэдээллийн сайт, 2009 оны 8 сарын 25. http://www.rferl.org/content/Russian_President_Signs_ChinaStyle_Energy_Deals_With_Mongolia/1807283.html

(60) Бибудата Прадхан. India, Mongolia Sign Civil Nuclear Agreement for Uranium Supply. Блумберг олон улсын санхүүгийн мэдээллийн сайт, 2009 оны 9 сарын 14. http://www.bloomberg.com/apps/news?pid=newsarchive&sid=agwXtwrJJHk8

(61) К. В. Прасад. India, Mongolia ink pact for uranium supply. The Hindu сонин, 2009 оны 9 сарын 14. http://www.thehindu.com/news/national/article20242.ece

(62) India, Mongolia ink uranium supply pact, four other agreements. Thaindian News сонин, 2009 оны 9 сарын 14. http://www.thaindian.com/newsportal/india-news/india-mongolia-ink-uranium-supply-pact-four-other-agreements_100247300.html

(63) India, Mongolia Sign for “Peaceful use of Radioactive Minerals & Nuclear Energy”. United Press International, 2009 оны 9 сарын 15. http://www.ecoworld.com/energy-fuels/india-mongolia-radioactive-minerals-nuclear.html

(64) Ц.Элбэгдорж: Ураны салбарт хамтран ажиллах сонирхлыг бид дэмжих болно. Ерөнхийлөгч Ц. Элбэгдожийн цахим сайт. Ерөнхийлөгчийн Tамгын Газар. 2009 оны 9 сарын 15. http://www.president.mn/mongolian/node/190

(65) Areva signs Mongolian memorandum. Олон Улсын Цөмийн Энергийн Нийгэмлэгээс (World Nuclear Association) эрхлэн гаргадаг World Nuclear News цахим сэтгүүл. 2009оны 10 сарын 7. http://www.world-nuclear-news.org/newsarticle.aspx?id=26268&terms=Mongolia

(66) БНФУ-ын “Арева” групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цөмийн Энергийн газрын цахим хуудас. http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=90:2009-10-05-10-15-09&catid=40:2009-09-30-06-42-31&Itemid=29

(67) Oбзор Прессы. Эх сурвалж: www.montsame.mn. 2009 оны 10 сарын 5. http://www.polpred.com/?ns=1&ns_id=178473&PHPSESSID=t56e8d3qs2vegk8lrci30rfss7

(68) Б. Долгор: Бидний эцсийн зорилго бол атомын цахилгаан станц барих. Хүмүүс сонин, 2009 оны 7 сарын 22. http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=274

(69) M. Ганцэцэг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор: Ураны лицензийг бусдад худалдвал шууд хураана. Зууны Мэдээ. 2009 оны 8 сарын 6. http://www.factnews.mn/news/view/index/id/4518

(70) Франц улсад сурах оюутны тоог нэмэгдүүлнэ. 2009 оны 9 сарын 16. http://hicheel.forumotion.com/t1139-topic

(71) Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Агваанлувсангийн Ундраа. Монгол улсын Гадаад Харилцааны Яамны сайт. http://mfat.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=328%3A2010-03-05-01-17-14&catid=74%3A2010-03-04-09-41-15&Itemid=105&lang=mn

(72) МУ-ын Гадаад хэргийн сайд С.Оюун БНФУ-д албан ёсоор айлчилж байна. 2008 оны 5 сарын 7. http://news.gogo.mn/r/26323

(73) Зориг Сангийн 10 жилд зориулсан тайлан. 1998-2008. http://www.docstoc.com/docs/75131615/ZORIG-FOUNDATION

(74) “MонАме” Судалгааны Төвийн ТУЗ-ын танилцуулга. http://www.monamescience.org/index.php?option=com_content&view=article&id=28&Itemid=22

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХЭД БЭЛЭН БОЛСОН МОНГОЛ ОРОН

2011 оны 9-р сарын 06, Мягмар гариг, 08:23
/Нийгмийн сэтгэл зүй, иргэдийн санал бодлын байдалд задлан шинжлэл хийсэн судлаачийн эргэцүүлэл/

Энэ жилийн зун шувтарч, намрын их ажил эхэллээ. Хүмүүсийн амралт шувтарч, түүнтэй хамт түр зуур боловч нам гүмхэн “амарсэн” их улстөр нойроос сэрж байна. Удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан “эвслийн”, “стандартын бус”, “хамтарсан” гэх зэрэг янз бүрийн тодотголтой явж ирсэн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагаанд албан ёсны үнэлэлт дүгнэлт өгнө. УИХ дахь намын бүлгүүд хаврын чуулганы төгсгөлд тус тусдаа хуралдаж санал бодлоо илэрхийлцгээсэн. Хоёр намын хамтарсан Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийн биелэлтэд АН-ын гишүүд хангалтгүй гэсэн дүн тавьсан. МАН-ын бүлгийнхэн ч хэрэгжилт сайн гэсэн дүн тавихаас зайлсхийж бултацгаасан.

Харин Засгийн газрын тэргүүн, сайдууд нь болохоор бид сайн ажиллаж байгаа гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эцэс төгсгөлгүй ярьж сурталчилж байгаа. Тэдний хамгийн хэлэх дуртай үг бол бид Оюу толгойн гэрээг байгуулж, олон жилийн гацааг арилгаж хөгжлийн хүрдийг эргүүлж чадлаа гэдэг. Бас Тавантолгойн үүцийг задалж ард түмнээ баяжуулах замыг шулуутгалаа гэж цээжээ дэлддэг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт түүхэнд байхгүй хэмжээгээр өслөө. Энэ бол бидний гавьяа, түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ гэцгээдэг. Хэн нь үнэн хэлээд, хэн нь худал яриад байна. Энэ асуултад хариулах гэж оролдъё. Тэгэхдээ өөрөө мэдэмхийрч үүнд шууд хариулах боломжгүй нь ойлгомжтой. Би бол эдийн засагч биш, нийтлэлч хүн. Тийм болохоор өөрийн захиалж уншдаг хэд хэдэн сонинд сүүлийн нэг жилийн дотор улстөрчид, эдийн засагчид, эрдэмтэд, иргэд дээрх гурван асуудлаар юү гэж бичиж санал бодлоо илэрхийлж вэ гэдэг дээр тулгуурлаж ярья гэж шийдлээ.

Хамтарсан Засгийн газрын хоногийн тоо гүйцэж байгаа бололтой

Хамтарсан Засгийн газар 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно. Өрхийн сарын дундаж орлогыг 1.0 саяас доошгүй төгрөгт хүргэнэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг гурав дахин өсгөнө гэж амласан. Гэтэл биелсэнгүй. “Өнөөдөр монголын 2,5 сая хүн амын 37,8 хувь нь ядуу, хөдөлмөр эрхлэх насны 1,1 сая орчим хүн ажилгүй гэсэн /2011 оны эхний зургаан сарын байдлаар/ судалгаа гарч байна” гэж “Зууны мэдээ” сонин анхааруулжээ. Тавантолгойд нүүрс тээвэрлэж буй 4000 жолоочийн 3000 нь хятад иргэд байна. Монголчуудын хүнсний аюулгүй байдалд хамтарсан Засгийн газар онцгой анхаарна гэж амласан боловч хүнсний бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны 90 хувийг өмнөд хөршөөс авдаг хэвээрээ байна. Долоо хоног бүрт ургийн нэг гажиг илэрч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна гэжээ. /Л.Хэрлэн “Хоёр намын хамтран ажиллах Мөрийн хөтөлбөрийн 90 хувь нь биелсэнгүй” /№138/3828, 2011.6.9/. Ноцтой баримт биш гэж үү?

“Эдийн засгийн өндөр өсөлт болгон үр ашигтай биш шүү дээ. Зарим орон яагаад эдийн засгийн өсөлтөө хязгаарладаг гэж бодож байна. Зүгээр л өсөлт ажиглагдаж байвал өрөөсгөл. Огцом өсөлт эргээд олон сөрөг үр дагавар дагуулдаг. Хамгийн түрүүнд эдийн засаг халдаг. Өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрнэ. Түүнээсээ болж их хэмжээний импортлогч болж хараат болно. Өр зээлд орно... Манайх шиг хүн амын гуравны нэг нь ядуу амьдралтай улсад нэг хувийн инфляц ч том дарамт болно. Монголбанкнаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг тоохгүй байх учиргүй” гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. /Эдийн засгийн өсөлт бүхэн сайн зүйл биш. /№146/4310, 2011.06.24/. Монгол Улсын Сангийн сайдаар цөөнгүй жил ажилласан гавьяат эдийн засагчийн амнаас энэ үг зүгээр ч нэг уначихаагүй л болов уу. Тэгэхлээр улс орны эдийн засгийн өсөлт сайн байгаа, бид сайн ажиллаж байна гэж өөрсдийгөө үнэлэх нь арай л эртдээд байнам бус уу. Эдийн засаг өсч, улс орон урагшлан хөгжиж байгаа юм бол манайд ядуурал яагаад буурахгүй байна вэ? Ажилгүйдэл яагаад өсөөд байгаа юм бол. Энэ асуултад сэтгүүлч Б.Номинчимэд тоо баримтаар хариулах гэж оролдсон байна. “Монголчууд бидний ядууралд хэн буруутай вэ?” хэмээх нийтлэлдээ тэрбээр “1990 онд дэлхийн нийт хүн амын 41,69 хувь нь туйлын ядуу гэсэн зэрэглэлд байсан бол 16 жилийн дараа 25,19 болтлоо буужээ. Гэтэл манай оронд ядуурлын хувь огтхон ч буурсангүй... Та бидний гурван хүн тутмын нэг нь буюу бараг 900 мянга гаруй монгол иргэн өдөр тутам өлөн зэлмэг аж төрдөг.

Өнөөдөр Монголын арилжааны банкууд дахь хадгаламжийн нийт дүн 2 их наяд орчим төгрөг байна гэсэн мэдээлэл байна. Дунджилбал нэг монгол иргэнд 750 мянга орчим төгрөгийн хадгаламж ногдоно. Монголчуудыг хэн ядуу гэх юм бэ? Гэтэл энэ мөнгөний 98 хувийг нийт хүн амын хоёрхон хувь эзэмшдэг аж” /”Зууны мэдээ”, №110/3800, 2011.5.6/. Сэтгэл сэртхийлгэмээр тоо байгаа биз? Хүн ам нь ийм ядуу зүдүү, өлсгөлөн гуйланчлалын байдалд аж төрж байхад Засгийн газар өөрийгөө маш сайн ажиллаж байгаа гэж яаж хэлж чадаж байнаа. Монголд баян, хоосны ялгарал бараг гэрлийн хурдаар өсч байгаа нь бодит үнэн юм. Үүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай “Ганган тэрэг уначихсан, гар утас барьчихсан, гадаад улсаар хэсүүчилчихсэн, газрын наймаа эрхэлчихсэн, гарын бэлтэй болчихсон монголчууд урд цагт хэзээ ийм олон байлаа. Хог новш ухчихсан, хонгил нүхэнд хоноглочихсон, хоолны шавхруу тамшаалчихсан, хоёр гараа тосчихсон монголчууд урд цагт хэзээ л ийм олон байлаа. Архинд донтчихсон, авгай хүүхдээсээ салчихсан, ажил хөдөлмөрөөс төсөөрчихсөн, аваарь осолд өртчихсөн, аллага зодоонд гаршчихсан, аав ээжийгээ гөвшчихсөн, авилгалд амташчихсан монголчууд хэзээ л ийм олон байлаа. Ажилгүйг нь ажилтай, авиргүйг нь журамтай, арчаагүйгий нь асрамжтай, авилгачдыг нь хазаартай болгоход төр засаг хүчин мөхөсдөж байна уу гэдгийг л тунгаан бодох хэрэгтэй юмсандаа” хэмээн Монголын нийгмийн өнөөгийн үнэн бодит байдлыг нүдэнд үзэгдтэл дүрслэн, халаглан бичжээ /”Өдрийн сонин”, 2010.06.29, №154/3544/. Бүтээл гаргах мөрөөдлөөр суралцдаг залуу/.

Хамтарсан Засгийн газрын нэрийн хуудас болсон Оюутолгойн гэрээ гэгч нь Монгол Улс, монголын ард түмний үндэсний эрх ашигт нийцэж байгаа юу гэдэгт эргэлзэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ардчиллын 13-ын нэг Дарь.Сүхбаатар “Оюутолгойн гэрээг хянаж үзэх гэдэг дээр хатуу зогсож байгаа” /”Зууны мэдээ”, №293/3671, 2010.12.9/. Аливаа түүх, тэр тусмаа ардчиллын түүх үнэн байх ёстой/ гэж мэдэгдсэн бол Баабар “Оюутолгойн гэрээ тун тааруу болсон” гэж баталжээ /”Өдрийн сонин”, №194/3826/, 2011.05.18/. УИХ-ын гишүүн Н.Батбаяр Монголоо худалдсан хэрэг мөн биз дээ? гэж сурвалжлагчаас асуугаад “Хатуухан хэлбэл луйврын гэрээ болжээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас болж Монгол Улс дөрвөн тэрбум ам.доллар алдчихаад байна” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Энхболд “Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталж өгсөн зарчмын дагуу хийгээгүй” гэсэн байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Айвенхоу Майнз” компанийн халаасны хүмүүс Засгийн газарт шургалчихсан гэж тухайн үед нь ил тод шүүмжилж байсан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Тодорхой эрх мэдэлтнүүд,улстөрчид ард түмнээр тоглож болохгүй. Би Оюутолгойн гэрээг эсэргүүцдэг. Энэ гэрээ баталснаар улстөрийн маш том гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ. /”Зууны мэдээ”, 2010.12.14, №297/3675/. Оюутолгойн гэрээ ба эх оронч байр сууриа хамгаалсан гишүүд/.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр уг асуудлыг бүр ч хурцаар хөндөн тавьж “Өөрийнхөө улсын эрх ашгийг уландаа гишгэчихээд харийнхны эрх ашгийг дээдлээд байгаа Засгийн газар, түүний гишүүдийг зөвтгөөд суугаад байхыг харахаар Монгол Улс хаашаа яваад байна даа гэж бодогдох юм.

Монголд өнөөдөр төр гэсэн зүйл байхгүй болчихоод байна. Хэдэн ченжүүд, гадныхан л мэддэг болж. Ийм байхад Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж өмөөрч... хамгаалах гэж үү...

Хэн монголын төрийг бариад байгаа юм бэ? Монголын төрийг Фрийдланд гэдэг хүн бариад байна уу, эсвэл С.Батболд гэдэг хүн удирдаад байна уу гэдэгт би эргэлзэх болсон” гэж шулуухан мэдэгдсэн байна/”Өдрийн сонин”, №119/3821/, 2011.05.12/.
“Зууны мэдээ” сонины “Оюу толгой дахь Монголын хувь 34 биш, ердөө 7” гэж гарчигласан нийтлэлд УИХ-ын гишүүн Н. Батбаяр “Ингэж Монголоо худалдаж болохгүй биз дээ. Бүхэл бүтэн улсыг ард түмэнтэй нь нийлүүлээд гадаадын аль нэг компанитай нийлээд хуурна гэж байж болохгүй асуудал. Эртхэн алдаагаа засаад уучлал гуйх ёстой” гэлээ. УИХ-ын гишүүн З.Алтай “Хэлэх ч үг алга. Хамтарч их сайхан болно гэж итгээд л зүтгэсэн. Гэтэл улс орныг минь юу болгоод тавьчихав аа. Тэд чинь эх орноо тавиад туучихсан юм байна шүү дээ” гэсэн бол Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Оюутолгойг тавиад туучихаад хариуцлага яагаад хүлээхгүй байна вэ. Хэн дуртай нь эх орноо барьцаалаад зээл авч, улстөрийн суудал авах ёсгүй” гэж мэдэгдэв. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Оюу толгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон” гэж хэллээ гэж мэдээлсэн байна /№006/3645/, 2010.11.8/.
Би энд гол төлөв Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүдээс Оюутолгойн гэрээний талаар хэлсэн үгнээс иш татаж авлаа. Тэд эрхбиш нэгийг мэдэж байж таарна. Улс орны хувь заяаг дааж төр засгийн жолоог атгалцаж яваа эрхмүүд яалаа гэж худал хэлэх билээ. Үүнээс үзвэл хамтарсан Засгийн газрын өнгөрсөн үйл ажиллагааны гол гавьяанд тооцогддог Оюутолгойн гэрээ гэгч аргагүй л хуудуутай болсон болж таарч байна.

Одоо тэгвэл өнөө маргаашгүй үүцээ задлах гэж байгаа, түрүүчээс нь урд хөрш рүү өдөр шөнөгүй зөөж эхэлсэн Тавантолгойн тухай хүмүүс ямар санал бодолтой байгааг авч үзье. Учир нь Тавантолгойн уурхайг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын тендер зарлаж шалгаруулах энэ ажил хамтарсан Засгийн газрын томоохон гавьяаны нэгд зүй ёсоор тооцогдож байгаа юм.

Тавантолгойн асуудлыг гардан эрхэлж буй эрхтэн дархтангуудтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзаж ярилцах үеэрээ сүрхий бухимдаж энэ Тавантолгой дээр ер нь юу болоод байнаа. Иргэдэд хэзээ хувьцаагаа тараах юм бэ гэж шахаж шаардсан тухай “Өдрийн сонин” мэдээлээд уг уулзалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном “Та нар наад уурхайнхаа талыг нь гадаадынханд өгчихсөн юм байна билээ шүү дээ. Тэгэхээр тэр гадаадынхнаасаа бас арван хувийн хувьцаа салгаж иргэддээ тараа. Тэгэж байж сая наад 536 ширхэг хувьцаа чинь бүрдэнэ. Одоогийнхоор бол аягүй бага газраас олсон ашгийн арван хувийг хоёр сая иргэндээ өгөх болчихоод байна. Тэгэх юм бол дэндүү өчүүхэн бараг нэрийн хор төдий юмаар иргэдийг хуурах гээд байна” гэж хэллээ гэсэн байна /№093/3795/, 2011.04.12/. “Өдрийн сонин”-ынхон уг хөндсөн сэдвээ улам лавшруулж дараа өдрийнхөө дугаарт Д.Содном гуайгаас ярилцлага авч нийтэлсэн байна. Тэрбээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Тавантолгойн асуудал нэг л буруу тийшээ яваад байгаа юм шиг санагддага боллоо” гэжээ /№094/3796/, 2011.04.13/.
Уг сэдвийг өдөр тутмын бараг бүх сонин хөндөж цөөнгүй нийтлэлээ зориулж байна. “Зууны мэдээ” сонин Засгийн газрын үйл ажиллагааг “Тавантолгойн 90 хувийг ард түмнээс нуух мэх” гэж нэрлэсэн бол /№91/3781/-д үз/, манай уул уурхайн чиглэлийн нэртэй мэргэжилтэн, эрдэмтний нэг доктор С.Авирмэд “Энэ бол С.Батболдын толгойлсон Засгийн газар иргэдээ хууран мэхэлж байгаа үйл ажиллагаа гэж ойлгож байгаа” хэмээн ил тод мэдэгджээ/”Зууны мэдээ”, №97/3787/, 2011.4.21. Тавантолгойн өрөм бол яалт ч үгүй Цанхи/. Эрдэмтэн С.Авирмэд өөр нэг ярилцлагадаа “Үр ашгийн тоцоо хийгээгүй байж хувьцаа тараана гэж Д.Сугар, Сү.Батболд, Б.Энэбиш нар ард түмнийг хуурч байна” гэж дээрх санаагаа улам лавшруулсан байна /”Зууны мэдээ”, №127/3817/. Ц.Мянганбаяр. Тавантолгойн ТЭЗҮ хийгдээгүй, төр ард түмнийг хуурч байгаа/.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Тавантолгойг ашиглахтай холбогдон гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоол үндсэндээ хэрэгжихгүй байна... Иргэдэд өгсөн, өгнө гэж байгаа 536 ширхэг хувьцаа нь нэг ч төгрөгийн үнэ цэнэгүй байна...
Монголын ард түмэн хувьцаа эзэмших ёстой. Олигархжсан төрд олон нийтийн хяналт оруулъя гэсэн зорилготой гарч ирсэн... Ний нуугүй хэлэхэд тохиролцооны дэлгүүр шиг улстөр Монголын төрийг баллаж байна. Үүнийг л би эсэргүүцээд байгаа юм. Бизнес дэх улстөрийн оролцоог аль болох багасгах ёстой. Улстөрчдийн үл ойлголцол, увайгүй зан, тэдний өчүүхэн шунал тачаалаас болоод Эрдэнэс Тавантолгойн төсөл гацаад байна” гэжээ. /№159/3861/, 2011.06.30, Ж.Батзандан: Би ТУЗ-д орохдоо хэдэн дарга нарыг даган баясах гэж ороогүй/.

Монгол Улсын ҮАБЗ-ийн шинжээч Б.Алтан-Очир ”Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл чанаргүй болсныг шүүмжлээд “50 гаруй хүнийг ажиллуулах гэж өнгөрсөн хугацаанд хэдэн зуун сая төгрөг зараа байлгүй... Тэгээд оруулж ирж байгаа эцсийн баримт нь энэ. Уг гэрээгээр цааш явах юм бол Монголын ард түмэн, төрд ямар ч ашиг байхгүй...

Өөрт байгаа, дэлхийг шуугиулсан ганц үүцээ иймэрхүү бичиг цаасаар ашиглавал бид Баруун Цанхийнхаа хэсгийг алдаж байна л гэсэн үг” гэсэн байна /№167/4331/. 2011.07.27. Энэ гэрээгээр явбал бид баруун Цанхиа алдана/.

Д.Содном, С.Авирмэд, Ж.Батзандан, Б.Алтан-Очир нарын санал шүүмжлэл ийм аж. Эндээс Засгийн газар Тавантолгойн асуудлыг буруу тийш нь зүтгүүлээд, ард түмнээ хууран мэхлэх гээд ч байгаа юм шиг, улстөрчдийн шунал тачаал ажил урагшлахад ихээхэн саад тотгор учруулж байгаа юм байна. Баруун Цанхийг Оюутолгойн нэгэн адил тавиад туучих гэж байгаа аж гэсэн ойлголт эрхгүй төрж байна.

“Монгол” дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэг Засгийн газраас боловсруулаад байгаа Тавантолгойн гэрээний төслийг “Энэ бол олон арван тэрбум ам.долларын ашгийг гадныханд алдах хамгийн муу хувилбар” гэж нэрлээд “Энэ гэрээ хэвээр батлагдвал ард түмэнд олон зуун тэрбум ам.доларын хохирол учирна... зөвхөн нүүрсээр бодоход нэг их наяд ам.долларын баялгаа Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хэдэн сайд хатуухан хэлэхэд 500 сая ам.доллараар солих гээд зогсч буйг монгол зүрхтэй хэн ч зөвшөөрөхгүй бизээ” хэмээн анхааруулаад уг асуудал “ил тод биш, цөөн хэдэн хүний хүрээн дэх гэрээ лобби, магадгүй авилгаар шийдэгдэж байна гэж үзэхээс өөр аргагүй. Асрах нэрээр хор уулгаад байгааг Оюу толгой ч, Тавантолгой ч харууллаа... Үндэсний аюулгүй байдалд хортой шийдвэрийг Засгийн газар гаргачихаад байна” гэж сэрэмжлүүлсэн байна /”Өдрийн сонин”, №179/3881/, 2011.07.28, Асрах нэрээр хор уулгаад байгааг Оюутолгой ч, Тавантолгой ч харууллаа/.

“Тавантолгойн гэрээ хаалттай, далд болсон. Ийм гэрээ хийхэд зөвлөсөн хөндлөнгийн шинжээчдээ ил тод болгож өгөөч. Ийм гэрээ хийсэн тэдэнтэй хариуцлага тооцмоор байна” гэж МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар эрс шийдэмгий шаарджээ. “Тавантолгойг гадаадын биш Үндэсний хөрөнгө оруулагчдад хариуцуулж өгөх ёстой. Бид гадаадаас зээл аваад өөрсдөө энэ төслийг хэрэгжүүлж чадна гэдгийг Засгийн газар хамгийн сайн мэдэж байгаа” гэж Ерөнхий сайд асан Д.Содном үзэж байгаа бол “Засгийн газар Хятадаас 250 сая ам.долларын урьдчилгаа авч хувь хишгийн мөнгө тараах хэрэггүй байсан. Монгол компаниуд нийлээд мөнгө босгож чадах байсан шүү дээ” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан, “Засгийн газар маш хариуцлагагүй ажиллалаа” гэж эдийн засагч, доктор Н.Дашзэвэг нар тус тус шүүмжилжээ /”Зууны мэдээ”, №195/3885/. Монголчууд Тавантолгойгоо олборлож чадна гэдгийг бид хамгийн сайн мэдэж байна/. “Өнөөдөр” сонин 2011 оны 5 дугаар сарын 26-ныхаа №124/4288/-д монгол газар нутаг дээрх уул уурхайн орд газруудын байршил, зураглалыг нийтлээд “Монголын стратегийн ордууд ард түмний мэдлээс гарчээ” гэсэн дүгнэлт хийсэн байна. Улстөр судлаач Л.Эрдэнэтуул “Лицензийн наймаа гэж олон гар дамжсан асар их ашигтай наймаа он удаан жил үргэлжилж байгааг хэн хүнгүй мэднэ. Гэнэт баяжуулах увидастай энэ бизнесийн үр дүнд Монголын ордуудын 60 хувь нь гадныхан, ихэнхдээ Хятадын компаниудын гарт орчихоод байгааг юу гэж ойлгох вэ” гэж төр засгийн удирдлагаас асуугаад “Тавантолгойн хувьцаа гэгч нь том багаар гар дамжин арилжигдсаар Монгол гэдэг “орд эзэмшигч-БНХАУ” болж хувирах зам руугаа орж байна” хэмээн анхааруулжээ /”Зууны мэдээ”, №126/3816/, 2011.5.25. “Хаан нүцгэн байна шүү”/.

Төр, засгаас уул уурхайн салбарт явуулж буй бодлогыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хурцаар шүүмжилсэн байна. “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр өөрийн санал бодлыг дэлгэрэнгүйгээр илэрхийлжээ. “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн Үндсэн хуульд заасан байтал өнөө үед бүх эрх мэдэл мөнгөтэй хэдэн хүнд шилжжээ...

Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл нөгөө том ордуудаа ашиглах болохоор ард түмний эрх ашгийн төлөө бус шийдвэр гаргагчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашиглаж эхэллээ. Хоёр том “толгойг” хөдөлгөлөө гэж УИХ, Засгийн газар хийсэн ажлынхаа гол зүйл болгож яриад байгаа. Оюутолгойг гадаадын компанид ерөнхийдөө өгчихлөө. Одоо Тавантолгойг хуваагаад сууж байна. Энэ бүхнээс дүгнэхээр авилга, хээл хахууль дээд түвшиндээ нэлээд гүнзгийрсэн нь харагдаж байгаа юм. Оюутолгойн бүх ашгийн 75 хувь нь манай талд ногдоно. Хариуцлагыг нь толгойгороо хүлээнэ гэж 2009 онд Ерөнхий сайд хэлж байсан....

Одоогийн бодит байдлаас харвал ойрын хэдэн жилд Оюутолгойгоос Монгол Улс ашиг олохооргүй байгаа юм. Энэ бүхнээс авилгын шинж харагддаг. Гэрээ байгуулж байгаа хүмүүс их ашиг олдог л юм байгаа биз. Гэхдээ УИХ ажлаа хийх ёстой. Засгийн газраас хариуцлага асуухгүй байгааг бодоход УИХ мэхлүүлээд сурчихаж. Энэ бүхэнд олон нийт дургүйцэж байна.

Монголчуудын өмнө тулгарч буй хамгийн том бөгөөд чухал асуудал бол баялгийн тэгш хуваарилалт юм. 2000 оноос хойш ДНБ зургаа дахин өслөө. Гэтэл хүмүүсийн амьдрал тэр хэрээр өөрчлөгдөж чадсангүй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ хүн дутагдлын нүдийг олоод хэлчихсэн байна. Учир шалтгааны уг үндэс, түүнээс үүдэн гарч буй үр дагавар, хор уршгийг мэргэжлийн эдийн засагчийн хувьд үнэлж дүгнэжээ. Тэрбээр “Улс орон, ард түмний сайн сайхан амьдрал итгэл үнэмшил дээр тулгуурладаг. Гэтэл манай өнөөгийн улстөрчдийн олонхийн шүтээн нь мөнгө болж хувирав. Гадныханд эх нутгийнхаа газар шороо, баялгийг худалдаж байна. Энэ байдалд хүмүүс ихээхэн дургүйцэж байна. Өмчөө хувьчлаад дууслаа. Төрөө ч хувьчлаад дуусах нь гэж би боддог юм” гэж харамсан өгүүлээд Оюутолгойн гэрээг эргэж харах, засаж залруулах боломж бий юү гэсэн сурвалжлагчийн асуултад “Бялуу хуваасан одоогийн төрийн түшээд үүнийг хийнэ гэхэд эргэлзээтэй. Итгэл үнэмшил, зориг тэдэнд алга. Энэ төр засагт гүнзгий өөрчлөлт хийхээс нааш үр дүнд хүрэхгүй болов уу. Хууль, зарчмаа барьдаг болсон нөхцөлд асуудлыг сөхөх биз” хэмээн хариулжээ. Энэ үг юутай гашуун сонсогдож байна вэ. Уншигч та ахин нэгэнтэй эргэцүүлэн тунгааж бодоод үзээрэй. Д.Бямбасүрэн гуай “Оюутолгой компани чинь Өмнөговьд автономит эрхтэй болчих гээд байгаа юм. Өөрийн хилийн боомттой, нисэх онгоцны буудалтай болох нь ээ тэр компани. Энэ бүхнээс үзвэл Фрийдландын эрх ашигт бүхнийг нийцүүлсэн нь харагдана” гэж сэрэмжлүүлэн анхааруулсан байна. Энэ үнэн бол маш ноцтой сануулга юм.

Тавантолгойн асуудлаарх сурвалжлагчийн асуултад Д.Бямбасүрэн гуай “Тавантолгойг тасдаж дуусч байна. Уг нь нэг л орд юм. Тийм учраас нэгдмэл байдлаар шийдэх ёстой байв. Гэтэл төр засаг “Энержи ресурс”-т нийт нөөцийнхөө 20-иод хувийг өгчихлөө. Хятадын “Дайцуки” гээд нэг компани бас ороод ирсэн. Баруун Цанхийг худалдаад эхэллээ. Нэг ордыг бутаргаж идэж байгаа л хэлбэр” юм гэсэн хатуухан хариултыг өгсөн байна. Тэр улс нийгмийн өмнөх тулгамдсан олон асуудал, түүний дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхэд хүртэл хариулт өгч “Сонгууль дөхсөн үед ийм зүйл ярьж байгаа нь нийгмийн хурц асуудлуудаас олон нийтийн анхаарлыг зайлуулах гэсэн оролдлого юм болов уу” гэж өөрийн санал бодлыг илэрхийлээд Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлтийг өгсөн байна. Энэ “Засгийн газрын ажил үүргийн хуваарь тодорхойгүй, үр дүнгүй байна. Төр засаг маань дэндүү чамлалттай ажиллаж байна даа гэж дотроо бодож суудаг” гэсэн товчхон хариулт юм /№106/4270/, 2011.05.05. Төрийн албыг, тэр ч бүү хэл газар шороогоо ч мөнгөөр наймаалдаг болсон байна/.

Өмнийн говьд саяхан ажиллаад ирсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр радио телевизээр эх орныг маань, газар шороог минь энэ Засгийн газар гадныханд худалдчихсан байна шүү дээ гээд нулимс унагах нь холгүй бачимдан хэлж байсан нь огт оргүй шүүмжлэл биш бололтой. Монгол хүн төрсөн нутгийнхаа газар шороон дээр эзэн нь байх эрх энд тэндээсээ хязгаарлагдаж, хайчлагдаж эхэлсэн нь үнэн аж. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гярхайгаар олж хараад гашуун ч гэсэн үнэн үгийг шуудхан хэлжээ. Ухаантай хүний үгийг төр засгийн дээд түвшинд анхааралдаа авсан байлгүй гэж найдъя. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Манай байгалийн баялгийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид олноор орж ирж байна. Ажиглаад байхад тэд Монголын төрийг хүчгүйдүүлэхийг хүсэж байна. Аль болох төрийг сулруулж төрийн албан хаагчид, сайд, дарга нарыг худалдан авч өөрөөсөө хараат болгоё. УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг бизнестээ оролцуулъя, авилгадах нэгийг нь авилгадъя гэсэн бодлого барьж байх шиг санагдах юм...

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол эдийн засгийн гэхээсээ илүү улс орны аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоотой асуудал” гэж хэлсэн байна /№163/4327/, 2011.07.22/ УИХ-ын гишүүний энэ үнэлэлт дүгнэлт ч Д.Бямбасүрэн гуайн хэлснийг ахин дахин батлаад байх шиг.

3асгийн газар ололт амжилтыг ч, дутагдал доголдлыг ч Ерөнхий сайдтай өөртэй нь холбож үзэхээс өөр аргагүй. Аль ч улсад тэгдэг. Яагаад гэвэл Засгийн газрын танхимыг Ерөнхий сайд шууд удирдан залж байдагт юм. Уг сэдэв миний уншсан цөөн сонинд мөн л хангалттай хэмжээгээр тусгагджээ. “Зууны мэдээ” сонинд Ө.Батхүү гэдэг хүн “Дотоодын бус гадаадын компаниудыг дэмжсэн Ерөнхий сайдын шийдвэрийг шүүмжилж байна” гэсэн тодотгол гарчгийн дор бичихдээ төр дээрэм хийдэг гэж нэрлээд “Ерөнхий сайд С.Батболд дотоодын биш дандаа гадаадын компаниудад тал зассан шийдвэр гаргаж, тэдний талд үйлчилж байна” гэж шуудхан буруутгасан байх юм /№293/3671/, Үндэсний баялаг бүтээгчдээ үгүй хийх С.Батболдын төлөвлөгөө/.

“Мэдлэгийн капитализм” улстөрийн клубийн тэргүүн Ц.Буянтогтоо “Зууны мэдээ” сонинд “Худал, хулгайн үүр болсон төрийг сайн үйл бүтээнэ гэж хүлээвэл горьдсоны гарз болно. Худалч луйварчид хулгайч төрийг засахгүй. Монголдоо хайртай, өргөн мэдлэгтэй, өөртөө итгэлтэй хүмүүс хулгайч төрийг засна” хэмээн бүр ч хатуухан үгээр шүүмжлэн бичсэн байна /№91/3781/. Монголын шинэ улстөрд хэн ялах вэ?/.

Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр “Зууны мэдээ” сонинд бичсэн “Манан”-гийн төөрөгдлөөс гарахуй” хэмээх өгүүлэлдээ “Төрөө үймүүлдэг, самардаг нь шуудхан хэлэхэд төрийн албан тушаалтан өөрөө. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтангууд” гэж битүүхэн түншсэн байхад /№141/3831/ 2011.6.13/ монголын уншигчдын хэдийний танил болсон тэмцэгч иргэн Н.Даваа “энэ Засгийн газрын тэргүүн С.Батболдын Бороогийн алтны ордын балгаар Монгол Улсын сан болон банкууд алтгүй болсон” гэж шуудхан буруутгажээ /№103/3803/, 2011.04.21. “Өдрийн сонин”/.

Сэтгүүлч Мягмар Ерөнхий сайд С.Батболдыг Монголын том олигархийн нэг гэж цоллосон бол инженер, эдийн засагч Намдагийн Батцэрэг “Олигархиуд та бүхэн одоохондоо үндэсний хөрөнгөтнүүд хараахан болоогүй байна... нэр төрөө цэвэрлэх шаардлагатай байна... Та бүхэн бол ихэнхийг нь луйврын замаар олсон их хэмжээний хөрөнгө хянадаг неохоммунистууд болохоос үндэсний хөрөнгөтнүүд арай биш юм. Товчхондоо та нар хүнд гэмтэй нь үнэн, ял сонсох ёстой боловч үндэсний эрх ашгийн том дэлгэцэн дээрээс харвал бүлгээрээ арчигдахгүй байх нь зөв юм. Арчигдахгүйн тулд жинхэнэ үндэсний хөрөнгөтөн болох тэр зам дээр яаралтай гармаар байна” гэж зөвлөжээ /”Зууны мэдээ”, №92/3782/. Тавдугаар Үндсэн хууль ба ноёд олигархиудад хүргэх үг/.

“Сая Засгийн газар ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд гаргах санаачилга гаргалаа. Тэр нэр заасан компаниуд дунд Ерөнхий сайдын “Алтай кашемир” компани багтсан байх жишээтэй. Ийм санаачилгыг Ерөнхий сайд гаргах эрхгүй” гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүмжилсэн байхад /”Үндэсний шуудан”, №141/1165/, 2011.6.15. Улстөрчдийн мөнгөний суваг хаагдахаас илүү том эрх ашиг гэж бий/ “Зууны мэдээ” сонинд Ч.Дамдиндорж гэдэг хүн “МАН-ын даргаар “Дамдины Сүхбаатар”-ын хүү С.Батболд тодорсон. Тэр нөхрийг канадуудтай нийлж Бороогоулд гэх компанийн монгол талын ноён болж 40 тонн алтыг тавиад туучихсан гэж эрдэмтэн, эх оронч С.Авирмэд гуайгаас эхлээд эх орныхоо төлөө тэмцэгч Д.Нинж нарын олон хүн хэлж, хилэнгээ барж байгаа” гэсэн байна /№33/3723/, 2011.2.10, МАН ба шинэхэн баячуудын мансуурал/.

“Үндэсний мэдээ” сонин Ерөнхий сайдыг эрхэмсэг, хүчтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гурван гишүүн, танхимынхаа сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг дагуулан 700 км урт замыг туулан байж Хятадын даварчихсан компанийн захирлын өрөөнд орж өөрсдийгөө жижигрүүллээ гэж шүүмжилжээ /№114/1138/, 2011.5.13. Хоороороо очиж жижигрэх ч гэж/. Бас л санах, бодох ёстой үг шиг санагдсан.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Засгийн газар оршин тогтнохын тулд аргаддаг, таалагдах гэж л ажилладаг болсон. Ердөө л наймааны төвшинд ажиллаж байна. Би энэ асуудлыг чинь дэмжье, чи эргүүлээд миний тэрийг дэмжээрэй гэдэг. Ийм маягаар төрийн ажил явахгүй. Эргээд энэ нь төрийг сулруулж, аюулгүй байдалд нөлөөлж, гадна дотны нөлөө гэдэг нь ийм замаар орж ирж байна. Хөгжлийн өнөөгийн шатанд хүчтэй Засгийн газартай байх хэрэгтэй байна” гэжээ /№84/3774/, 2011.4.6.”Зууны мэдээ”/.
Монголын чөлөөт ахмадын холбоо мэдэгдэл гаргаж “Та бүхэн Монголчуудын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилал, шударга ёсны төлөө хэмээх уриатайгаар төрийн өндөр албан тушаалд томилогдсоныг монголын ард түмэн мартаагүй байна. Гэтэл сүүлийн үед Хятадын иргэд Монголын хуулийг уландаа гишгээд зогсохгүй монголчуудыг болон Монголын төрийг эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулах нь хэрээс хэтэрлээ. Харамсалтай нь энэ бүхнийг та бүхэн чих, нүдгүй мэт даамжруулж байгаа нь монголчуудын эрх ашигт нийцэхгүй байгааг Монголын чөлөөт ахмадын холбоо анхааруулж байна” хэмээжээ. /№201/3591/, 2011.08.25. “Өдрийн сонин”/.

Энэ бүхнээс үзэхэд хүмүүс Ерөнхий сайдыг гаднынханд үйлчилдэг, үндэсний үйлдвэрлэгчид, бизнесчдийг үл тоодог, хөрөнгө мөнгө, авилга, хээл хахуультай орооцолдсон гэх зэргээр хардаж сэрдэж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, Ерөнхий сайдын ажлын арга барилыг нь ч хурцаар шүүмжилж байгаа аж. Ард түмэн хардах эрхтэй. Тэд ил тод мэдээллийг ч шаардах эрхтэй. Саяхан УИХ-аар баталсан ил тод байдал, иргэдийн мэдээлэл олж авах эрхийн тухай хууль ч үүнд л чиглэж байгаа билээ.

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос саяхан хэвлэлийн бага хурал хийлгэж “Ерөнхий сайд болон түүний ах дүү, хамаатан садангууд 100 гаруй хайгуулын лиценз эзэмшдэг юм байна... Оюутолгойн гэрээг ард түмэнд ашигтай байгуулах байсан ч тэр зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө ажиллаж байна. Ерөнхий сайд С.Батболд болон түүний ах дүү нар “Йист зон” компанийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суман дахь алтны уурхай, зэсийн хайгуулын лицензийг эзэмшдэг аж. Мөн тус компанийн Ховд аймгийн Мөст сумын Шавагт хайрхан уулан дахь мөнгөний хайгуулын лиценз ч тэднийхний мэдэлд бий.

Ингээд зогсохгүй Ерөнхий сайд болон түүний хамаатан садангийнхны мэдэлд “Могол интернэйшнл” компанийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ангаргийн нуруу, Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан, Ханхөхийн нуруу, Өвөрхангай аймгийн Хархориноос урагш хотын замын баруун талд, Архангай аймгийн Хашаатын “Цагаан чулуут”-д байдаг алтны уурхайн хайгуулын лиценз байдаг гэнэ. Тиймээс Ерөнхий сайдыг энэ бүхнийхээ учрыг тайлбарлахыг АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо шаардаж байна” гэж мэдээлээд Ерөнхий сайд С.Батболдыг ирэх 9 дүгээр сарын 15-ны дотор огцрохыг шаарджээ /”Өдрийн сонин”, №203/3905/, 2011.08.25. Эзэмшиж буй 100 гаруй лицензээ тайлбарлахыг Ерөнхий сайдаас шаардав/.

Дээрх шаардлага дахь мэдээллүүд үнэн бодитой нь нотлогдвол иргэд сонгогчид, ард түмний Засгийн газарт итгэх итгэл бүрмөсөн унтарна. Бороогоулдын алтны дуулианаар нэр хүнд нь сүрхий толботсон Ерөнхий сайд алт, мөнгөнд яасан их шуналтай бэрд вэ л гэж харагдахаар байна. Баруун аймгуудаас эхлээд төв халхын бараг бүх алт, мөнгө, зэсний хайгуулын лицензийг эзэмшиж байгаа юм биш үү?

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Батсайхан “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Бид олон шалтгаанаас болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцрох шаардлагатай гэж үзэж байгаа...
Авилга, хээл хахуульд идэгдсэн энэ Засгийн газар өдөр хоногийг өнгөрөөж иргэдээ хуурсаар л байна. Иргэдээ орон сууцтай болгох, Гэр хорооллын эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцорсны дараа батлагдах байхаа” гэжээ /№089/3791/, 2011.04.07. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцорны дараа хууль батлагдах байх/.

“Ерөнхий сайд саяхан “Өнгөрснөө яриад яахав. Урагшаа харж явъя” гэж байна. Энэ бол идсэн уусан, луйвардсанаа мартаад шинээр луйвардъя, шинээр идье гэсэн лоозон шиг сонсогдсон. Монголд стратегийн 15 орд, стратегийн ордод багтах ёстой 39 орд гээд 50 гаруй томоохон ордын ард дандаа эрх мэдэлтнүүд байна. Эзэнгүй орд гэж алга” гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж байхад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бид 20-200 өрхийг баяжуулах гэж ардчилсан нийгмийг байгуулаагүй. 2,8 сая хүн амтай, асар их баялагтай Монгол Улс ядаж хүн амынхаа 80 хувийг дунджаас дээгүүр орлоготой амьдруулах боломж хангалттай бий” гээд Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн лицензийн төлбөр гэж 851,8 мянган доллар төлсөн юм билээ. “Тавантолгой бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд учраас угаасаа ард түмний баялаг” хэмээн анхааруулжээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хариуцлага гэдэг зүйл уул уурхайд алга. Засгийн газар хариуцлага хүлээж, сайд нар огцрох ёстой” гэжээ /“Зууны мэдээ” №88/3778/, 2011.4.11/. Засгийн газар алдаагаа засахгүй бол огцрох ёстой/. Ц.Шинэбаяр гишүүн дээрх санаагаа улам тодруулж нэн их уур хилэнтэйгээр “Энэ муу хэдэн авилгач өөрсдөө зайлах ёстой. Зайл гэж бид шаардаж байна. Төрөө цэвэрлэе... Одоо болоо ш дээ. Засгийн газрыг бид бишгүй харлаа. Тэдний хийж байгаа үйлдлүүд нь бүгд гэмт хэрэг. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг бол одоо болоо. Энэ Засгийн газар Монгол төр, ард түмний төлөө ажиллахгүй байна. Стратегийн 15 ордыг хэдхэн хүний мэдэлд өгчихлөө” хэмээн мэдэгдсэн байна /”Өдрийн сонин”, №092/3794/, 2011.04.11. Энэ муу хэдэн авилгач өөрсдөө зайлах ёстой/.

Өөдөөс нь үг хэлж шөргөлцөхөд тун хэцүү гүн гүнзгий үндэслэлүүдийг УИХ-ын гишүүд сөхөн тавьж байгаа юм биш үү. Энэ бүгд үнэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд энхийн цагаан тагтаа яагаад ч биш болж таарч байгаа юм. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг болохоор түүний удирдсан кабинетын сайдууд дотор /бүгдээрээ ч арай биш байхаа/ маапаантай улс цөөнгүй байх нь. Энэ талаар Ерөнхий сайдын унаган нутгийнх нь ах юү гэж бичсэнийг уншигч таны анхааралд хүргэе. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Ц.Дашдондов бол Сү.Батболдын эцэгтэй найзалж нөхөрлөж явсан нэг нутгийнх нь хүн юм гэнэлээ. Тэрбээр би “Өнөөгийн Засгийн газрын өөг өөхөөр хучих гээгүй. Алдаа дутагдал гэвэл хангалттай гэх хэмжээнээс хэтэрхий давчихаад байна. Засгийн газрын сайн, муугийн шалгуур индикатор нь ажилгүйдэл, ядуурлыг аль хэр багасгасанд орших атал ахиц дэвшил ер харагдахгүй байна. Нэг хүнд оногдох малын тоо, газар нутаг, байгалийн баялгаар дэлхийд дээгүүрт ордог хэрнээ амьжиргааны түвшин асар доогуур хэвээр.

Хоёрхон сая гаруй хүнийг зутраахгүй залаад явж чадахгүй байгаа нь дээд эрх мэдэлтнүүдийн дэндүү лоймолынх. Хэнээс, юунаас болохоор энэ вэ? Ганц С.Батболдоос болоод байгаа нь юу л бол. Хяналтгүй төр, хариуцлагагүй дарга, сайд, хахуульд идэгдсэн байгууллагуудыг яалтай билээ. Харваас хачин хөгийн, олхиогүй гэвэл зөөлдөхөөр, ой гутам гэвэл онохоор “сайд” хэмээгчид хэд хэд байна. Эд нар С.Батболдын кабинетыг нэр нүүргүй болтол нь хөөдөж байна. Муугийн балаг олонд, могойн цус тэнгэрт гэгч энэ дээ” хэмээн гасалжээ. /Ц.Дашдондов. Эрээнтэй бараантай амьдралын минь эвлүүлэггүй тэмдэглэл. УБ, 2011, 97-98 дахь тал/. Үнэний ортой л болов уу. Гэхдээ кабинетыг Ерөнхий сайд өөрөө гардан удирдаж, залж чиглүүлдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Дээрх эрхмүүдийн үгэн дээр би ахиад нэг хүний санал бодлыг нэмж толилуулъя. Монголын улстөрд олон жил зүтгэсэн нийгмийн нэртэй зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Лигдэн гуай “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж хэлэхэд хэцүү. Төрийн өмч дээр л тоглосон баахан хүний дүр зураг харагдах юм. Тиймээс би хувьдаа Засгийн газрыг огцрох жамаараа огцрох нь зүй гэж бодож байна” гэж гүдэс шулуухан өгүүлжээ. /№062/4226/ 2011.03.15. Миний зориг, санаа мохоогүй байна/. Ингээд бодохоор хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, шүүмжлээд ч зогсохгүй яаралтай огцруулах ноцтой үндэслэл бодитой байгаа юм байна. УИХ-ын гишүүн Эрдэнийн Бат-Үүл Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа нь зүгээр нэг улстөрийн хийрхэл, туйлшрал биш ажээ. Түүний саналыг УИХ-ын 19 гишүүн битгий хэл олон хүн дэмжих дэгээ дээ. Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, С.Бямбацогт, Н.Батбаяр, Р.Амаржаргал нарын зэрэг УИХ-ын гишүүдийн нэрс хөвөрч байна гэж “Өдрийн сонин”-ы 2011.8.29-ний №206-д мэдээлжээ. Ингэх гүн үндэслэл байгаа бололтой. МАХН-ынхан 2011 оны 6 дугаар сарын 11-16-нд “Та энэ Засгийн газарт итгэж байна уу. Тавантолгойг бүх ард түмэн эзэмших нь зөв үү, буруу юу?” гэсэн хоёр асуултаар орон даяар санал асуулга явуулсныг уншигчид санаж байгаа. Олонхи нь оролцож санал бодлоо ч илэрхийлсэн биз. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 86 хувь нь Засгийн газарт итгэхгүй байна гэж хариулжээ. 29823 хүнээс санал асуусан юм байна. 27500 хүн Сү.Батболдын Засгийн газарт итгэхгүй байна, 4233 хүн итгэж байна гэж хариулжээ. /”Зууны мэдээ”, №147/3837/, 2011.6.20. Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь нь хамтарсан Засгийн газарт итгэхгүй байна гэжээ/. Иргэд сонгогчдын дийлэнхийн санал бодол ийм байгаа ажээ. Хэвлэлд энэ сэдвээр гарсан шүүмжлэлт мэдээ мэдээлэлд үндэслэн задлан шинжлэл хийхэд ийм байна. Уншигчдад үндсэн санаа нь ойлгогдсон болов уу гэж итгэж байна.

Дээр дурдсан бүхнийг нэгтгэн дүгнэж үзвэл МАН ба АН-ын хамтран байгуулсан Засгийн газрын хоногийн тоо ерөнхийдөө гүйцжээ. Оройтоогүй дээр нь огцруулахаас өөр олигтой гарц үнэхээр харагдахгүй байна. Тэднийг одоохондоо эдийн засаг, ашиг сонирхлын нэгдэл л торгоон барьж байх шиг байна. Тавантолгойн бялуунаас аль болох их хувь хүртэхийг дор бүрнээ мөрөөдөн тэмүүлж буй бололтой. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хамтарсан Засгийн газар Монголын ард түмэнд ашигтай асуудлаар нэг ч алхам хийгээгүй гэж дүгнэжээ /2011.8.30-ны “Өдрийн сонин”-ыг харна уу/. Ардчилалд суралцсан, соёлтой улс орны Засгийн газар бол ард түмнээр шахуулж шаардуулахгүйгээр өөрсдөө гэмээ мэдээд огцордог практик бусад улс оронд түгээмэл байдаг. Сүхбаатарын Батболд яахыг харцгаах л бидэнд үлдэж байх шив дээ.

Миний бодоход Сүхбаатарын Батболд тэргүүтэй Монгол Улсын хоёр намын хамтарсан Засгийн газар зөвхөн огцроод зогсохгүй монголын ард түмнээс уучлал гуйх ёстой болов уу. Ард түмнээ хууран мэхэлнэ, газар шороогоо гадныханд найр тавьж худалдана, авилгал хээл хахуульд идэгдэнэ гэдэг бол төр засгийн жолоо атгалцаж буй дээдэст байж болшгүй гэмт хэрэг юм.

Сүхбаатарын Батболд лидер биш байна

Парламентын ээлжит сонгуульд ялсан улстөрийн намын дарга Засгийн газраа эмхлэн байгуулдаг практик ардчилал хөгжсөн улс орнуудад түгээмэл байдаг. Энэ замд ороод Монгол Улс хориод жилийг ардаа орхилоо. Сүхбаатарын Батболд 2008 оны сонгуульд ялсан МАХН-ын /сүүлд МАН болсон/ даргын хувьд хамтарсан Засгийн газрыг

 
Free Host | new york lasik surgery | cpa website design